26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

7. Израил инновацын экосистемийн давуу болон сул тал

Өнөөдөр Израил улс ДНБ-д эзлэх судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалтын

үзүүлэлтээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Гэсэн хэдий high-tech буюу өндөр

технологийн үзүүлэлт нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварт нөлөөлж буй бөгөөд хэд

хэдэн сорилттой тулгарч байна. Израил улс нь “Гарааны үндэстэн” хэмээх нэр томьёоны

хүрээнд өрсөлдөх чадвар нь аажмаар буурч байгаа бөгөөд үүнийг батлан харуулж буй

нэг үзүүлэлт нь дэлхийн инновацын индексээр сүүлийн жилүүдэд эхний 10-т ордог байр

сууриа алдсан байна. Тухайлбал, Корнеллийн их сургууль, Дэлхийн оюуны өмчийн

байгууллага, INSEAD бизнесийн сургуулиас гаргасан Дэлхийн инновацын индексээр

судалгаагаар хоёр дахь байр ухарсан байна. 2018 онд Израил 10, 2019 онд 11, 2020 онд

- 13-р байранд орсон. Өндөр технологийн салбарыг төрөөс дэмжих тухайд Инновацын

газрын төсөв улсын төсөвт эзлэх хувь 2000-аад оны эхээр 1% байсан бол өнөөдөр 0.5%

хүрэхгүй болтлоо огцом буурчээ. Энэхүү дэмжлэг нь ДНБ-ий 0.15 хувьтай тэнцэж

байгаа бол ЕХ болон БНСУ, АНУ зэрэг бусад орнуудад инновацид үзүүлэх засгийн

газрын дэмжлэгийн хэмжээ ДНБ-ий 0.6-1 хувьтай тэнцэж байна. Боловсон хүчний

хомсдол, хүчтэй шекел нь өндөр технологийн ажил олгогчдод хүндрэл учруулж байгаа

бөгөөд эдгээр нь засгийн газар чухал үүрэг гүйцэтгэх боломжтой салбар юм.

Давуу тал

Сул тал

• Тухайн тогтолцоо динамик

сайтай буюу аливаа тулгамдаж бу

асуудлуудыг шийдвэрлэх журам

болон дахин өөрчлөлтийг тухай бүрт

оруулдаг. Гадаад болон дотоод орчноо

сайн мэдэрч өгөгдөл цуглуулдаг.

• Шинжлэх ухааны дэд бүтэц хөгжсөн

нь бодит давуу тал болж өгдөг.

• Хөрөнгө оруулалтын санг төрөөс

тусгай бодлогоор дэмждэг.

• Ажилчдын ур чадварыг хөгжүүлэхэд

чиглэсэн сургалт хөгжлийн хөтөлбөр

бусад улсуудтай харьцуулахад сул/

тааруу

• Тодорхой зээл, санхүүжилт авах

боломж нь маш удаан. Маш олон

шалгуур хангаж байж авдаг.

Source: Laws Encouraging Technological Innovation in Israel: “Strings Attached”.pdf (klri.re.kr)

92

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!