26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

• Дундын оролцогч талууд: Бүс нутгийн парламент, бизнесийн байгууллагууд,

Үндэсний академи, судалгааны байгууллага, холбоод, хувийн сангууд гэх мэт

• Үйлдвэрлэгч тал: АНУ-ын компаниуд, олон улсын компаниуд, орон нутгийн

компаниуд, жижиг дунд үйлдвэрлэгчид, старт аппууд гэх мэт

• Судалгаа+боловсролын системийн оролцогч тал: Үндэсний лаборториуд, олон

улсын технологийн төвүүд, ашгийн бус судалгааны төвүүд, их сургуулиуд гэх

мэт

6. Тухайн тогтолцооны үйл ажиллагаанд оролцогч талуудын үүргүүд:

Оролцогч талуудыг үүргийг дурдахдаа төрийн болон хувийн хэвшлийн

оролцогч талууд ямар үүрэг гүйцэтгэж буйг дурдах нь зүйтэй. Маш товчхондоо

төрийн байгууллагууд инновац бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор

бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, оюуны өмчийг хамгаалах, гадаад зах зээлд

гарах боломжийг нэмэгдүүлэх зэрэг үүрэг хүлээдэг бол хувийн хэвшлийнхэн

судалгаа хөгжүүлэлтээ хийх, шаардлагатай зардлаа бүрдүүлэх, шийдлийг зах

зээлд нэвтрүүлэхэд голлон ажилладаг. Инновацын асуудал хариуцсан дагнасан

байгууллага байдаггүй, төрийн олон байгууллагын оролцоотой инновацын

бодлого хэрэгждэг. Нэгдсэн улсын түвшинд инновацын бодлогыг Цагаан

ордон болон Шинжлэх ухаан болон технологийн бодлогын газар (US office of

Science and Technology policy) хариуцдаг. Мөн эдийн засаг, бизнесийн асуудал

хариуцсан товчоо нь (The Bureau of Economic and Business Affairs) инновац

санаачлагчид болон өндөр технологи хөгжүүлж буй компаниудыг дэлхийн

зах зээлд өрсөлдөхөд дэмжлэг үзүүлдэг. Төрийн зүгээс хилийн чанад дахь саад

бэрхшээлийг арилгах, оюуны өмчийг хамгаалах, АНУ-ын технологийн давуу

талыг хадгалахад хууль эрх зүйн зохицуулалтаа сайжруулах үүрэг хүлээдэг.

Хувийн салбарынхан инновацын үйл ажиллагаанд судалгаа хөгжүүлэлтийн

зардлыг гаргах, ажлын байрыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний үр дүнг

зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэгт

чухал үүрэг гүйцэтгэдэг.

7. Тухайн тогтолцооны давуу тал: Дараах давуу талуудыг нэн тэргүүнд дурдах

боломжтой. Үүнд:

- Программ хангамж, техник хангамж, агаарын тээвэр, био технологи зэрэг

олон салбарт АНУ-ын инновац тэргүүлдэг.

- Улсын санхүүжилтээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлыг

гүйцэтгэсэн байгууллагад нь ашиглах эрхийг олгосон нь сайн туршлага

болсон.

- Чадварлаг мэргэжилтнүүдийг улсдаа урин авч ирэх ОРТ хөтөлбөр, ногоон

карт H1B visa зэргийг хэрэгжүүлдэг.

- 1946 онд Америкийн судалгаа, хөгжлийн корпораци байгуулагдсанаар

АНУ венчур капиталын салбарыг анхлан эхлүүлж, тэргүүлэгч хэвээр

байна. АНУ-д дэлхийн хамгийн том венч сангууд ажилладаг.

- Их, дээд сургууль, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш сайн хөгжсөн.

- 2018 оноос эхлэн хувийн хэвшлийнхэнтэй дугуй ширээний ярилцлагууд

хийх болсон. Энэ нь сүүлийн үеийн технологийг илүү өргөн хүрээнд

101

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!