26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

76

Хавсралт 1: Улс орнуудын туршлага

Сингапур улсын туршлага

1. Ерөнхий мэдээлэл:

Нийт хүн амын тоо: 5,685,807

ХАВСРАЛТ

Innovation Index: Score 57,8 Income group rank: 8

Дундаж наслалт: 83,9

Дундаж орлогын хэмжээ 4534 $ 2020 он

Нэг хүнд ноогдох ДНБ 59,797.8$

2. Тухайн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулж буй гол эрх зүйн баримт

бичгийн нэр/холбоос:

“Судалгаа Инновац Бизнес төлөвлөгөө-2025”-ыг танилцуулсан. Судалгаа

Инновац Бизнес төлөвлөгөө-2025 төлөвлөгөө нь үйл ажиллагааны 4 гол хүрээтэй.

Үүнд: 1.Үйлдвэрлэл, Худалдаа-Тээвэр, 2. Хот төлөвлөлт-тогтвортой байдал, 3. Эрүүл

мэнд, 4. Ухаалаг үндэстэн-Дижитал Эдийн засаг гэсэн хэсгүүд багтана. Сингапур

улсын инновацын тогтолцоог Патентын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль,

Худалдааны тэмдэгтийн тухай хууль болон бусад хуулиуд (Худалдааны нууцлалын

хууль, Үйлдвэрлэлийн загварын хууль) зохицуулдаг. Тус улсын оюуны өмчийн тухай

хууль нь дараах 4 байгууллагын голлох оролцоо, хамтын ажиллагааны хүрээнд

хэрэгждэг. Тухайлбал, Хууль зүйн яам нь оюуны өмчийн тухай хууль тогтоомж,

бодлого, стратегийг хариуцах, бусад агентлагуудын ажлыг уялдуулахад тэргүүлэх

үүрэг гүйцэтгэдэг бол Оюуны өмчийн газар буюу The Intellectual Property Office of

Singapore (IPOS) нь өөрийн улсдаа оюуны өмчийн харилцааг удирдах, олон нийтэд

таниулах, хуулийн орчинг илүү таатай болгоход голлон анхаардаг. Харин Сингапурын

цагдаагийн ерөнхий газар нь оюуны өмчийн эрхийн хэрэгжилт, зөрчигдсөн эрхийн

мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн Сингапурын Сангийн яамны

харьяа Сингапурын Гаалийн газар нь худалдааг хөнгөвчлөх, орлогын хэрэгжилтийг

хангах чиг үүрэгтэй байдаг байна. Мөн дээрх голлох хуулиудаас гадна Гэрээ,

хэлэлцээрийн тухай хууль, Дотоодын бараа бүтээгдэхүүний худалдааны тухай хууль,

Олон улсын бараа бүтээгдэхүүний худалдааны тухай хууль, Итгэмжлэл, Аюулгүй

байдлын тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Оюуны өмч баталгаажуулах

тухай хууль, Бизнесийн байгууллагын төрлийн тухай хууль, Төлөөлөгчийн газрын

тухай хууль, Сингапурын компанийн тухай хууль, Санхүүгийн корпараци, аюулгүй

байдлын дүрэм, Тэгш байдал, Итгэлцлэлийн тухай хууль, Нөхөн төлбөрийн тухай

хууль, Үүрэг хариуцлагаа үл тоомсорлох тухай хууль, Банк санхүүгийн тухай хууль,

Аюулгүй байдлын баталгааны тухай хууль, Даатгалын тухай хууль, Бараа тээврийн

тухай хууль, Барилга, байгууламжийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль,

Орлогын албан татварын тухай хууль, Газрын тухай хууль, Дампуурлын тухай хууль,

Технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны тухай хууль, Сингапурын цагаачлалын

хууль гэхчилэн худалдааны чиглэлийн дээрх хуулиудад инновацын үйл ажиллагаанд

холбогдох заалтуудыг тусгасан байдаг.

3. Тухайн тогтолцооны зорилго: Сингапур улс нь судалгаа, инновац, бизнесийг

хөгжүүлэхдээ судалгаа эрдэм шинжилгээний ажилд томоохон хувь нэмэр

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!