26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

УДИРТГАЛ

Хэдхэн жилийн өмнө нэгэн танил маань уулзахдаа “Орчин үед бурхныг оролдог

нэгэн зүйл бий болжээ. Хүмүүс түүнийг олж авахын төлөө юугаа ч золиослоход бэлэн

байна” гэж хэлэхэд би их л гайхаж “Тэр чинь юу билээ? гэж асуухад “Мэдлэг” гэж ганцхан

үгээр хариулж билээ. Энэхүү хариулт надад ихийг бодуулсан юм. “Бурхан”, “мэдлэг”

гэдэг хоёр ойлголт хоорондоо “хүйн” холбоотой. Хүн өөрийгөө хүрээлэн байгаа юмс,

үзэгдлүүдийг ойлгож, танин мэдсэний үндсэн дээр л амьд оршиж, амьдрах боломжтой.

Танин мэдэж чадаагүй байлаа ч тэрхүү танин мэдэж чадаагүй юмс, үзэгдлүүдийг ядаж

л ямар нэг байдлаар бие биедээ заавал тайлбарлах хэрэгцээ шаардлагатай нүүр тулдаг

нь гарцаагүй. Ингэж тайлбарлах логикийн үндэслэл гаргаагүй бол гэр бүл, овог, аймаг,

улс гүрэнд дэг журам тогтоох боломжгүй болж, хүмүүс хоорондоо тэмцэлдсээр байдаг

ажээ. Ялангуяа тухайн нийгмийн ноёлогч ангийнхан өөрсдийнхөө эзэлж буй байр суурь,

баримталж буй үзэл баримтлал, номлолоо зөвтгөх үндэслэлийг бий болгохгүйгээр

бусдыг удирдах, бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, дэг журам тогтоох боломжгүй

байсан нь илт. Тэрхүү логикийн үндэслэлийг танин мэдэж чадаагүй бол түүнийг ямар

нэгэн далдын хүч, ид шид гэдэг ойлголтуудыг ашиглан тайлбарлах аргыг хэрэглэхээс

өөр аргагүй. Ингэж л “Бурхан” гэдэг ойлголт бий болж, түгж, хэрэглэгдэх болжээ.

Хүний өсөж, төрөхөөс авхуулаад, амьдралын бүхий л зовлон, жаргалыг, байгалийн

элдэв үзэгдлүүдийн шалтгааныг бурхны, ид шидийн хүчээр тайлбарладаг олон олон

шашны үзэл баримтлалууд олон сая хүний оюун санааг өнөөг хүртэл эзэмдсээр байна.

Тухайлбал, нэгэн судалгаанд дэлхийг гурван яст мэлхийн нуруун дээр тогтож байдаг

хавтгайгаар төсөөлдөг байсан оюуны загвар анх үүссэн цагаасаа эхлээд худал, буруу

төсөөлөл байсан гэдгийг нь нотолж ойлгох хүртэл 1500 жил өнгөрсөн тухай дурдсан

нь бий. Энэ төсөөлөл буруу гэдэг дүгнэлтийг судалгаа шинжилгээний аргаар нотолсон

эрдэмтдийг шийтгэж, тэр бүү хэл амь насыг нь егүүтгэдэг байсан тухай та бид мэддэг.

Гэвч хүний танин мэдэх хүсэл эрмэлзэл нь ямар ч хаалтад хашигддаггүй, ер

бусын хүчтэй байдаг ажээ. Арга ч үгүй биз. Хүний оюун санаа, бие махбод нийлээд

бүхэлдээ сэтгэн бодох, мэдлэг үйлдвэрлэх машин болдог гэж дүгнэхэд бодит байдлаас

нэг их хол зөрөхгүй байх. Өдөр тутмын амьжиргаагаа залгуулах иргэдэд ч, агуу их аян

дайнд ялан дийлэхийг эрмэлзэх эзэн хаанд ч, тэр бүү хэл дээрэм, луйвар хийх гэж буй

хулгайч нарт ч мэдлэг хэрэгтэй учраас хүн бүр мэдлэгийн хойноос “ангуучилдаг”, бас

өөрсдөө анзаарахгүйгээр мэдлэгүүдийг бүтээж байдаг байна. Сониуч зангаас эхлэлтэй

танин мэдэх оролдлогууд олон олон гайхамшигтай нээлтүүдэд хүргэсэн шинжлэх

ухааны цогц үйл ажиллагаа болон хувирдаг ажээ. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр

хүн хүрээлэн буй орчин болон өөрийгөө илүүтэйгээр танин мэдэж, оюун санааныхаа

төөрөгдлийг ухамсарлаж байна. Ингэснээр ид шид, бурхны хүчээр биш, харин өөрийн

оюуны болон биеийн хөдөлмөрөөр амьдрал ахуйгаа сайжруулах шаардлагатай мөн энэ

нь боломжтой гэдгийг улам бүр ухаарах болжээ. Үүний үр дүнд хүмүүсийн хэвшмэл

ойлголтууд эрс өөрчлөгдөж, оюун санаанд гүн гүнзгий, эргэлт буцалтгүй өөрчлөлт

гарч байна. Сэтгэлгээний ийм өөрчлөлт явагдаж байгаагийн нэгэн тод нотолгоо бол

дэлхийн хамгийн нөлөө бүхий шашнуудын нэг болох Католик шашин өөрийн үзэл

бодлоос ялгаатай, түүний дотор дэвшилтэт үзэл санаануудыг хөгжүүлдэг, хамгаалдаг

хүмүүсийг хилсээр хяхан хавчиж, гэсгээн шийтгэдэг байсны төлөө Ромын католик

сүмийн тэргүүн II Иоанн Павел уучлал хүссэн явдал юм.

12

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!