26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

6. Чөлөөтэй бодох, сэтгэх, өөрийгөө сорих

7. Бүтээх

8. Өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэх

9. Эрх чөлөөтэй байх гэсэн үндсэн 9 бүлэгт ангилдаг.

Макс Нефийн боловсруулсан хүний суурь хэрэгцээний ангилал нь аливаа

хүнд дээрх 9 суурь хэрэгцээ нэгэн зэрэг, харилцан уялдаатай байдаг бөгөөд аль нэг

хэрэгцээгээ дангаар нь хангах боломжгүй гэж үздэгээрээ Маслоугийн тодорхойлсон

“Хүний хэрэгцээний шатлал”-ын загвараас зарчмын ялгаатай юм.

Зураг 2. Хүний суурь хэрэгцээний ангилал, тэдгээрийн уялдаа

6.3. Хүний суурь хэрэгцээний ангилал ба Монгол Улсын Үндсэн хуулиар

баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөөний уялдаа:

Хүний суурь хэрэгцээний ангилал болон Монгол Улсын Үндсэн хуулиар

баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөөг харьцуулж үзэхэд хоорондоо нягт уялдсан

(Хүснэгт 1) байна. Иймд иргэний эрхийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай орчин

нөхцөлийг бүрдүүлж чадвал хүн суурь хэрэгцээгээ хангах боломж бүрдэх юм.

Монгол Улсын инновацыг хөгжүүлэх үндэсний тогтолцооны нэгдмэл зорилго нь хүний

аюулгүй байдал, баталгааг хангах хэрэгцээ болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16

дугаар зүйлийн 16.3, 16.4, 16.8 дахь хэсэгт заасан эрхэд үндэслэх юм.

28

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!