26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

84

ХАР: Парламент ба Засгийн газар, Боловсролын яам - Боловсрол, судалгааны

яам, Үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбооны яам, Эрүүл мэнд, нийгмийн асуудал

эрхэлсэн яам, Сангийн яам, Байгаль орчны яам, Хөдөө орон нутгийн яам, Батлан

хамгаалах яам.

ЦАЙВАР-ХӨХ: ТУЗ-ийн гишүүдийн талаас илүү хувь нь Засгийн газраас

томилогдсон.

Rymdstyrelsen - Шведийн үндэсний сансрын зөвлөл, Шведийн дээд боловсролын

зөвлөл; Vetenskapsrådet - Шведийн судалгааны зөвлөл, Их сургуулиуд, коллежууд,

Шведийн Эрчим хүчний агентлаг; VINNOVA - Шведийн инновацын агентлаг,

Tillväxtverket - Шведийн эдийн засаг, бүс нутгийн өсөлтийн агентлаг; ALMI - ЖДҮ

эрхлэгчдэд хөрөнгийн дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгдөг төрийн өмчит компани; Industrifonden

- Шведийн өсөлтийн компаниудад хамгийн том хөрөнгө оруулагчдын

нэг; RISE - Шведийн судалгааны хүрээлэнгүүд; KKV - Шведийн Өрсөлдөөний газар;

BLV-Bolagsverket - Шведийн компаниудын бүртгэлийн газар; PRV - Шведийн патент,

бүртгэлийн газар; Inlandsinnovation - Шведийн хойд хагаст хөрөнгө оруулалт хийж буй

төрийн өмчит венчур капиталын компани; AP-fonder - Шведийн үндэсний орлогын

тэтгэврийн систем дэх буфер сангууд; Fourier Transform - Шведийн аж үйлдвэрийн

кластерт хөрөнгө оруулалт хийж буй төрийн өмчит венчур капиталын компани; SIDA -

Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг, Шведийн худалдаа,

хөрөнгө оруулалтын зөвлөл; FORMAS - Шведийн судалгааны зөвлөл; NVV - Шведийн

Байгаль орчныг хамгаалах агентлаг; SLU - Шведийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны

их сургууль; Jordbruksverket - Шведийн Хөдөө аж ахуйн зөвлөл; SLV - Хүнсний үндэсний

агентлаг; FOI, FM, FMV, FXM - Шведийн Батлан хамгаалах агентлагууд.

УЛБАР ШАР: Бие даасан институтууд, Европын холбоо (Бүтцийн сан ба R&Dсангууд),

SSF - Шведийн Стратегийн судалгааны сан; KKS - Мэдлэгийн сан, Байгаль

орчны стратегийн судалгааны Шведийн сан; Privata stiftelser & branschorganisationer -

Хувийн сангууд ба худалдааны нийгэмлэгүүд.

НОГООН: Sveriges Kommuner och Landsting - Шведийн орон нутгийн засаг

захиргаа, бүс нутгийн холбоо.

6. Тухайн тогтолцооны үйл ажиллагаанд оролцогч талуудын үүргүүд:

Шведийн Tillväxtanalys, Tillväxtverket, VINNOVA, Innovationsbron нь инновацын

салбарыг өөр өөр чадавхаар хөгжүүлэхэд үндэсний дэмжлэг үзүүлэх эрхэм

зорилготой байгууллагууд юм.

Vinnova- The Swedish Agency for Innovation Systems - VINNOVA нь 2000 оны

инновацын тогтолцооны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд шинээр

байгуулагдсан бөгөөд гол үүрэг нь “үр дүнтэй инновацын системийг хөгжүүлэх замаар

бизнесийн байгууллага, нийгэм, хувь хүмүүсийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих

явдал юм …” (VINNOVA, 2001). Энэхүү ерөнхий зорилтыг үндсэн гурван чиг үүрэг

болгон авч үзсэн (Jacobs, 2004): Засгийн газарт инновацын бодлогын асуудлаар зөвлөгөө

өгөх; Инновацитай холбоотой асуудлаар дотооддоо судалгаа хийх, захиалга өгөх;

инновацыг дэмжих, идэвхжүүлэх бодлогын (үндэсний, бүс нутгийн болон салбарын)

хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх явдал юм. VINNOVA үр дүнтэй инновацын

тогтолцоог “шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцын тусламжтайгаар тогтвортой

өсөлтийг дэмжихийн тулд шинэ технологи, шинэ мэдлэгийг хөгжүүлэх, солилцох,

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!