26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Зураг. Шведийн судалгааны санхүүжилтийн тогтолцооны бүтэц

Шведэд хувийн хэвшил нь судалгаа, хөгжүүлэлтийн санхүүжилтийн гол

эх үүсвэр болдог. R&D-д зориулсан төсвийн хөрөнгийг ихэвчлэн дээд боловсролын

байгууллагуудад (ИДС) эсвэл судалгаа шинжилгээний байгууллагууд, зөвлөлүүд,

олон нийтийн сангууд эсвэл салбарын агентлагууд руу чиглүүлдэг (Forskning.se, 2009).

Бусад олон орны нэгэн адил Судалгаа болон боловсролын яам, Аж үйлдвэр

(Шведэд Аж ахуйн нэгж, Эрчим хүч ба Харилцаа холбооны яам гэж нэрлэдэг) нь Шведэд

судалгааг санхүүжүүлдэг олон нийтийн агентлагууд болон судалгааны зөвлөлийг

хариуцдаг.

11. Бусад нэмэлт мэдээлэл: Засгийн газар инновацын түншлэлийн

хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрүүдийн зорилго нь нийгэмд тулгарч буй

томоохон сорилтуудыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүдийг тодорхойлох, Шведийн

өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэж байдаг. Швед улс

нь стратегийн тодорхой чиглэлээр судалгаа, боловсруулалтыг дэмжих чиглэлээр

ялангуяа гадаадын оролцогчдод чиvглэсэн хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жишээ

дурдвал, автомашины салбарт Стратегийн тээврийн хэрэгслийн судалгаа, инновацын

санаачилгыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь эрчим хүч, байгаль орчин, тээврийн үр ашиг,

тээврийн хэрэгслийн болон хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хөгжил,

тогтвортой үйлдвэрлэл зэрэг хэрэглээний судалгааг Шведийн засгийн газар дэмждэг

(ISA, 2009). Швед улсад охин компанитай, Шведийн компанитай байгуулсан гэрээтэй

гадаадын аль ч компани эсвэл Шведэд байхгүй өвөрмөц чадамжтай гадаадын аль ч их

сургууль, судалгааны хүрээлэнд санхүүжилт олгох боломжтой.

88

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!