26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

шийдвэрлэх хэрэгцээ, шаардлагатай байдаг. Тэдгээр асуудлуудаа шийдвэрлэх арга

замуудыг байнга эрэлхийлж, бүтээхэд үлэмж их нөөцийг зарцуулдгийг хэн хүнгүй

л мэднэ. Иргэд, байгууллагуудын нийтлэг асуудлууд нь нийгмийн гэж нэрлэгдэх

асуудлуудыг бүрдүүлдэг. Одоохондоо манай шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид

нийгмийн өмнө тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх арга замуудыг “copy-paste”

гэдэг аргаар бүтээх гэж оролдож байгаа нь нууц биш. Харамсалтай нь нийгмийн

асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй улс төрчид, улс төрийн намууд маань өөрсдийн

загварыг хөгжүүлэхгүйгээр Бээжин, Москвагаас асуудаг, загварыг хуулбарладаг

байсан зуршлаасаа салахгүй, өдгөө бүр далайн чанадаас зөвлөгөө авдаг, загварыг нь

хуулбарлах болсон байна. Бусад улс орнуудын сайн жишиг, загварыг судлах нь заавал

хийх ёстой, зөв зүйтэй үйл ажиллагаа мөн боловч тэдгээр улс орнуудын загваруудыг

шууд хуулбарлан хэрэгжүүлэх нь ихээхэн сөрөг үр дагаварт хүргэдгийг бид одоо

ухаарах цаг болжээ. Хүн бүр өөрийнхөө, гэр бүлийнхээ, байгууллагынхаа, нийгмийнхээ

өмнө тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг, түүн дээр суурилсан

шийдлүүдийг бүтээхэд санаачилга гаргадаг, судалгаа хийдэг, хэрэгжүүлдэг, үр шимийг

нь хүртдэг, бусад нь дэмждэг, үр шимийг нь харилцан хүртдэг үйл ажиллагаатай

нийгмийг бүтээхийг олон улс орнууд зорьж түүнийгээ мэдлэгт суурилсан нийгэм

ч гэж нэрлэж байна. Өмнөө тулгарсан асуудлуудыг шийдэж өгөхийг бурхнаас, эзэн

хаанаас, төрөөс хүсдэг, нэхдэг дадлаасаа хүн төрөлхтөн аажим боловч тууштай салж,

хүмүүс өөрсдийнхөө ирээдүйг өөрийн мэдлэгээрээ бүтээхийг илүүтэйд үздэг болжээ.

Бурхны ид шидийн хүчээр бүтээж чадаагүй үнэ цэнийг, шийдэж чадаагүй асуудлуудыг

мэдлэгээр шийдэж чадна, болно гэж итгэдэг хүмүүсийн тоо улам бүр олширч байна.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрч хүчээр жигүүрлэсэн иргэд, компаниуд мэдлэгт

суурилсан нийгмийг бүтээх үндсэн хөдөлгөх хүч мөн боловч төрийн оновчтой

зохицуулалт, дэмжлэггүй бол тэдгээр иргэд, компаниудын үйл ажиллагаа нийгмийн

өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх шийдлүүдийг бүтээхэд биш харин зөвхөн

ашиг орлого олоход чиглэсэн хэрэгсэл болж хувирах өндөр магадлалтай.

Нийт иргэдийг бүхэлд нь хамарсан, төрийн оновчтой зохицуулалт, дэмжлэг

бүхий ийм үйл ажиллагааг бүхэлд нь энэ судалгааныхаа хүрээнд инновацыг хөгжүүлэх

үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцоо гэж бид нэрлэж байгаа юм. Энэхүү

тогтолцооны загварыг боловсруулан гаргах нь нэн төвөгтэй, амаргүй зорилт мөн.

Хүний сэтгэн бодох хэв маяг, хүсэл, эрмэлзэл, зорилгоос маш их хамааралтай байдаг

нь энэхүү тогтолцоог нэн төвөгтэй болгож байгаа гол хүчин зүйл юм. Цөөн тооны

зарим улс орнуудыг эс тооцвол уламжлалт сэтгэлгээний хэв маягт баригдсан судлах,

шинжлэх, зохион бүтээх аргаар дээрх загварыг боловсруулан гаргах олон удаагийн

оролдлогууд бүтэлгүйтсэн байх нь элбэг. Нэгдмэл зорилгыг үүсгэх аргачлал байдаггүй,

зорилгын хэрэгжилтийг хэмждэг бодит тоон утгатай хэмжүүрүүд болон нэгдмэл

тулгуур ойлголтуудыг боловсруулан гаргадаггүй зэрэг нь уламжлалт аргуудын

хамгийн том сул талууд юм. Ийм учраас уламжлалт аргаар боловсруулан гаргасан

тогтолцооны загваруудын шийдлүүд хоорондоо уялдаагүй, зорилгын хэрэгжилтийг

хэмжиж чаддаггүй, ойлголтын зөрчилдөөн байнга үүсгэдэг, тогтолцооны зорилгыг

хэрэгжүүлэх чадваргүй болдог байна.

1940-өөд оноос хүчээ авч эхэлсэн системийн инженерчлэлийн ухаан дээрх сул

талуудыг арилгах, улмаар аливаа зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг цогцоор нь

загварчлах тал дээр зарчмын чанартай эерэг өөрчлөлтүүдийг бий болгосон төдийгүй янз

14

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!