26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

оруулах замаар шинжлэх ухаан технологийн дэлхийн төв болохоор урт

хугацааны бодлогын баримт бичигтээ тусган Засгийн газраараа батлуулан

хэрэгжүүлж байна.

4. Тухайн тогтолцооны зорилгын үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтүүд: Энэ хэсэгт

нэн тэргүүнд Дижитал засгийн газрын 2023 онд хүрэх үр дүнг томьёолсон

дараах шалгуурыг нэрлэх нь зүйтэй. Үүнд:

1. Дижитал төрийн үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж 75-80%-д хүрнэ.

2. Дижитал төрийн үйлчилгээнд бизнес эрхлэгчдийн сэтгэл ханамж 75-80%

-д хүрнэ.

3. E-payment төлбөрийн хэлбэрийг хэрэглээнд 100% нэвтрүүлнэ (Гадаад

дотоод гүйлгээ).

4. Үйлчилгээнд Засгийн газрын баталгаажсан датаг 100% ашиглана.

5. Үйлчилгээнд дижитал тоон гарын үсгийг 100% нэвтрүүлнэ.

6. Дижитал гүйлгээний хувь 90-95%-д хүрнэ.

7. Төлбөрийг 100 хувь E-payment ашиглан төлнө.

8. 20,000 төрийн албан хаагчдыг дата шинжээч болон дата science-р

мэргэшүүлнэ.

9. Бүх төрийн албан хаагчдыг дижитал тоон үсгийн мэдлэгтэй болгоно.

10. 30-50 дижитал шилжилтийн төсөл хэрэгжүүлнэ.

11. Бүх яамдууд хиймэл оюун ухааныг ашиглах талаар 1 төсөл хэрэгжүүлэх

зэрэг юм.

5. Тухайн тогтолцооны үйл ажиллагаанд оролцогч талууд, тэдгээрийн үүрэг:

1. Сингапурын засгийн газар буюу Government Singapore нь инновацын

төлөвлөгөө, стратеги боловсруулах, батлах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх

үүргийг гүйцэтгэдэг.

2. Сингапурын инновацын чиглэлээр засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

болох Үндэсний судалгааны төв буюу National Research Foundation нь

Судалгаа, инновац, бизнесийн бодлого, төлөвлөгөө, стратеги боловсруулах,

Судалгаа, шинжлэх ухааны чадавхыг бэхжүүлэх, эдийн засаг, үндэсний

үр нөлөөг бий болгох санаачилгыг санхүүжүүлэх, Хүний нөөц бэлтгэх,

гадаадын судлаач, эрдэмтдийг татах замаар судалгаа хөгжүүлэлтийн ажлын

чадавхыг нэмэгдүүлэх, Сингапурыг мэдлэг, инновац, бизнес эрхэлдэг эдийн

засаг болгон өөрчлөхийн тулд үйл ажиллагааны чиглэл өөр агентлагуудын

судалгааны хөтөлбөрийг зохицуулах үүрэгтэй.

3. Бизнес инновацын судалгааны зөвлөл буюу Research Innovation Enterprice

Council Сингапурын Үндэсний судалгааны сангийн дэмжлэг дор

дараах чиг үүрэгтэй ажилладаг. Тус зөвлөлийг Сингапурын Ерөнхий сайд

тэргүүлдэг бөгөөд тэрээр гишүүдийг хоёр жилийн хугацаатай томилдог.

RIEC нь Засгийн газрын сайд нар, бизнес, шинжлэх ухаан, технологийн

нийгэмлэгийн дотоод, гадаадын нэр хүндтэй гишүүдээс бүрддэг бөгөөд

дараах 2 үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг. Үүнд:

- Сингапурыг шинжлэх ухаан, хөгжлийн хүчтэй чадавхтай, мэдлэгт суурилсан

нийгэм болгон өөрчлөхөд чиглэсэн үндэсний судалгаа, инновацын бодлого,

стратегийн талаар Сингапурын Засгийн газрын танхимд зөвлөгөө өгөх;

77

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!