26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

26

баримт бичиг, олон улсын байгууллагын судалгааны тайлан, нэг сэдэвт бүтээл, эрдэм

шинжилгээний илтгэл, өгүүлэл зэрэгт тулгуурлав. Улс орнуудын туршлагыг ерөнхий

мэдээлэл, инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн гол баримт

бичиг, инновацын тогтолцооны зорилго, оролцогч талууд, тэдгээрийн системд

гүйцэтгэж буй үүрэг, инновацыг хөгжүүлэх үйл ажиллагаагаа хэмждэг хэмжүүр

үзүүлэлтүүд, тогтолцооны давуу болон сул талууд, тогтолцооны дүрслэл, нэмэлт

мэдээлэл гэсэн ангиллаар боловсруулж дүгнэв.

5. Суурь ойлголт тодорхойлсон аргачлал

Боловсруулсан судлаач Б.Анударь

Аливаа загварын үндсэн бүрдүүлэгч нь ойлголтууд буюу оюуны загварууд юм.

Ойлголт гэдэг нь аливаа юмс, үзэгдлийг бусдаас ялгарах зонхилох хэв шинжүүдээр

нь уялдуулан ангилж танин мэдсэнээр тухайн юмс үзэгдлийн хүний оюун ухаанд

бүрэлдэн, хадгалагддаг тусгал юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хэрэгцээг хангах зайлшгүй

шаардлагаар бий болсон, оноосон нэртэй оюуны загвар болно.

Харин суурь ойлголт гэдэг нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй

тодорхойлох шаардлагатай ойлголтууд юм. Цаашлаад суурь ойлголтыг тодорхойлно

гэдэг нь тухайн ойлголтыг бусад ойлголтоос ялгахад зайлшгүй шаардлагатай чухал

болон нийтлэг хэв шинжүүдийг тодорхойлж, хооронд нь уялдуулан логик эрэмбэд

оруулан томьёолох үйл явц юм.

Инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцооны үйл ажиллагаанд

нийтлэг хэрэглэдэг суурь ойлголтуудыг ТУС Солюшн ХХК-аас боловсруулсан

“Суурь ойлголт тодорхойлох алгоритм”-ыг ашиглан тодорхойлсон. Уг алгоритм нь

нийт 10 үе шаттай бөгөөд суурь ойлголтыг тодорхойлохдоо эхлээд тухайн ойлголтын

тодорхойлолтыг Монгол болон гадаад эх сурвалжуудаас цуглуулж, ижил төстэй болон

ялгаатай хэв шинжүүдээр ангилсны дараа тэдгээрээс зайлшгүй шаардлагатай гэж үзсэн

хэв шинжүүдийг сонгодог. Үүний дараа, сонгосон хэв шинжүүдийн дэс дараалал,

уялдааг тогтоосны үндсэн дээр ерөнхий ойлголтыг тодорхойлон нэг өгүүлбэрээр

томьёолдог. Төгсгөлд нь, боловсруулсан суурь ойлголтын тодорхойлолтуудаа логикт

хэрэглэдэг ойлголтын тодорхойлолтод тавигдах дараах 5 шалгуурын дагуу шалгаж,

баталгаажуулна. Үүнд:

1. Тодорхойлогдож байгаа ойлголтын багтаамж нь тодорхойлж байгаа

ойлголтын багтаамжтай тэнцүү байх;

2. Тодорхойлолт сөрөг/үгүйсгэл/ хэлбэрээр бичигдээгүй байх;

3. Тодорхойлолт нь эргэлэг үүсгээгүй байх;

4. Тодорхойлолт нь зүйрлэл агуулаагүй байх;

5. Асуух үг ороогүй байх (жишээ нь: хэн, хэрхэн, яаж);

Мөн нэр үг, үйл үг, тэмдэг нэр тус бүрийг тодорхойлоход нарийвчилсан алгоритм,

хөтөч асуултуудыг ашигладаг.

Энэхүү судалгааны хүрээнд сонгосон суурь ойлголтуудыг дараах дарааллаар

тодорхойлов.Үүнд:

1. Тухайн суурь ойлголтын тодорхойлолтыг 8-аас доошгүй эх сурвалжаас

цуглуулах;

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!