26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

20

НЭГ. “ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ

ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ

Боловсруулсан судлаачид: Г.Жаргалан, Д.Энхдулам

Монгол Улсын хувьд аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварын түвшин

дэлхийн улс орнуудтай харьцуулахад үлэмж доогуур, техник-технологийн хоцрогдолтой

хэвээр, дийлэнх салбарууд технологийн хувьд I ба II хэвшлийн түвшинд байгааг [1]

судалгааны үр дүн харуулж байна. Монгол улсад 2017 оны байдлаар өндөр ур чадвар

шаардах үйлдвэрлэл 57.8%, бага болон бага-дунд ур чадвар шаардагдах үйлдвэрлэл

98.1%-тай болсон ба шинжлэх ухааны буюу мэдлэгийн багтаамж багатай үйлдвэрлэлийн

эзлэх хувь нэмэгдэж 92.5%-д хүрсэн нь зарим талаар ухралт болсон байна. Дэлхийн

оюуны өмчийн байгууллагаас эрхлэн гаргадаг “Дэлхийн инновацын индекс 2021”-т

Монгол Улс 131 орноос 58-р байранд эрэмбэлэгдсэн нь төдийлөн муу үзүүлэлт биш

хэдий ч нийт 7 бүлэг 120 үзүүлэлтээс Монгол Улс институц үзүүлэлтээр 76, хүн капитал

болон судалгаа үзүүлэлтээр 81, дэд бүтцийн үзүүлэлтээр 91, мэдлэг, технологийн

үйлдвэрлэлийн үзүүлэлтээр 85 дугаар байранд эрэмбэлэгдэж доогуур үнэлгээ авсан

байна. Харин зах зээл, бүтээлч үйлдвэрлэл үзүүлэлтээр 13 болон 28 дугаар байранд буюу

Монгол Улсын зах зээлийн нөхцөл байдал, бүтээлч үйлдвэрлэлийн түвшин харьцангуй

дээгүүр байранд орж байгаа нь бидэнд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж байгааг

илэрхийлж байна. Иймд инновацыг хөгжүүлэхэд нэн чухал шаардлагатай хууль эрх

зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийг бүтээх, судалгаа, шинжилгээний үйл

явцыг чанаржуулах, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай

байна. [4]

Инновац гэдэг ойлголтыг маш олон янзаар тайлбарладаг боловч тэдгээр

ойлголтуудад нийтлэгээр шинэ, шинэлэг, шинэчлэл гэсэн хэв шинжийг агуулж байна.

Эртний Грек улсын гүн ухаантнууд инновацын талаар дорвитой санаануудыг дэвшүүлж

хэлэлцдэг байсан нь түүхэн эх сурвалжуудад дурдагдсан байдаг бөгөөд тэдгээрээс

Арестанес, Плато нарын бүтээлүүд өнөөдөр ч гэсэн үнэ цэнтэй оюуны бүтээлүүдэд

тооцогдсоор байна. Инновац гэдэг ойлголт нь анхандаа улс төрийн хүрээний шинэ

шинэлэг санааг илэрхийлсэн агуулгатай байсан боловч хэв шинжүүд нь цагийн эрхээр

өөрчлөгдсөөр өнөөг хүрэв. 1957 онд Станфордын аж үйлдвэрийн паркаас тасран гарсан

бүлэг эрдэмтэд өөрсдийн мэдлэг, шинэлэг санаануудад тулгуурлан гарааны бизнесийг

эхлүүлсэн нь хүмүүний аж амьдралын бүхий л салаа мөчирт тулгардаг асуудлуудыг

шийдвэрлэхэд чиглэсэн, олон төрлийн мэргэжлийн хүмүүсийг хамарсан цогц үйл

ажиллагааны анхдагч загвар болж, өнөөгийн инновац гэдэг ойлголтын эхлэл болжээ.

Улмаар энэхүү үйл ажиллагааны агуу их боломж, потенциалыг ойлгосон, түүнд

татагдсан олон оролцогч талууд, түүний дотор засгийн газрууд, бизнесийн болон

санхүүгийн байгууллагууд, судлаачид, шинжээчид харилцан ашигтай хамтран ажиллах

хэлбэр, загваруудыг бүтээж хэрэгжүүлж ирсний нэгэн тод жишээ бол Цахиурын хөндий

хэмээх нэрээр олны танил болсон инновацыг дэмжих цогц үйл ажиллагаа юм.

Үндэсний инновацын тогтолцоо буюу инновацын систем (National innovation

system-NIS) гэх шинэ ойлголт, системийн үзэл баримтлал анх 1980-аад оны дундуур

Европын аж үйлдвэрийн бодлогын мэтгэлцээний хүрээнд бий болж, Дэлхийн улс

орнууд 1992 оноос эхлэн “Үндэсний инновацын тогтолцоо” бүрдүүлэх тухай уг ойлголт,

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!