16.04.2018 Views

Lecture MPC131 2018

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Data/Form командаар нээгдэх харилцах цонх

0. Талбаруудын нэр;

1. Идэвхтэй бичлэгийн харгалзсан талбар дахь өгөгдлүүд;

2. Гүйгч товчлуурт чирэх даралтыг хийж, бичлэгийг (өөрөөр хэлбэл, 1-д)

идэвхжүүлнэ. Хамгийн сүүлчийн бичлэг идэвхтэй байхад энэ товчлуурт нэг даралт

хийхэд хоосон бичлэг гарах ба энд шинээр үүсгэх бичлэгийн өгөгдлүүдийг

талбарын харгалзах нүднүүдэд оруулна.

3. Идэвхтэй байгаа бичлэгийн дугаар, нийт бичлэг. Тухайлбал, 1 of 7-Нийт 7

бичлэгийн 1-р бичлэг идэвхтэй байна гэсэн үг.

Энэ байрлалд 4-ийг дарсан тохиолдолд New record (шинэ бичлэг), 9-ийг дарсан

тохиолдолд Criteria (шинжүүр) гэсэн үгнүүд байх бөгөөд энэ нь тухай горимд

шилжсэнийг илэрхийлнэ.

4. Шинээр бичлэг үүсгэнэ. New товчлуур дээр дарж, 1-д шинэ бичлэгийн

өгөгдлүүдийг оруулна.

5. Идэвхтэй байгаа бичлэгийг устгана. Delete товчлуур дээр дарахад "Идэвхтэй

байгаа бичлэгийг дахин сэргээгдэх боломжгүйгээр устгах гэж байна (Displayed

record will be permanently deleted)" гэсэн мэдээлэл бүхий цонх нээгдэнэ. Тухайн

бичлэгийг устгах тохиолдолд ОК товчлуур дээр, эсрэг тохиолдолд Cancel товчлуур

дээр дарна.

6. Идэвхтэй байгаа бичлэгийн өгөгдлүүдэд хийсэн өөрчлөлтийг буцаана.

7. Тодорхойлогдсон шинжүүрээр идэвхтэй байгаа бичлэгийн өмнөх бичлэгүүдэд

хайлт хийнэ.

8. Тодорхойлогдсон шинжүүрээр идэвхтэй байгаа бичлэгийн дараагийн

бичлэгүүдэд хайлт хийнэ.

9. Хайлт хийхдээ Criteria товчлуур дээр дарж, шинжүүрийг тодорхойлон бичээд

хайлтыг 7 ба 8 товчлуур дээр дарж гүйцэтгэнэ (Бичлэгт хайлт хийх хэсгээс үз).

10. Харилцах цонхыг хаана.

Гарны товчлууруудын тусламжтайгаар Data/Form командаар нээгдэх харилцах

цонхтой ажиллаж болно.

Үүнд:

Enter, товчлууруудыг дарах замаар дараагийн бичлэгт; товчлуурыг дарж

өмнөх бичлэгт шилжинэ.

– Tab, Shift+Tab товчлууруудаар идэвхтэй бичлэгийн өгөгдлүүдийг өөрчлөх;

харилцах цонхны бусад товчлууруудыг идэвхтэй болгож, сонгох боломжтой болно.

– Бичлэгийн өгөгдөлд өөрчлөлт хийсний дараа Esc товчлуурыг дарахад тухайн

бичлэгт хийгдсэн бүх өөрчлөлт буцаагдана. Харин тухайн бичлэгт өөрчлөлт

хийгдээгүй тохиолдолд Esc товчлуурыг дарвал харилцах цонх хаагдана.

– Home товчлуурыг дарахад бичлэгийн идэвхтэй (курсор байрласан) өгөгдлийн

эхэнд; харин End товчлуурыг дарахад бичлэгийн идэвхтэй өгөгдлийн төгсгөлд

курсорыг байрлуулна.

– Сонголтуудыг Alt товчлууртай хамт тухайн сонголтын нэрийн доогуураа

зурагдсан үсгийг дарах замаар гүйцэтгэнэ. Тухайлбал, Find Next сонголтыг N+Alt

товчлуур дээр дарж сонгоно.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!