16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

VII

Смит нүдэндээ нулимстай сэрэхэд Жулия нойрмоглон түүнд нуруугаараа наалдаад “Юу

болов оо?” гэсэн шүү юм шивнэж байна.

“Би зүүдэндээ..” гэж тэрээр ярьж эхэлснээ зогсчихов. Түүнд зүүдээ үгээр илэрхийлэхэд тун

ярвигтай аж. Зүүдэлсэн зүүд байна, сэрсний дараахи хэдхэн хоромд ой ухаанд нь орж ирсэн

зүүдэнд хамаарах дурсамж байна.

Тэрээр нүдээ аниад зүүдэндээ үзсэн бүхэндээ автагдан хэвтэж байлаа. Борооны дараахи

зуны үдшийн үзэсгэлэнт байгал шиг бүхий л амьдралыг нь зурайн харагдуулсан гэрэл

гэгээтэй том зүүд байлаа. Энэ бүхэн бөөрөнхий шил дотор болж буй бөгөөд шилний гадаргуу

нь огторгуй, түүний доорхи дэлхий дээр хязгааргүй алсыг харж болох тунгалаг гэрэл тусчээ.

Мөн түүнчлэн зүүдний шалтгаан, түүний агуулга нь гэвэл кино мэдээний сэтгүүлд гарсан

гучин жилийн дараа еврей эх нялх үрээ бууны сумнаас хаацайлах гэж оролдож байтал нисдэг

тэрэг тэр хоёрыг зад бөмбөгдөхөд давтагдсан эхийнх нь гарын хөдөлгөөн байлаа.

“Би энэ хормыг хүртэл эхийгээ алчихсан гэж бодож байсныг минь чи мэдэх үү?” гэж Смит

ярилаа.

-“Яах гэж алсан юм бэ?” гэж Жулия асуулаа.

-“Үгүй, би түүнийг алаагүй. Амь насыг нь хороогоогүй”

Тэрээр зүүд дундаа эхийгээ сүүлчийн удаа харснаа санасан бөгөөд сэрсний дараахи хэдхэн

хоромд тэр өдөр болсон аар саар үйл явдлыг эргэн саналаа. Тэрээр олон жилийн туршид энэ

дурсамжаа санахгүй байхыг хичээж байсан байж магадгүй юм. Энэ дурсамж чухам ямар үед

хамаарахыг сайн санахгүй байгаа ч гэсэн тэрээр арав гаруй настай, бараг арван хоёр настай

байсан байх нь ээ.

Эцэг нь бүр өмнө өөрийнх нь санаж байгаагаас хамаагүй өмнө алга болсон юм.

Тэр үеийн хурцадмал, замбараагүй байдал санаанд тодхон үлджээ. Агаараас довтлох үед үе үе

үүсдэг үймээн сандралаас болж метронд олон цагаар хоргодож суух, хаа хаагүй дайралдах

байшннгийн бөөн нуранги, гудамжны булан бурт наасан үл ойлгогдох уриалга, адилхан

цамцтай дээрэмчин залуус, талхны дэлгүүрийн үүдэн дэх урт дараалал, алсад сонсогдох

пулемёт галлах чимээ, хамгийн гол нь үргэлж өлмөн зэлмэн явах. Тэрээр өдрийн ихэнхийг

бусад хүүхдийн хамт байцааны гол, төмсний хальс хайж хогийн сав, угаадасны нүх ухдаг,

заримдаа үнсний хог дотроос шатсан талхны хэлтэрхий олж үнсийг нь их нямбай цэвэрлэдэг

байсан, малын тэжээл зөөдөг машины зам тосон хүлээж замын хонхорхойд машин донслоход

унасан наран цэцгийн шахдас олдог байсан зэргээ санаж байлаа.

Эцэг нь ор сураггүй алга болоход эх нь гайхаж хачирхсанчгүй, уйлж гашуудсанчгүй, харин

тэрээр их өөрчлөгдөж билээ. Эхэээс нь сүр сүлд нь зайлчих шиг болсон. Эх нь зайлшгүй

тохиолдох нэг юмыг хүлээгээд байгаа нь Смитэд хүртэл мэдрэгдэж байлаа. Тэрээр гэртээ

нөгөө л хийдэг ажлаа, хоол хийх, юм угаах, юм оёх, ор засах, хог шүүрдэх, тоос шороо арчих,

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!