16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Смит гудамжны өөд уруу хурдан гэгч нь хяламхийн хараад мухлагт шалавхан орж дэвтрийг

хоёр доллар хагасаар худалдаж авахдаа дэвтрээ чухам юунд хэрэглэх гэж буйгаа ухаараагүй

билээ. Смит дэвтрээ хавтсандаа гэм хийсэн хүн шиг хийж бариад гэртээ авчирсан юм.

Дэвтэрт хэдийвээр ямар ч бичиг байхгүй ч гэсэн ийм юм эзэмших нь хэрэгт оруулж болох

осолтой байлаа.

Смитийн санасан зүйл бол өдрийн тэмдэглэл хөтлөх явдал байв. Энэ үйлдэл нь хууль бус

зүйл биш (ямар ч хууль нэгэнт байхгүй болсон тул хууль бус юм гэж байхаа больсон) гэхдээ

мэдэгдэх л юм бол энэ үйлдэл хийсний төлөө цаазаар авах ял оноох буюу хүнд хүчир

хөдөлмөрийн лагерьт наад зах нь хорин таван жил цөлөгдөх ял хүлээх нь бараг гарцаагүй.

Смит үзэгнийхээ үзүүрийг ишинд нь лав хийгээд амандаа үмхэж цэвэрлэв. Үзэг нь гарын

үсэг зурахад ч цөөхөн хэрэглэсэн хуучин эд бөгөөд Смит энэхүү зузаан гоё цаасан дээр зүгээр

нэг үзгээр бичсэнээс жинхэнэ сурагчийн үзгээр бичих нь зүйтэй гэж үзэж түүнийг сэмхэн

олж авсан юм.

Тэрээр богино тэмдэглэл хийхээс цааш гардаггүй тул үнэн хэрэг дээрээ бичиж дадаагүй юм.

Тэрээр голдуу бүх бичих юмаа үгбичигчид дуудаж бичүүлдэг болохоор одоо тэрнийгээ энд

хэрэглэх боломжгүй байв. Смит үзгээ бэхэнд дүрээд хоромхон зуур бодолхийлэхэд бие нь

чичирч байлаа. Цаасан дээр бичиж эхлэх нь эр зоригийн хэрэг байв. Тэрээр муруйлган

бичиж байлаа,

1984 оны 4 дүгээр сарын 4

Смит аргаа барж ар тийшээ наллаа. Тэрээр юуны өмнө энэ бол 1984 он гэдгийг баттай

мэдэхгүй байна. Тэрээр гучин есөн настай гэдгээ нилээд сайн мэдэж байгаа болохоор энэ

жил бол тэгш жил байх ёстой. Өөрийгөө 1944 юм уу 1945 онд төрсөн гэдгийг мэддэг, харин

одоо нэг, хоёр жилийн дотор аль нэг өдрийг яг төдний өдөр гээд хэлчих ямар ч боломж

байхгүй болжээ.

Би хэнд зориулж энэ тэмдэглэлийг бичиж байгаа билээ гэсэн санамсаргүй бодол толгойд нь

орж ирлээ. Ирээдүйд үү, одоо төрөөгүй байгаа хүмүүст үү?. Тэрээр цаасан дээр тавьсан он

сар өдрийг нэг хэсэгтээ эргэцүүлж бодсоноо Шинхэлийн хоёрсэтгэх гэдэг үгийг гэнэт

саналаа. Хийхээр шийдсэн зүйлийнхээ цар хүрээг анх удаагаа ухаарлаа. Чи ирээдүйтэй

хэрхэн харилцаж чадах вэ? Энэ нь хэрэг дээрээ боломжгүй зүйл юм. Ирээдүй

өнөөдрийнхтэй адил байна гэвэл тэр нь миний үгийг сонсох ч үгүй, аль эсвэл өнөөдрийнхээс

өөр байх юм уу, тэгвэл миний зовлон бэрхшээл утгагүй юм.

Смит цаасаа гөлрөн ширтэж хэдэн мөч суулаа. Теледэлгэцээс одоо чих дөжрүүлсэн цэргийн

хөгжим сонсдоно. Тэрээр өөрийгөө илэрхийлэх чадвараа алдсан юм шиг байгаад зогсохгүй

юу хийх гэж анх бодсоноо ч бүрмөсөн мартчихсан юм шиг байлаа. Тэрээр өөрийгөө сүүлийн

хэдэн хоногт ийм явдал гарахад бэлтгэсээр ирсэн мөртлөө эр зориг гаргахаас бас өөр юм

шаардлагатай болно гэсэн санаа орж ирээгүй юм. Яг бичээд эхэлнэ гэдэг бол хялбархан зүйл

биш. Дотроо өөртэйгөө олон жил тасралтгүй яриад байсан сэтгэл зовоосон зүйлээ л цаасан

дээр буулгах нь л түүний хийх ёстой бүх ажил юм. Энэхэн мөчид нөгөө өөртэйгөө ярьсан

зүйл нь ч мартагдчихаж. Бас тэгээд нөгөө хөлийн булчингийн шарх нь тэсвэрлэх аргагүй

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!