16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Теледэлгэцээс нэвтрүүлэгчийн дуу гарч хөгжим тоглохоо зогслоо. Смит толгойгоо дээш

болгоод чих тавин сонсоход фронтын мэдээ дамжуулсангүй. Элбэгийн Яамны мэдээ

дамжуулж байна. Өнгөрсөн улиралд гутлын үдээс үйлдвэрлэлийн аравдахь гурван жилийн

төлөвлөгөөг ерэн есөн хувиар биелүүлсэн аж.

Смит шатрын нүүдлийн бодлогыг хараад бодуудыг өрлөө. Мориор хоёр нүүх амаргүй төгсгөл

аж. «Цагаанаар эхэлж нүүгээд хоёр нүүддийн дараа мад тавина». Тэрээр өндийн Их Ахын

зураг руу харлаа. Цагаан нь дандаа мад тавих юм гэж тэрээр гайхан боддоо. Дандаа л ингэдэг

юм, ингэж урьдаас зохион байгуулдаг. Бүхий л түүхийн явцад хараар нэг ч удаа хожиж

байгаагүй. Сайн юм болгон муу муухай бүхнийг ямагт гарцаагүй ялж байхын балгэ дэмбэрэл

юм уу? Амар амгалан сүр хүчтэй маш том нүүр өөр рүү нь харлаа. Цагаан нь ямагт мад

тавина.

Теледэлгэц түр чимээгүй болоод арай баяр баясгалантай хоолойгоор зарлалаа. «Анхаараарай,

арван таван цаг гучин минутад чухал мэдээ нэвтрүүлнэ! Онц чухал ач холбогдол бүхий мэдээ.

Манай мэдээг хүлээн авна уу. Арван таван цаг гучин минутад!» гээд хөгжим үргэлжиллээ.

Түүний сэтгэл хөдөллөө. Энэ бол фронтын мэдээ, муу мэдээ ирэхийг зөнгөөрөө мэдэрч

байна. Тэрээр бүх л өдөржингөө сэтгэл нь догдлон Африкт хүлээсэн том ялагдлын тухай үе

үе бодож байлаа. Евразийн Гүрний үй түмэн цэрэг урьд өмнө халдашгүй байсан хил рүү

довтолж тус тивийн зах хязгаараар бөөн шоргоолж шиг тархаж байгааг дүрслэн боддоо. Хоёр

захаар нь яагаад сөрөн довтолж болдоггүй юм бол? Түүний нүдэнд Баруун эргийн дүр зураг

харагддаа. Тэрээр цагааны морь авч хөлөгний нөгөө буланд тавилаа. Энэ бол зөв байрлал.

Хар талын дээрмийн цэрэг Өмнө зүг рүү зугтаж байхад өөр нэг далд хүч хүчээ авч дайсны ар

талд хураад далай болон хуурай газар дээрх дайсны ар талыг таслан цохиж байгааг нүдэндээ

харлаа. Тэрээр хүсэл зоригоороо энэ хүчийг уриалан дуудаж байна гэж бодлоо.

Цаг алдалгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Дайсны цэрэг Африкийг гартаа авч

Африкийн Хошуун дахь нисэх онгоцны буудал, усан доогуур явагч онгоцны баазыг эзлэн авах

юм бол Далайн гүрэн хоёр хуваагдана гэсэн үг. Ингэх юм бол ямар ч уршиг тарьж болно.

Ялагдал, дэлхийн дахин хуваарилалт, Намд сүйрэл авчирч болно! Тэрээр гүн амьсгаа авлаа.

Олон янзын хачин жигтэй бодол, гэхдээ энэ нь тодорхой хэлэх юм бол олон янзын бодол ч

биш юм. Олон бодол давхцаад, хоорондоо тэмцэлдээд аль нь хамгийн гол нь вэ гэдэг нь

мэдэгдэхгүй байна.

Түүний сэтгэлийн уймраа намжаад цагаан морио байранд нь тавьсан ч санаа нь тогтож

өгөхгүй байна. Санаа бодол нь өөр юм руу тэмүүлээд байна. Тэрээр юу ч бодолгүй ширээний

тоосон дунд хуруугаараа бичиж эхэллээ.

2 X 2 =

"Тэд нар чиний дотор орж чадахгүй” гэж Жулия хэлсэн билээ. Харин тэд түүний дотор

орчихсон байна. «Чамд одоо энд тохиолдож байгаа энэ юм бол үүрдийнх шүү» гэж Обрайен

хэлсэн. Зүйтэй үг. Засаж болдоггүй өөрийн үйлдэл гэж байдаг юм. Чиний цээжинд байгаа

ямар нэг юмыг дуусгачихсан, арилгачихсан, шатаачихсан.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!