16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Жижигхэн эр эрээгүй суухдаа доод хүнд хүндэтгэл үзүүлсэнд нь талархаж буй аж. Смит

түүнийг нүднийхээ булангаар сэм харж суухдаа энэ хүн насан туршдаа чухал хүний дүр

эегэсэн бөгөөд хэдхэн хоромд ч түүнийгээ алдчихвий гэж эмээж байна даа гэж бодно.

Обрайен галуун хүзүүтэй лонхны хүзүүнээс нь бариад шилэн аягыг хар хүрэн өнгөтэй

шингэнээр дүүргэлээ. Смит ханан дээр бил үү, хашаан дээр билүү асар том лонхноос шилэн

аяганд шингэн урсаж байгаа юм шиг цахилгаан гүйдэл гүйхийг харснаа бүдэг бадаг санапаа.

Шингэний дээд тал нь бараг хар юм шиг харагдаж байснаа галуун хүзүүт лонхонд орсон

хойноо бадмаараг шиг өнгөтэй шатаж байж билээ. Исгэлэн амтархаг үнэр ханхалж байна.

Жулия шилэн аягыг гартаа бариад ихэд сонирхон үнэрлэлээ.

“Дарс гэдэг юм” гэж Обрайен жуумалзан хэллээ. "Та энэ тухай номноос уншсан байж таарна.

Харамсалтай нь гадуур Намын гишүүдэд нэг их олдоод байдаггүй байх аа” гээд түүний царай

төв болж хундага өргөлөө. “Хундага өргөхөөс эхлэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байна.

Бид бүхний жолоодогч Эммануэл Голдштейний төлөө хундагаа өргөе”

Смит дарсны тухай уншсан, дарс уух юмсан гэж мөрөөддөг тул аягатай дарсыг дуртайяа

гартаа авлаа. Бөөрөнхий шил, ноён Чаррингтоны хагас хугасыг нь мартчихсан шүлгийн

мөрүүдийн нэгэн адил дарс бол сөнөж алга болсон сэтгэл хөдөлгөсөн өнгөрсөн үед,

Смитийн сэтгэл дотроо хуучин цаг үе гэж нэрлэдэг үед хамаарах зүйл юм. Тэрээр дарс бол

чихэрлэг, үхрийн нүдний чанамал шиг чихэрлэг, тэр дороо толгойд гардаг байх ёстой гэж

яагаад ч юм боддог байсан юм. Тэрээр дарсыг амтлахад тэр нь үнэндээ сэтгэлд нь

таалагдсангүй. Тэрээр өдий олон жил жин уусан болохоор үнэнийг хэлэхэд одоо дарсны

амтыг бараг мэдэрсэнгүй. “За тэхлээр Голдштейн гэдэг хүн байдаг байх нь ээ?”

"Тийм ээ, тэр хүн бий. Амьд сэрүүн байгаа. Би харин хаана байдгийг нь мэдэхгүй”

“Хуйвалдаан, нууц байгууллага? Үнэн хэрэг дээрээ байна уу? Сэтгэхүйн Цагдаагийн

зохиосон юм уу?”

“Үгүй. Бодитой оршиж байгаа. Бид Ах дүүгийн барилдлага гэдэг юм. Энэ байгууллага байна,

чи түүнд багтдаг гэдгээс өөр илүү юм мэдэж чадахгүй. Би энэ тухай дахиад ярина” гээд

тэрээр цагаа харлаа. “Дотуур Намын гишүүн хүртэл теледэлгэцээ хагас цагаас илүү

хугацаагаар унтраах ёсгүй юм. Та хоёр хамтдаа ирэх хэрэггүй байсан. Тус тусдаа яваарай”

хэмээн Жулия руу толгойгоо дохиод, "Та эхлээд гарч явна. Бидэнд хориод минут байна. Би

юуны өмнө та нараас хэдэн асуулт асуух ёстойг ойлгож байгаа биз ээ. Ер нь тэхлээр та нар юу

хийж чадах юм бэ?” гэв.

“Чадах бүхнээ л хийхэд бэлэн байна” гэж Смит хариулав. Обрайен цээжээрээ эргэж Смит рүү

харж суулаа. Смит өмнөөс нь ярьж байна гэж ойлгосон бололтой Жулияд хандаж бараг үг

хэдэхгүй байв. Тэрээр хоромхон зуур алгаараа нүдээ дараад хоолойныхоо өнгийг үл хувирган

урдаас цээжилчихсэн хариултыг нь, тэртэй тэргүй мэдэж байгаа асуултыг лам хүн асууж буй

мэт ярьж эхэллээ.

"Та амь насаа золиосолж чадах уу?”

“Чадна”

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!