16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

түлхэн ороход шар айрагны гашуун үнэр ханхлаад тэнд байгаа хүмүүсийн яриа намдааа. Хүн

бүрийн харц түүний хөх баадай дээр тусч байгааг тэрээр мэдэрч байлаа. Дартс шидэж

байсан хүмүүс ч түр зогсов. Нөгөөх хэрэг болгож ирсэн өвгөн нь биерхүү, шовгор хамартай,

бүдүүн шуутай баарны үйлчлэгч залуу эртэй ямар нэг юм маргалдаж байгаа нь харагдав.

Хажууханд нь шилэн аягатай шар айргаа гартаа барьсан хэдэн хүн тэднийг ажиглан зогсоно.

“Чамайг хүн болохоор чинь асууж байна, тийм үү. Чи тэхэд надад архины мухлагт чинь

пинтын аяга огт байхгүй гээд байх юм, тийм үү?” гэж өвгөн цээжээ түрэн асуув.

“Энэ нэг пинт гээд байгаа юм нь, юун хогийн юмыг хэлээд байна вэ?" гэж баарын үйлчлэгч

гараараа лангуун дээр тулж зогсоод дургүйндээ илэрхийлэв.

“Дуулж байна уу? Баарын үйлчлэгч мөртлөө пинт гэж юуг мэддэггүй гэнэ ээ! Пинт бол хагас

кварт, дөрвөн кварт нэг галлон болдог юм. Чамд цагаан толгой зааж өгөх үү?”

“Энэ насандаа л дуулаагүй юм байна. Литр, хагас литрийн аяга байна, мэдэв үү? Хэмжүүр нь

тавиур дээр байна” гэж баарын үйлчлэгч хариу барив.

“Пинтээр л уумаар байна. Пинтээр хийгээд өгөхөд юу нь хэцүү байна вэ? Миний үед чиний

тэр литр чинь байгаагүй юм” гэж өвгөн ундууцав.

"Таныг залуу байхад бид бүгд модны мөчир дээр байсан шүү дээ” гэж баарын үйлчлэгч

хүмүүс рүү эргэн харснаа хариулав.

Хүмүүс чанга инээлдээд Смитийг орж ирэхэд бий болсон эвгүйрхэл арилах шиг болов.

Өвгөний нүүр нь час улайж тэрээр огцом эргээд Смиттэй мөргөлдөхөд тэрээр тохойноос нь

аяархан барьж авав.

“Би таныг дайлах уу?” гэж Смит асуув.

“Буянтай хүү байна” гэж тэрээр хэлээд цээжээ дахин түрэхдээ Смитийн хөх баадайг

анзаарсангүй. “Пинт шүү! Пинт пиво” гэж тэрээр баарны үйлчлэгч рүү хашгирав. Баарны

үйлчлэгч лангууны доорхи саванд хоёр хагас лирийн аяга зайлаад өтгөн хар пиво хийж өглөө.

Ийм газруудад пивоноос өөр юу ч байдаггүй бөгөөд жин зарах ёсгүй боловч түүнийг олж

ядах юм байдаггүй аж. Хүмүүс дартсаа үргэлжлүүлэн тоглож, лангууны дэргэдэх хүмүүс

сугалааны тухай ярьж байлаа. Смитийг түр мартацгаав. Цонхны доор нарсан ширээ байна,

тэнд өвгөнтэй хоёулахнаа өөр хүн дуулчихаж магадгүй гэж айх юмгүй ярилцаж болно. Энэ

үйлдэл бол их аюултай үйлдэл, юутай ч энд теледэлгэц алга байна, Смит орж ирэхдээ

үүнийг баттай харсан юм.

“Надад пинтээ хийгээд өгөхгүй дээ. Хагас литр багадана, амны цангаа гаргахгүй. Литр

болохоор ихдэнэ. Морь олон харах болно. Тэгээд ч бас үнэтэй гэдэг нь ээ” гэж өвгөн үглэнэ.

“Залуугаасаа өнөөг хүртэл та ч олон юм үзээ биз дээ?” гэж Смит яриагаа болгоомжтой эхлэв.

Өвгөн ч тэр олон юмыг энд пивоны газраас олох гэсэн юм шиг зэвхий цэнхэр нүдээрээ

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!