16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

I

Смит хаана байгаагаа мэдэхгүй байна. Түүнийг Хайрын Яаманд авчирсан байх ёстой, гэхдээ

үүнийг баттай хэлэх арга алга аж.

Смит өндөр таазтай гялалзсан цагаан шаазан ханатай цонхгүй гяндангийн өрөөнд байна.

Далдалсан дэнлүү өрөөг бүдэгхэн гэрэлтүүлэх бөгөөд намуухан хүнгэнэсэн дуу гарч буй нь

салхижуулалтын хэрэгслийн дуу бололтой юм. Хаалганаас бусад өрөөний бүх хананы дагуу

хүн суух өргөнтэй сандал ч юм уу тавиур ч юм уу байх бөгөөд түүний үзүүрт хаалганы эсрэг

талд шалан дээр хувин тавьжээ. Хана бүрт бүгд дөрвөн теледэлгэц байна.

Смит өөрийг нь бүхээгтэй машинд чихэж оруулаад авч явснаас эхэлсэн гэдэс дотор чинэрэн

өвдөх нь одоо ч хэвээрээ байна. Тэрээр их өлсөж байна. Ер бусын мэрсэн өлсгөлөн аж. Смит

нэг хоног, хоног гаруй юу ч идээгүй. Тэрээр өөрийг нь оройгоор уу, өглөөгүүр үү хэзээ

баривчилсныг ойлгосонгүй, ойлгох ч үгүй биз. Баривчилснаас хойш түүнд огт хоол өгөөгүй

юм.

Одоо тэр нарийхан сандал дээр гараа өвдгөн дээрээ тавиад чимээгүй сууж байна. Гэнэт л

хөдлөх юм бол теледэлгэцнээс чам руу хашгирдаг тул тэрээр чимээгүй суугаад сурчихжээ.

Үмх хоол ч гэсэн идмээр, юуны өмнө зүсэм талх идмээр байна. Тэгснээ баадайны халаасанд

талхны үртэс үлдсэн байж магадгүй гэж бодлоо. Үе үе хөлийн уланд нь нэг юм тэмтрэгдээд

байх шиг болохоор талхны хэлтэрхий уначихсан байж ч болох юм, хоол идэх гэсэн хорхойдоо

автагдан айдас хүйдсээ мартан тэрээр халаасандаа гараа хийлээ.

“Смит! У. Смит. Жар далан ес! Өрөөнд гараа халаасандаа хийж болохгүй!” гэж

теледэлгэцнээс чанга бархирлаа.

Тэрээр дахиад л гараа өвдөг дээрээ тавиад хөдлөхгүй суулаа. Түүнийг энд авчрахын өмнө

шорон юм уу харуулын хэрэглэдэг түр саатуулах газрын аль нэг нь бололтой газарт аваачсан

юм. Тэнд хэр зэрэг удсанаа мэдэхгүй байна. Нилээд хэдэн цаг болсон байх, гэрэл гэгээ

байхгүй, цаг байхгүй байсан болохоор хэдэн цаг болсныг мэдэх аргагүй байлаа. Энэ нь чимээ

шуугиан ихтэй, муухай үнэртэй газар байсан юм. Түүнийг одоогийнхтой адил гэхдээ их

заваан бохир арав, арван таван хоригдолтой өрөөнд оруулсан юм. Тэдний ихэнх нь жирийн

эрүүгийн гэмт этгээдүүд, цөөн хэдэн улс төрийн хоригдол байлаа. Смит тэдний дунд

шахцалдан хана налаад айсан, дотуур өвдсөнөөс болж тэднийг бараг анзаарах завгүй сууж

байсан юм. Гэхдээ тэрээр намын гишүүн хоригдол, бусад хоригдлын гайхмаар ялгааг

ажиглаж амжсан. Намын гишүүн хоригдол үг ч дуугарахгүй, айж эмээсэн байхад эрүүгийн

этгээдүүд юунаас ч айхгүй юм шиг байсан. Тэд хуяг нарыг хараан зүхэж, эд юмыг нь хураахад

булаацалдан зодолдож, шалан дээр бузар булай үг бичиж, хулгайгаар оруулж ирээд

хувцасныхаа хаа нэг үл ойлгогдох газарт нуучихсан хоол хүнсээ идэж, дэг журам тогтоох

гэсэн теледэлгэцийн өөдөөс хүртэл хашгирч байсан юм. Бас тэгээд зогсохгүй зарим нэг нь

хуяг нартай нөхөрлөж тэднийг хочоор нь дуудаж хаалганы нүхээр тамхи гуйж авч байсан юм.

Харгалзагч нар эрүүгийнхэнд зөөлөн, тэр бүү хэл хүч хэрэглэх шаардлага гарах үед ч аядуу

хандаж байлаа. Ихэнх хоригдлууд цөлөгдөх, хүнд хүчир хөдөлмөрийн лагерийн тухай хүмүүс

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!