16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Хаалга онгойгоод шинэ хоригдлыг оруулж ирэхэд Смит түүнийг хараад бие нь зарсхийв.

Тэрээр жирийн нэгэн инженер юм уу, техник аж. Түүннй ядрангуй нүүр нь гайхмаар аж.

Хохимой толгой л гэсэн үг. Нүүр нь тураад ам, нүд нь их том юм шиг харагдаад харц нь хэн

нэгнийг юм уу, ямар нэгэн юмыг тэчьяадан үзэн ядаж, жигшсэнийг харуулна.

Шинэ хоригдол Смитийн хажууханд суулаа. Смит түүн рүү дахиад хараагүй ч гэсэн түүний

хохимой толгой шиг нүүр нүдэнд нь харагдсаар байна. Смит одоо л ухаарлаа. Мань эр

өлссөндөө амьсгаагаа хураах гэж буй аж. Өрөөнд байгаа бүх хоригдолд ийм бодол төрөх шиг

боллоо. Хүмүүс сандал дээрээ жаахан хөдөлцгөөв. Эрүүгүй нөгөөх эр хохимой толгойн

нүүртэй эр рүү нэг эгцдэн харж буруу юм хийчихсэн юм шиг нэг өөр тийшээ харснаа дахиад

л түүн рүү харц нь аргагүй татагдаж байна. Тэрээр суудалдаа хавчигнаснаа босоод өрөөний

нөгөө талд буй сандал РУУ ШУУД явж очоод баадайныхаа халааснаас талхны хир болсон

зүсэм гаргаад хохимой толгойнх шиг нүүртэй хүнд өглөө.

Теледэлгэцнээс чих дүлийрэм чанга дуу гарахад хохимой толгойнх шиг нүүртэй хүний бүх

бие дагжин чичирч байна. Хохимой толгойнх шиг нүүртэй эр гараа угз татаж ардаа хийгээд

юу ч аваагүй гэдгээ хүн бүхэнд харууллаа.

“Бамстед! Хорин долоо арван гурав, Бамстед! Талхаа хая!”гэж теледэлгэцнээс бархирлаа.

Эрүүгүй эр тушаалыг дагаж талхаа газар хаяхад хацар нь татвалзаж байна. Өрөөний хаалганы

хяхтнасан дуу гарч залуу офицер орж ирээд хажуу тийшээ болж зогсоход араас нь өргөн

цээжтэй том гартай хуяг орж ирлээ. Тэрээр хоригдлын өөдөөс харж зогссоноо офицерыг

дохио өгмөгц хамаг байдаг чадлаараа хоригдлын эрүү ам руу цохиход хоригдол цаас шиг

хийсч эсрэг талын хананы наана хувингийн хажууханд ойчлоо. Тэр муужран унаж хамар

амнаас нь хар нөжөн цус садарч, ухаан нь балайртан амандаа үглэж байгаа ч юм шиг, гиншиж

байгаа ч юм шиг дуугарч байна. Тэгээд доошоо хараад дөрвөн хөллөн өндийхөд нь амнаас нь

шүлс цустай хамт хиймэл шүдний хоёр эмтэрхий уналаа.

Хоригдлууд гараа өвдгөн дээрээ тавиад хөдлөхгүй сууцгаана. Эрүүгүй эр суудал руугаа

мөлхөн авирахад нэг хацар нь хөхөрчихсөн, ам нь онгойгоод улаан хүрэнтэн хавдчихсан

байна. Баадай руу нь цус тусалсаар байна. Өөрийнх нь доромжлолыг бусад нь хэр зэрэг

жигшиж буйг мэдэх гэсэн юм шиг тэрээр хүн бүрийг гүйлгэн харна.

Хаалга онгойход офицер эрүүгүй эр рүү дохиж:

“101 дүгээр өрөө”гэж тэрээр хэллээ. Смитийн хажууд хүмүүс уулга алдах нь сонсогддоо.

Нөгөөх эр өвдөглөн суучихсан гараа алгаараа нийлүүлэн барьчихсан байна.

“Нөхөр офицер оо! Намайг та нар яавал ч яа! Та нар надад олон хоног хоол өгөхгүй өлсгөлөө.

Би үхвэл ч үхье, энэ бүхнээ дуусгаачээ. Намайг буудаад өгөөч. Дүүжлээд өгөөч. Хорин таван

жилийн ял оноогооч. Би өөр хэнийг барьж өгөх ёстой юм бэ? Та нар хэлээд л аль хэрэгтэй

хүний чинь би нэрлээтэхье. Тэр нь хэн болох, түүнийг та нар яах нь надад падгүй хэрэг. Би

гэр бүлтэй, гурван хүүхэдтэй. Том нь зургаан нас ч хүрээгүй байна. Тэднийг бүгдийг нь

баривчлаад миний нүдэн дээр хоолойг нь огтлооч. Би харж байя. Намайг зуун нэгдүгээр

өрөөнд л бүү аваачаач ээ!”

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!