16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

байгуулсан өмнө зүг рүү ширтэн харж буй Их Ахын хөшөө бүхий ховилтой асар том баганыг

эргэлдэн холхив. Гудамжны нөгөө талд Оливер Кромвелийн хөшөө гэж үздэг байсан морьтой

хүний хөшөө байна. Болзсон цаг хэдэн мөч өнгөрсөн ч нөгөөх бүсгүй бас л алга байна. Смит

дахиад л айдаст автагдав. Ирэхгүй нь, санаа буцжээ! Тэрээр талбайн хойт үзүүрт хүрч очоод

Гэгээн Мартины сүмийг хараад жаахан баярлав, нөгөөх «Надад фартинг өг» гэж хонх нь

дууддаг сүм мөн байна. Смит тэгээд нөгөөх бүсгүйг харлаа. Тэрээр баганыг ороосон

сурталчилгааны хуудсыг уншиж байгаа юм уу, уншиж байгаа дүр үзүүлж байгаа мэт зогсоно.

Олон хүн тэнд цуглараагүй байхад дөхөж очих нь осолтой. Баганын эргэн тойронд

теледэлгэц байрлуулжээ. Зүүн талаас гэнэт хүмүүс гарч ирээд хүнд машины дуу хүнгэнэх

сонсогддоо. Талбай дээрх бүх хүн тэр зүг рүү хошуурлаа. Бүсгүй баганын ёроол дахь

арслангуудыг тойроод гүйж байна. Смит түүний араас гүйж явахдаа хүмүүсийн хашгирах

дуунаас Евразийн цэргийн олзлогдогсдыг тууж явааг ойлголоо.

Талбайн урд хэсэгт пиг дүүрэн хүн байна. Смит уг нь иймэрхүү бөөгнөрсөн хүмүүсийн захад

гарахыг хичээдэг боловч энэ удаа хамгийн гүн рүү шахцалдан, түлхэлцэн, түрэн явж байв.

Бүсгүй Смитэд тун ойрхон гараараа татаад авмаар иртэл тэдний өмнүүр маш бүдүүн үгээгүй

нэгэн, мөн тийм бүдүүн эмэгтэй орлоо. Смит тэдний дундуур мөрөөрөө түлхэн хамаг байдаг

хүчээрээ урагшлав. Смитэд хоёр талаас нь энэ хоёр булчинлаг бие хавиргы нь хугалчих юм

шиг санагдсан ч гэсэн тэрээр хөлсөө асгаруулан зүтгэж байлаа. Тэрээр бүсгүйн дэргэд очиж

тэр хоёр мөр зэрэгцэн зогсоод урагшаа харж байв. Гудамжаар ачааны машины урт цуваа

сунжрах бөгөөд тэдгээрийн тэвшний дөрвөн өнцөгт автомат буу барьсан цэрэг зогсжээ.

Цэргүүдийн дунд навсархай ногоон дүрэмт хувцастай шар арьстан жижигхэн хүмүүс өвдөг

дээрээ суусан харагдана. Тэвшний цаана гунигтай, юуг ч эс анзаарсан тэдний монгол царай

харагдана. Ачааны машин донслоход төмөр харчигнах чимээ гарах бөгөөд энэ нь

олзлогдогсод төмөр гавтайг илтгэнэ. Олзлогдогсодтой ачааны машинууд нэг нэгээрээ өнгөрч

байна. Смит тэднийг хэрхэн авч явдгийг дуулсан болохоос биш нүдээрээ хараагүй аж.

Бүсгүйн мөр, гар нь Смитийн гар, мөрөнд хүрээд хацар нь их ойрхон байсан тул бүсгүйн

биеийн хапууныг мэдэрч байв. Бүсгүй санаачилгыг шууд л гартаа авч уруулаа дөнгөж

хөдөлгөн намхан дуугаар үгээ шивнэн ярихад хүмүүсийн яриа, ачааны машины дүнгэнээнд

бараг дуулдахгүй аж.

“Намайг сонсож байна уу?”

“За”

“Бүтэн сайнд гарч чадах уу?”

“Чадна”

“Сайн сонсож бай. Чи сайн тогтоогоорой. Паддингтоны галт тэрэгний буудал дээр очоод..”

Бүсгүй Смитийн замыг цэргийн хүн нарийн тодорхойлж буй юм шиг зааж өгсөн нь гайхмаар

байв. Хагас цаг галт тэргээр явна. Буудлаас зүүн тийшээ эргэнэ, замаар хоёр километр явна,

задгай хаалга дайралдана, тал дундуур зөрөг замаар явна, модон дундуур өвс ургасан зөрөг

замаар явна, бутан дундуур зөрөг зам бий, унасан мод бий. Түүний толгойд нь газрын зураг

тэр чигээрээ байх шиг юм.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!