16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

«Өнөөдрийг жолоодож буй хүн өнгөрснийг жолоодоно» гэж Обрайен дэмжингүй хэлж түүн

рүү хуруугаараа заагаад “Смит, чи өнгөрсөн үе бодитойгоор оршино гэж бодож байна уу? гэв.

Смит дахиад л цөхрөнгөө барж багажны хуваарь руу нүднийхээ булангаар харлаа. Тэрээр

«тийм», «үгүй» гэж хариулахын аль нь өвдөлтөөс ангижруулахыг бүр мэдэхээ больсон аж.

Түүгээр ч зогсохгүй аль хариулт нь зөв бэ гэдгийг өөрөө ч мэдэхээ больсон байна.

Обрайен жаахан инээмсэглэлээ.

“Чи муу метафизикч байна. Чи одоо хүртэл «орших» гэдэг нь чухам юуг хэлээд байна вэ

гэдгийг бодсонгүй. Би үүнийг чамаас арай тодорхой асууя. Өнгөрсөн үе орон зайд тодорхой

оршиж байна уу? Өнгөрсөн үе бодитойгоор үргэлжилсээр байгаа тийм биет зүйлсийн

дэлхий, тийм нэг газар байна уу?”

“Үгүй”

"Тэхлээр тэр чинь оршнж байгаа юм бол хаана оршиж байна

вэ?”

“Баримт бичигт байна. Тэмдэглэгдсэн байгаа”

“Баримт бичигт. Өөр?”

“Оюун ухаанд. Хүний ой дурсамжинд”

“Ой дурсамжинд. Их сайн байна. Манай Нам бүх баримт бичгийг хянаж, ой дурсамжийг

удирдаж байгаа. Ингэхлээр бид өнгөрсөн үеийг ч удирдаж байна гэсэн үг, тийм үү?”

"Та нар хүнийг дурсан санахыг яаж зогсоож чадах юм бэ? Энэ чинь хүсэл зоригоос гадуур

зүйл шүү дээ. Энэ бол өөрөөс огт хамаарахгүй зүйл. Та нар ой дурсамжийг яаж удирдаж

чадах юм бэ? Минийхийг та нар удирдаж байна гэж үү?” гэж Смит нөгөөх багажны хуваарийг

дахин мартаад ориллоо.

Обрайены царай барайгаад багажны бариул дээр гараа тавилаа.

“Харин ч тийм биш шүү. Чи л харин ой дурсамжаа хянаж чадахгүй байна. Тэгээд л чи энд

байна шүү дээ. Чи өөрийгөө номхотгож чадахгүй, өөрийн сахилга батгүйгээсээ энд байгаа

юм. Чи эрүүл ухааны үнэ болсон хүлцэнгүй байддыг тэвчиж чадахгүй байна. Чи солиотой

амьтан, гав ганц цөөнх байх нь дээр гэж үзэж байна. Смит ээ, сахилгатай оюун ухаан л бодит

байдлыг харж чаддаг юм. Чи бодит байдал бол обьектив, биднээс үл шалтгаалж, биднээс

гадна оршино гэж бодож байна. Чи бас бодит байдлын мөн чанар илэрхий гэж үзэж байна. Чи

өөрөө ямар нэг юм харж байна гэж өөрийгөө хуурахдаа хүн бүр мөн л тэр юмыг харж байна

гэж итгэж байна. Харин Смит ээ би чамд нэг юм хэлье, бодитой юм бол гаднын юм биш ээ.

Бодитой юм хүний оюун ухаанд л оршино, өөр хаа ч байхгүй. Алдаж болох, өөрчлөгдөж болох

нь хувь хүний оюун ухаанд биш Намын хамтын ялагдашгүй оюун ухаанд байдаг юм. Нам

үнэн гэж үзсэн болгон үнэн. Намын нүдээр л биш бол үнэнийг олж харах боломж байхгүй.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!