16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ажлыг долоо хоногт гурван удаа хийдэг юм. Лондон хот даяар тэдний заваан хуудсыг нааж

явдаг хүн. Жагсаалд дандаа лоозон барьж явдаг. Юунаас ч хойш суудаггүй, үргэлж баяр

баясгалантай царай гаргадаг. Миний зарчим бол үргэлж бөөгнөрсөн хүмүүстэй хамт орилж

явах юм. Ингэж л өөрийгөө хамгаална”.

Шоколадны хэлтэрхий хэл дээр нь хайлчихлаа. Сэтгэ-лийнх нь гүнд ямар нэг дурсамж, хурц

мэдэрмээр дурсамж сэрэгдлээ, харин тэр нь нүднийхээ булангаар харж болох хэв төрх

олсонгүй. Смит тодруулж чадаагүй нөгөөх дурсамж нь ямар нэг үйлдэлтэй холбоотой бөгөөд

болдогсон бол түүнийг дуртайяа мартахсан гэж бодоод дахин түүнээ бодсонгүй.

“Чи их залуу юм. Надаас арав, арван таван насаар дүү байна. Чамд над шиг хүний юу нь

таалагдсан юм бол оо?”

“Нүүр чинь нэг юм хэлээд байх шиг. Би азаа үзье гэж бодсон юм. Би чамайг анх харахдаа л

тэдний эсрэг хүн байна гэж ойлгосон юм”

Тэд гэдэг нь түүний илт жигшин шоолж буй Нам, тэх тусмаа Дотуур Нам болж таарч байна,

хэдийвээр энд тэр хоёр аюулгүй байж болох юм бол тийм л аюулгүй байгаа ч гэсэн Смитэд

ингэж ярихад нь их эвгүй байлаа. Тэрээр бүсгүйн эрээ цээргүй яриаг гайхаж байв. Намын

гишүүд хараал зүхэл тавих ёсгүй, Смит бараг уурладаггүй, ямар ч гэсэн үг хэлээрээ

түүнийгээ илэрхийлдэггүй, харин Жулия Намыг, ялангуяа Дотуур Намыг жорлонгийн хананы

бичгийн үг хэрэглэхгүйгээр ярьж чадахгүй аж. Үүнд нь тэрээр дургүйцсэнгүй. Энэ нь түүний

Нам, Намын үзэл санааг эсэргүүцэж буйн илэрхийлэл бөгөөд шинэхэн өвс үнэрлэсэн морь

тургих шиг эрүүл саруул, зүй ёсны хэрэг юм. Тэр хоёр босоод зэрэгцэж явж болох газар бие

биетэйгээ тэврэлдэн явлаа. Тэрээр ороолтоо тайлчихлаар бүсгүйн ташаа нь хичнээн уяхан

болсныг анзаарлаа. Шивнэн ярилцана. Жулия ойн цоорхойгоос гарахаараа чимээгүй явах нь

зүйтэй гэж ярина. Тэд ойн захад гарлаа. Жулия Смитийг зогсоолоо.

"Задгай газар бүү гар. Хүн харж байж мэднэ. Ой дотор байхад бол айх юм байхгүй”.

Тэр хоёр шид модны дор зогсоход саглагар мөчирний цаанаас нарны гэрэл нэвт гарч хацар

нүүрийг халаана. Смит нэг л таньдаг юм шиг хачин мэдрэмж төрөн өмнөө байгаа нугыг харж

зогслоо. Тарчиг өвстэй хуучин бэлчээр байх бөгөөд дундуур нь зөрөг зам гарч энд тэнд

сондуул харагдана. Нугын нөгөө захад арчил бургас энд тэндгүй ургасан харагдах ба зөөлөн

салхинд навчис нь бүсгүй хүний үс шиг намилзана. Энүүхэнд жараахай усан дотор нь

шазалзсан горхи байх ёстой.

“Энэ хавьд горхи бий юу?” гэж тэрээр асуулаа.

"Тийм ээ, байгаа шүү. Энэ хажуугийн нугын захад байгаа. Том загастай. Унжгар уд модны

ёроол дахь усанд сүүлээ хөдөлгөн хөвж байхыг нь харж болно”

“Үзэсгэлэнт сайхан нутаг юм аа... бараг л” гэж тэрээр шивнэн хэллээ.

“Үзэсгэлэнт сайхан нутаг аа?”

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!