16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

II

Тэрээр далайн хөлгийн дүүжин ор шиг бөгөөд хөдөлбөл уначих гээд байдаг ер бусын өндөр

орон дээр хэвтэж байна. Нүүр рүү нь ерийнхөөс арай хүчтэй гэрэл тусч байна. Обрайен

хажууд нь зогсчихсон түүн рүү нүд цавчилгүй харж байна. Нөгөө талд нь цагаан халаадтай

гартаа тариурын зүү барьсан хүн зогсч байна.

Смит нүдээ нээсэн боловч хаана байгаагаа сайн ойлгосонгүй. Энэ өрөөнд огт өөр ертөнцөөс

хөвөн орж ирсэн, тээр доор байгаа далайн гүний ертөнцөес ирсэн мэт сэтгэгдэл нь хэвээр

байна. Тэрээр энд хэр удаж байгаагаа мэдэхгүй. Түүний хувьд баригдсанаас нь хөйш өдрийн

гэрэл гэгээ, шөнийн харанхуй гэж байхгүй болсон. Үүний зэрэгцээ түүний дурсамж бодол

тасалдаж байлаа. Зүүдэнд гардаг шиг ухаан санаа нь бүрмөсөн алга болоод дараа нь дахиад л

хоосон завсарлагын дараа гарч ирнэ. Энэ завсарлага өдрөөр, хэдэн долоо хоногоор, хэдхэн

хормоор уу гэдгийг ойлгох боломж байхгүй байна.

Тохой руу нь анх хүчтэй цохисноос тарчлал эхэлсэн юм. Түүнд тохиолдсон энэ бүхэн бол бүх

хоригдлуудад тулгардаг жирийн байцаалт, бэлтгэл байсныг сүүлдээ ойлгосон юм. Хүн бүр

гэмт хэргийн урт жагсаалтад орсон хэргүүд, тагнуул туршуул хийсэн хэрэг, хорлон сүйтгэх

ажиллагаа гэх мэт гэмт хэрэг үйлдсэнээ хүлээх ёстой болдог юм. Хэргээ хүлээх нь ёс төдий

хэрэг бөгөөд эрүү шүүлтийг хийсэн шиг хийдэг юм. Түүнийг хэдэн удаа, хичнээн удаан

зодож нүдсэнийг санахгүй байна. Дүрэмт хар хувцастай тав зургаан хүн түүнийг тарчлааж

байлаа. Тэд заримдаа зангидсан гараараа, заримдаа бороохойгоор, заримдаа төмөр утсаар,

заримдаа гуталтай хөлөөрөө өшиглөж зодно. Зарим үед тэрээр адгуус лугаа адил шалан

дээгүүр ичгүүргүй мөлхөн тахилзаж мушгиралдаж аргаа баран цохилтоос зайлах гэж байгаад

хавирга, гэдэс, шагай, цавь, төмсөг, нуруу руугаа улам хүчтэй цохиулна.

Энэ тарчлаан зогсоо зайгүй үргэлжлээд байхад хамгийн хатуу, аюумшигтай, уучилж үл болох

юм нь тэрээр ухаан алдахгүй байгаад орших юм шиг түүнд санагдах үе ч байлаа. Эр зориг нь

халихаар тэрээр зодож эхлэхээс нь бүр өмнө өршөөл гуйж, зангидсан гараа өргөхөд нь

жинхэнэ үйлдсэн болон зохиомол бүх хэргээ хүлээх үе ч байсан. Тэрээр ямар ч хэрэг

хүлээхгүй гэж дотроо зориглох үе ч байсан бөгөөд энэ үед өвдсөнөөсөө болж ёолох бүрд нь

амнаас нь үгийг нь гаргуулж байлаа, тэрээр өөртэйгөө «Би бүгдий нь хүлээнэ, гэхдээ шууд

хүлээхгүй. Тарчлаан тэсч байхын аргагүй болтол тэснэ. Дахиад гурав, дахиад хоёр цохихоор

нь бүх хэрэгтэй юмыг нь хэлье» гэж өөртөө ая тал засна. Заримдаа зодуулж нүдүүлсний

дараа арайхийж хөл дээрээ тогтоно, түүнийг шуудайтай элс шиг шал дээр хаячихна, хэдэн

цаг сэхээ ортол нь байлгаад дахиад л зодохоор авч явна. Зарим үед энэ завсарлага арай удаан

үргэлжилж энэ үеийг унтаад юм уу, ухаангүй өнгөрөөсөн болохоор муухан санана, хананаас

сугалж гаргадаг хавтгай модон ортой, төмөр угаагууртай өрөө болон халуун шөл, талх зарим

үед өгдөг кофег санаж байна. Тэрээр уйтгартай царайтай үсчин сахлыг нь хусаж үсийг нь

засаж байсныг, ажилсаг байртай жишим ч үгүй цагаан халаадтай хүмүүс ирээд судсыг нь

барьж үзээд, мэдрэлийг нь шалгаад, нүднийх нь зовхийг нээж хараад, ширүүн гараараа яс нь

хугарсан эсэхийг тэмтрээд гарын булчинд нь унтуулах тариа хийж байсныг санаж байна.

Зодох нь багасаад зодно гэж сүрдүүлэх нь ихэслээ. Хэрвээ муу хариулах юм бол тарчлааныг

дор нь эхлүүлнэ. Одоо түунийг дүрэмт хар хувцастай дүрсгүй бандь нар бус хурдан

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!