16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

олс, тэвш хоёрынхоо хооронд нааш цааш явсаар л байна. Тэрээр амандаа зуусан хоёр

хавчаараа хавчаад сэтгэл нь хөддөн дуулж байна.

Бүхнийг цаг хугацаа эдгээнэ гэж хэлж л байг

Бүх зовлон зүдүүр мартагдана гэж хэлж л байг

Он жилүүдийн инээмсэглэл, нулимс

Зүрх сэтгэлийг минь харин догдлуулсаар л байна!

Тэр эмэгтэй энэ солиотой дууг цээжээр мэддэг бололтой. Түүний хоолой зуны зөөлөн агаарт

аз жаргалтай өнгөрсөн цагийг санагдуулан уянгапан эгшиглэнэ. Тэрээр зуны энэ үдэш хэзээ ч

дуусахгүй, цагаан даавуу нь барагдахгүй байвал сэтгэл хангалуун байх юм шиг бөгөөд юу ч

хамаагүй дуулаад л цагаан даавуугаа мянган жил ч өлгөсөөр байхад бэлэн юм шиг байна.

Смит Намын гишүүн хүн гав ганцаараа өөрөө өөртөө дуулж байхыг ерөөсөө үзээгүй нь яасан

хачин юм бэ гэж гайхан бодож байлаа. Ингэх юм бол хүн өөртэйгөө ярьж байгаа юм шиг

дураараа сэтгэж байна, хачин зан гаргаж байна гэж үзэх байсан. Хүмүүс өлсгөлөнгийн ирмэг

дээр байхдаа л дуулах юмтай байдаг байж ч болох юм.

“За одоо эргэж харж болно”гэж Жулия дуугарлаа.

Смит эргэж хараад түүнийг таньсангүй, түүнийг нүцгэн байх юм гэж бодсон чинь тэгсэнгүй.

Бүсгүйд гарсан өөрчлөлт нүцгэн байснаас ч илүү гайхал төрүүллээ. Тэрээр нүүрээ буджээ.

Тэрээр үгээгүйчүүдийн аль нэг мухлагт сэмхэн ороод баахан оо энгэсэг худалдаж авсан байж

таарах нь ээ. Уруулдаа час улаан будаг түрхчихсэн, хацартаа энгэсэг түрхчихсэн, хамартаа оо

тавьчихсан, тэр ч байтугай нүдээ будчихсан нь улам цоглог харагдуулна. Смит Намын гишүүн

эмэгтэй хүн нүүрээ будсан байхыг үзээ ч үгүй, тэгнэ гэж бодож ч байгаагүй юм. Жулия

гайхмаар хөөрхөн болчихсон бөгөөд нүүрнийхээ энд тэнд жаахан оо энгэсэг тавьчихсан нь

улам гоо үзэсгэлэнтэй, хамгийн гол нь улам хүүхнэрхүү болжээ. Богино үс, эрэгтэй хүүхдийн

баадай нь улам ч илүү сэтгэгдэл төрүүлнэ. Смит Жулияг тэврэхэд түүнээс нийлэг нил

цэцгийн үнэр ханхаллаа. Смит доод хонгилын бүдэгхэн гэрэлтэй гал тогооны өрөө, нөгөөх

эмэгтэйн хадан агуй шиг амыг саналаа. Жулиягаас мөн тийм л сүрчиг үнэртэж байна, гэхдээ

энэ ямар хамаатай юм бэ.

“Сүрчиг байна!” гэж тэрээр хэлэв.

"Тийм ээ, хонгор минь, сүрчиг шүү. Чи намайг одоо яах гэж байгааг мэдэж байна уу? Би хаа

нэг газраас жинхэнэ даашинз олоод энэ заваан өмдний оронд өмсөнө. Торгон оймс, өндөр

өсгийтэй шаахай өмсөнө. Энэ өрөөнд би эмэгтэй хүн болно, нөхөр биш!”

Тэр хоёр хувцсаа тайлаад улаан модон том орон дээр гарлаа. Смит анх удаагаа түүний өмнө

хувцсаа тайлав. Тэрээр өнөөг хүртэл туранхай цагаан бие, хөлийнхөө хөх судас, шагайныхаа

улаан толбоноос ичдэг байсан юм. Орон дээр цагаан даавуу байхгүй, дэвсгэр нь сэмэрчихсэн

зөөлөн бөгөөд ор нь өргөн, намалзсан зөөлөн гудастай нь тэр хоёрт аятайхан байлаа.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!