16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Шинхэлийн зарчмууд

Шинхэл нь Далайн Гүрний албан ёсны хэл бөгөөд энэ хэлийг Ангсоц буюу Английн

социализмын үзэл суртлын хэрэгцээг хангах гэж зохиосон. 1984 онд хэн ч энэ хэлийг

харилцааны цорын ганц хэрэглэгдэхүүний хувьд аман болон бичгийн хэрэгцээнд

хэрэглэдэггүй байсан юм. Таймс сонины тэргүүнийг Шинхэлээр бичиж байв. Ингэх нь их ур

чадвар шаарддаг тул түүнийг зөвхөн нарийн мэргэжилтнүүдэд даалгадаг байв. 2050 он гэхэд

Хуучхэл (орчин цагийн бичгийн хэл гэсэн үг)-ийг бүрмөсөн шахан зайлуулна гэж тооцоолж

байсан. Намын бүх гишүүн Шинхэлийн үг, дүрмийг өдөр тутмынхаа хэл ярианд улам өргөн

хэрэглэх болсноор энэ хэл өнөөг хүртэл хэлбэрэлтгүй газар авсаар байна. Энэ хэлний 1984

онд хэрэглэж буй Шинхэлийн толийн ес, аравдахь хэвлэлд орсон хувилбар нь түр зуурын

бөгөөд сүүл рүүгээ хасагдах илүү, хуучирсан үгс агуулдаг аж. Энд бид Толины арван

нэгдүгээр хэвлэлд орсон хамгийн сүүлийн төгс төгөлдөр хувилбарын тухай ярих болно.

Шинхэлийг зохиосон зорилго бол Ангсоцыг шүтэн бишрэгчдийн ертөнцийг үзэх үзэл,

сэтгэлгээний зохистой зуршлыг илэрхийлэх арга хэрэгслийг зөвхөн бий болгоод зогсохгүй,

түүнчилэн өөр бусад сэтгэхүйг гаргахгүй байхад оршино. Шинхэлийн хэл бүрмөсөн эргэлт

буцалтгүй хэлбэршиж Хуучхэл мартагдахад тэрс сэтгэлгээ, Ангсоцийн зарчмаас гажсан

сэтгэхүй нь нэгэнт л сэтгэхүй үгээр илэрхийлэгддэг болохоор шууд утгаараа учир утгагүй

болно гэж үзсэн юм. Үгсийн санг зохиохдоо Намын гишүүний зохистой илэрхийлж болох

утга агуулга бүрийг маш нарийн гаргаад бусад бүх утга агуулга болон тойруу арга замаар ийм

агуулгад хүрч болох боломжийг хаасан болно. Үүнийг шинэ үг зохиох аргаар, тэхдээ гол нь

таарахгүй үгийг хасах, тууштай бус утга агуулгаас үлдсэн үгийг арилгах, хоёрдугаар зэргийн

бүх үгийг хасах аргаар зохиосон болно. Жишээ татья. Шинхэлд эрх чөлөөтэй гэсэн үг одоо ч

бий. Харин энэ үгийг “Энэ нохой бөөснөөс чөлөөтэй” буюу "Талбай хогийн ургамлаас

чөлөөтэй” гэсэн утгаар л хэрэглэж болно. Бодох сэтгэх эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө гэдэг

нь үзэл баримтлалынхаа хувьд байхаа больсон тул тэдгээрийг илэрхийлэх шаардлага байхгүй

болсон юм. Ингэхлээр энэ үгийг «улс төрийн эрх чөлөө», «оюуны хувьд эрх чөлөөтэй» гэсэн

хуучин утгаар хэрэглэхээ больсон. Илэрхий тэрс утгатай үгийг арилгахын зэрэгцээ толины

үгийг цөөлөх нь бас нэг чухал зорилт гэж үзсэн бөгөөд хэрэглэхгүй байж болох бүх үгийг мөн

хассан юм. Шинхэл нь бодлын цар хүрээг тэлэх бус хумихад зориулагдсан тул үг сонголтыг

хамгийн доод хэмжээнд хийсэн нь энэ зорилгод нийцнэ.

Шинхэлийг бидний өнөөгийн мэддэг Англи хэл дээр үндэслэн зохиосон юм, харин шинээр

зохиосон үг ороогүй Шинхэлийн олонхи өгүүлбэр өнөөгийн англи хэлээр ярьдаг хүнд

ойлгомжгүй юм шиг ч байж болно. Шинхэлийн үгсийн сан гурван ангиллаас бүрдэнэ. А

үгсийн сан, Б үгсийн сан (нийлмэл үг ч гэж нэрлэх нь буй) болон Г үгсийн сан болно.

Эдгээрийг тус тусад нь авч үзэх нь хялбар юм, харин бүх ангиллын хувьд дүрэм нь адилхан

тул дүрмийн онцдогийг А үгсийн санд нэгтгэж болох юм гэж үзсэн болно.

А үгсийн сан нь өдөр тутмын амьдрал ахуйд зайлшгүй хэрэглэх шаардлагатай үгсийг хамарна:

идэх, уух, ажиллах, хувцаслах, шатаар өгсөх, буух, дугуй унах, цэцэг тарих, хоол хийх г. м.

Эдгээр нь өнөөгийн бидний хэрэглэж буй бараг бүх үг, тухайлбал, цохих, гүйх, нохой, мод,

чихэр, байшин, талбай гэх мэтээс бүрдэнэ. Нөгөө талаар өнөөдрийн Англи хэлний үгийн

сангаас хамаагүй бага бөгөөд тэдгээрийн утгыг маш нарийн гаргасан болно. Агуулгын

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!