16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

II

Смит хаалганыхаа түгжээг онгойлгох гэж байхдаа өдрийн тэмдэглэлийн дэвтрээ хамхилгүй

ширээн дээр орхисноо харав. ИХ АХ СӨНӨТҮГЭЙ гэсэн хуудсан дээрх бичээс нь өрөөний

үүднээс ч харагдахаар том харагдана. Ингэж дэвтрээ орхисон нь толгойд багтамгүй тэнэг

хэрэг байлаа. Гэлээ ч гэсэн тэрээр сандарч тэвдэж байхдаа ч бэх нь хатаж амжаагүй байхад

нь толигор цаасаа балиартуулах бодолгүй байсан гэдгээ сая ухаарлаа.

Тэрээр амьсгаагаа бариад хаалгаа онгойлгоод сэтгэл нь ихэд уужрав. Үүдэн дээр зэвхий

царайтай, шингэн үстэй, үрчлээтэй нүүртэй ядрангуй хүүхэн зогсож байлаа.

“За нөхөр минь” гэж тэрээр гоншигноод “Би чамайг орж ирж байгааг дуулах шиг болсон юм.

Чи очоод манай гал зуухны өрөөний угаагуурыг үзээд өгнө үү. Бөглөрчихөж ээ, тэгээд” гэв.

Энэ эмэгтэй бол нэг давхрынх нь хөрш Хатагтай Парсонс байлаа. (Нам “Хатагтай” гэдэг үг

хэрэглэхийг зохимжгүй гэж үздэг, хүн бүрийг “нөхөр” гэж дуудах ёстой, харин зарим

эмэгтэйн хувьд хэн нэгэн санамсаргүй ингэж дуудах явдал бий) Тэр эмэгтэйн нүүрний

үрчлээсэнд тоос шингэсэн юм шиг сэтгэгдэл зарим хүнд төрдөг бөгөөд тэрээр гуч эргэм

настай боловч их хөгшин харагддаг юм. Виктори орон сууцны байшин нь 1930-аад оны үед

баригдсан ба нурж эвдэрч байгаа болохоор бараг өдөр тутам гардаг засварын ажил нь

ядаргаатай аж. Хана дээврийн шавар нь дандаа унаж, хүйтрэх бүрт усны хоолойнууд нь

хагарч, цас орохоор дээвэр нь гоожиж, эдийн засгийн хэмнэлт гаргах шалтгаанаар бүрмөсөн

хаачихаагүй л бол дулааны паар нь хагас дутуу ажиллаж байдаг. Өөрийнхөө хүчээр хийж

чадахаас бусад засварын ажлыг хаа нэг газар байдаг хорооны зөвшөөрлөөр хийдэг ба тэдгээр

нь цонхны раамын засварыг хоёр жил хүртэл хүлээлгэж байж хийдэг юм.

"Том гэртээ байхгүйгээс л ийм юм болчихлоо” гэж Хатагтай Парсонс үглэнэ.

Парсонсынхны байр нь Смитийнхээс том, гэхдээ ямар нэг зэрлэг догшин араатан дөнгөж

саяхан дайраад гарсан юм шиг бүх юм нь энд тэндээ хонхойчихсон, цөм цохичихсон, эвдэрч

хэмхэрсэн балиар заваан харагдана.

Тоглоомын хэрэгслүүд болох хоккейн түлхүүр, боксын бээлий, хагархай бөмбөг, эргүүлчихсэн

хөлстэй богино өмдийг шалан дээгүүр энд тэнд тарааж хаясан байна. Ширээн дээр заваан

хоолны үлдэгдэл, хуудасны үзүүр нь нугларчихсан дасгалын дэвтрүүд байна. Ханан дээр

Залуучуудын Холбоо ба Тагнуулчдын час улаан дарцаг, Их Ахын бүтэн зураг бүхий зурагт

хуудас өлгөөстэй байна. Өрөөнд нөгөөх бүх л байшинд тарсан чанасан байцааны үнэр, тэхдээ

анх удаа үнэртэхэд л андашгүй мөртлөө яагаад ийм үнэр гарч буйг нь хэлэхийн аргагүй хамар

цоргиулсан биеийн хулмасны хурц үнэрээр хачирласан, одоо энд байхгүй хэн нэгэн хүний

үнэр ханхалж байлаа. Хажуугийн өрөөнд хэн нэгэн хүн теледэлгэцнээс гарч буй цэргийн

хөгжмийн хэмнэлийг дагалдан үсний сам, ариун цэврийн цаасны тасархайгаар товшиж

байна.

“Хүүхдүүд тоглож байна. Эд нар өнөөдөр гадаа гараагүй юм. Тэгээд л” гэж Хатагтай Парсонс

нөгөө өрөө рүү эмээсхийн харж хэллээ.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!