16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

дэлгэрэнгүй мэдээ бүр анхаарал, уран сэтгэмж шаардана. Дайны талбарыг дэлхийн нэг

хэсгээс нөгөө хэсэгт аваачихын тулд газар зүйн багагүй мэддэг шаардагдана.

Түүний нүд нь гурав дахь өдрөөс эхлэн тэсч байхын аргагүй өвдөж хэдэн мөч тутамд

нүднийхээ шилийг арчих хэрэг гарна. Энэ нь хүч чадал хүрэхгүй биеийн хөдөлмөрийг

санагдуулна. Чи энэ ажлыг хийхгүй байж болох боловч хийж дуусгахаар махарч байгаа юм

шиг санагдана. Тэрээр үгбичигчид хэлж бичүүлсэн үг бүр, цаасан дээр гаргасан мөр бүр нь

зориуд зохиосон худал хуурмаг юм байсанд сэтгэл огтхон ч зовоогүй бөгөөд энэ талаар бодох

зав ч байсангүй. Тэрээр газрынхаа бусад ажилтны нэгэн адил баримтыг хуурамчаар өө сэвгүй

үйлдэх юмсан гэж сэтгэл нь зовно. Зургаа дахь өдрийн өглөөгүүр ирэх даалгавар барагдаж

эхэллээ. Хагас цагт нэг ч бөөрөнхий цаас гарч ирсэнгүй, дараа нь нэг даалгавар, дахиад юу ч

ирсэнгүй. Энэ үеэр ажил багассаар байлаа. Газар даяар хүмүүс гүн, нууцхан гэмээр амьсгаа

авлаа. Хэзээ ч дурьдаж болохгүй аугаа их гавьяа байгуулцгаав. Дэлхий дахинаа нэг ч хүн

Евразийн Гүрэнтэй дайтаж байсан гэж баримтаар нотолж чадахгүй. 12. 00- д Яамны

ажилтнууд маргааш өглөө хүртэл чөлөөтэй гэж гэнэт зарлав. Смит цүнхэн дэх номтойгоо

(тэрээр ажлаа хийж байхдаа цүнхээ хөлнийхөө хооронд хавчаад хэвтэхдээ дороо хийдэг

байсан) гэртээ ирээд сахлаа хусчихаад усанд орохдоо ус жаахан бүлээхэн байсан ч гэсэн арай

л унтчихсангүй.

Тэрээр үе мөчөө тааламжтай гэгч нь шажигнуулсаар шатаар өгсөж ноён Чаррингтоны өрөөнд

орлоо. Ядаргаа арилаагүй ч унтах дур нэг л хүрэхгүй байна. Цонх онгойлгоод керосин

халаагуур асаагаад кофе чанах ус тавилаа. Жулия одоохон ирнэ, тэр болтол нотоо уншина.

Тэгээд хир тоостой түшлэгтэй сандал дээр суугаад цүнхээ онгойлголоо.

Гараар хавтасласан хар хавтас дээр зохиогчийн нэр, номын гарчиг алга. Номын үсэг нь тэгш

бус юм. Хуудсууд нь өнцгөөрөө урагдчихсан байх ба олон хүний гар дамжсан бололтой

амархан салж унаж байна. Номын нүүр хуудас дээрх бичиг нь:

Смит уншиж эхлэв.

Эммануэль Голдштейн

ОЛИГАРХИЙН ХАМТЫН ЗАРЧМЫН ОНОЛ, ПРАКТИК

Бүлэг 1

ҮЛ МЭДЭХ НЬ ХҮЧ

Түүх тэмдэглэгдсэн хугацаанд, магадгүй Шинэ чулуун зэвсгийн эринээс энэ дэлхий дээр

гурван зүйл хүн байсан. Дээдчүүл, Дундчуул, Доодчуул. Бүлэглэлүүдийг янз бүрээр хуваадаг,

тэдэнд тоо томшгүй олон нэр өгдөг байсан, тэдний хоорондын ханддага зуунаас зуунд

өөрчлөгдөж байсан юм. гэлээ ч нийгмийн суурь бүтэц ерөөсөө өөрчлөгдөөгүй юм. Энэ бүтэц

нь асар том донсолгоо, эргэлт буцаптгүй юм шиг өөрчлөлтийн дараа ч хааш нь ч түлхсэн

хуучин байрандаа эргээд очдог гороскоп шиг дахиад л бий болдог байна.

Энэ гурван бүлгийн зорилго нь огт эвлэршгүй...

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!