16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

“Санаж байна”

“Би дөнгөж саяхан чамд хуруугаа харуулсан. Чи таван хуруу харж байсан. Чи үүнийг санаж

байна уу?”

“Санаж байна”

Обрайен эрхий хуруугаа нуугаад зүүн гарынхаа хурууг харууллаа.

"Таван хуруу. Чи таван хуруу харж байгаа биз?”

"Тийм”

Тэрээр оюун ухаанаа төвлөрүүлж амжаагүй байхдаа тэдгээр хурууг алга урвуулах хооронд л

харсан юм. Тэрээр таван хуруу харсан, энд гажуудал байхгүй. Тэгээд бүх юм хэвийн болж

урьдын айдас, үзэн ядалт, самуурал нөмөрлөө. Харин хэдхэн хором, тэрээр энэ нь хэр зэрэг

удаан үргэлжилснийг мэдээгүй бөгөөд магадгүй хэдхэн агшин ч болсон байх. Обрайены

шинэ санал бүр хов хоосон зайг бөглөөд үнэмлэхүй үнэн болж, шаардлагатай л гэж үзэх юм

бол хоёр хоёрын гурав ч болж болох, тав ч болж болох нь тов тодорхой үе өнгөрлөө. Обрайен

түүний гарыг тавихаас өмнө энэ байдал алга боллоо. Смит хэдийвээр энэ байдалдаа эргэж

очиж чадахгүй байсан ч гэсэн тэрээр огт өөр хүн байхад нь амьдралд нь тохиолдсон

дурсамжтай юм шигээ үүнийг санаж байлаа.

“Чи одоо энэ бол боломжтой гэдгийг ямар ч гэсэн ойлгож байгаа биз дээ?”

"Тийм ээ” гэж Смит хариуллаа.

Обрайен сэтгэл нь ханасан шинжтэй бослоо. Смит зүүн гар талд байгаа цагаан халаадтай хүн

ампул гаргаж хагалаад доторхи шингэний нь тариурын зүүгээр соруулж байгааг харав.

Обрайен урд өмнөх шигээ нүднийхээ шилийг хамар дээрээ буулгаад инээмсэглэн Смитэд

хандан ярилаа.

“Миний тухай өдрийн тэмдэглэлдээ юу гэж бичсэнээ санаж байна уу, энэ хүн анд нөхөр үү,

дайсан уу гэдэг нь хамаагүй. Энэ хүн намайг ядахнаа ойлгож чадна, энэ хүнтэй яриа дэлгэж

болно. Таны зөв байжээ. Би тантай яриа дэлгэхдээ дуртай. Чиний оюун ухаан надад

сонирхолтой юм. Чиний санаа эрүүл бус болохоос биш оюун ухаан чинь минийхийг

санагдуулдаг юм. Бид яриагаа дуусгахаас өмнө асуумаар юм байвал та хэдэн асуулт тавьж

болно шүү”

“Ямарваа асуулт байж болох уу?”

“Ямар ч асуулт байж болно” Тэрээр Смит багажны хуваарь руу хяламхийж буйг харлаа

“Унтраачихсан. Таны анхны асуулт юу вэ?”

"Та нар Жулияг яасан бэ?”

Обрайен дахиад л инээмсэглэлээ.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!