16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

IV

Смитийн бие овоо тэнхэрлээ. Тэрээр таргалаад өдрөөс өдөрт бие нь сайжирч байна.

Шоронгийн өрөөнд урьдын адил хурц гэрэл тусч дүнгэнэх дуу гарсаар байгаа ч өрөө нь

өмнөхөөсөө арай тохьтой болсон аж. Өрөөнд нь жижиг сандал, хавтгай модон ор дээр нь

дэвсгэр, дэр тавьсан байна. Түүнийг усанд оруулж онгоцонд сууж биеэ угаахыг нь үе үе

зөвшөөрдөг болсон юм. Шинэ дотуур цагаан хувцас, баадай тавьж өгөөд халуун ус хүртэл

өгдөг болсон аж. Хөлийн судасны шархыг нь ямар нэг өвчин намдаах тос түрхэн боож үлдсэн

хэдэн шүдийг нь авч хиймэл шүд хийж өгчээ.

Хэдэн долоо хоног, магадгүй хэдэн сар ч өнгөрчээ. Одоо тогтмол хооллодог болсон юм шиг

болохоор цаг хугацааг ч барагцаалж болох бололтой. Тэрээр өдөрт гурван удаа хоол өгдөг

болсон юм байна гэж бодлоо. Харин хоолыг өдрөөр өгч байна уу, шөнөөр өгч байна уу гэж

гайхширан бодно. Хоол нь гайхмаар сайн байх бөгөөд өдөрт нэг удаа махтай хоол өгдөг

болжээ. Түүнд нэг удаа хайрцаг янжуур хүртэл өгчээ. Түүнд шүдэнз байгаагүй боловч хоол

зөөдөг үг дуугардаггүй хуяг тамхийг нь асааж өгсөн. Анх тамхи татахад дотор муухайрч

байсан ч гэсэн тэрээр тэвчиж өнгөрөөгөөд хоолны дараа хугас янжуур алгуурхан татаж байв.

Түүнд буланд нь харандаа уячихсан цагаан занар самбар өгснийг эхний үед ашигласангүй.

Сэрүүн байхдаа ч бие нь хөшчихсөн байдаг байсан. Тэрээр хөөлны хооронд орон дээрээ

хөдөлгөөнгүй хэвтээд унтчихдаг, эсвэл мөрөөдөлдөө автан хэвтдэг бөгөөд ийм үед нүдээ арай

л гэж нээдэг байлаа. Одоо нүүрэн дээрээ хурц гэрэл тусч байхад унтаад бүр дасчихсан.

Түүнд энэ нь ямар ч ялгаагүй бөгөөд харин зүүд нь хоорондоо их уялдаатай аж. Энэ үеийн

бүх зүүд нь дандаа аз жаргалтай зүүд байв. Тэрээр аз жаргалтай оронд аугаа том,

гайхамшигтай сайхан туурь дунд ээж, Жулия, Обрайены хамт наранд биеэ ээж суугаад ямар

нэг амар жимэр юмны талаар хүүрнэлдэж байна. Сэрүүн байхад нь ийм бодол төрөхөөрөө

голдуу зүүдний тухай л байдагсан. Тэрээр өвчний шаналгаа байхгүй болсон чинь оюунаа

дайчлах чадвараа алдчих шиг болжээ. Тэрээр уйтгарлахаа больж хүнтэй ярих ч дургүй, өөр

юм хийх ч дургүй болсон. Гав ганцаараа байж өөрийг нь байцаах, зодож нүдэхээ больсон,

цадталаа хоол идэж бие нь хиргүй болсонд сэтгэл хангалуун аж.

Тэр яваандаа бага унтдаг болсон авч орноосоо босох дургүй хэвээрээ байна. Тэрээр ганц

юмыг л хүснэ. Амар тайван хэвтээд биеийнхээ хүч тамир сэргэж буйг мэдрэх явдал юм.

Тэрээр булчингаа бүдүүрч арьсаа сэргэж буйг үнэн эсэхэд итгэж ядан биеэ гараараа тэмтрээд

таргалж байгаагаа улам бүр мэдэрлээ. Ташаа нь ямар ч гэсэн өвдөгнөөс нь бүдүүн болсон

байна. Ингээд дурамжхан ч гэсэн бага зэрэг дасгал хийдэг боллоо. Тэрээр өрөөндөө алхаагаа

хэмжсэнээр гурван километр явж чаддаг болсон. Нуруу нь ч жаахан тэгширсэн, арай хүнд

дасгал хийх гэж оролдсон боловч хачирхалтай бөгөөд харамсалтай нь хүч хүрэхгүй байна.

Тэрээр гүйж чадахгүй, сунгасан гар дээрээ жижиг сандал даахгүй, нэг хөл дээрээ зогсож

чадахгүй унаж байна, явган суугаад арай гэж босоход өвдөг гуя нь тэсэхүйеэ их өвдөнө,

уруугаа харж хэвтээд хоёр гараа тулан өндийх гэтэл цээжээ ч өндийлгөж чадсангүй. Харин

хэдэн өдөр, хэдэн удаа хооллосны дараа ингэж чадаж гавьяа байгууллаа. Нэг хэсэг хугацаа

өнгөрсний дараа гар дээрээ зургаан удаа өндийж чадсан юм. Тэрээр өөрийнхөө биеэр бахдах

болж нүүр минь хүртэл хүний нүүр шиг болж байгаа байх гэж заримдаа итгэдэг боллоо. Нэг

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!