16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

VI

Смит өдрийн тэмдэглэлээ хөтөлж байна.

Энэ явдал гурван жилийн өмнө төмөр замын буудлын хажууханд мухар гудамжинд удшийн

харанхуйгаар болсон ют. Тэр эмэгтэй гудамжны бүдэгхэн гэрэлтэй дэнлүүний дор зогсож

байв. Нилдээ оо энгэсэг болсон залуу нүүр. Баг өмсчихсөн юм шиг хувхай цагаан нүүр, час

улаан уруул надад таалагдлаа. Намын гишүүн хүүхнүүд ерөөсөө нүүрээ буддаггүй юм.

Гудамжинд нэг ч хүн, тэр ч байтугай теледэлгэц ч алга байв. Тэр эмэгтэй «Хоёр доллар»

гэв. Би тэгээд....

Тэрээр нүдээ аниад зовхио хуруугаараа дарж нүдэнд харагдаад байгаа дүр зургийг санахгүй

байх гэж чармайж байна. Хамаг байдгаараа харааж хашгирмаар, толгойгоороо хана

мөргөмөөр, ширээгээ онхолдуулмаар, цонхоор бэхээ хага шидмээр, сэтгэл тарчлааж байгаа

дурсамжийг галзуурал солиорол, чимээ шуугиан, шаналгаагаар ч юм уу ямар нэгэн юмаар

дарж мартмаар байна. Тэрээр цааш нь бичиж чадахгүй болов.

Тэрээр миний заналт дайсан бол төв мэдрэлийн систем гэж боддоо. Дотор бухимдал маань

гэв гэнэт гадаад шинж тэмдгээр илэрч болох нь. Хэдэн хоногийн өмнө гудамжинд

дайралдсан хүнийг Смит саналаа, намын гингүүн, гучин тав, дөч эргэм настай, туранхай,

нилээд өндөр, гартаа цүнх барьчихсан бусдаас онц ялгарах юмгүй жирийн л хүн. Тэд хэдхэн

алхмын зайтай бие биедээ ойртож иртэл тэр хүний зүүн хацар нь гэнэт татваганав. Зэрэгцээд

ирэхэд хацар нь дахиад л татваганав. Зуршил болсон бололтой зургийн аппаратын товчлуур

тог тог гэж байгаа юм шиг татваганав. Смит тэхэд нь боддоо. Хөөрхий амьтан ч өнгөрч дээ.

Хүн өөрөө үүнийгээ мэдэхгүй бол аймшигтай. Хамгийн аймшигтай нь зүүд дундаа ярих юм.

Хүн үүнийг гаргахгүй байж ерөөсөө чадахгүй юм шиг Смитэд санагдана.

Тэрээр санаа алдаад цааш нь бичиж гарлаа.

Би тэр эмэгтэйг дагаад орцоор дамжин хашаанд орж хонгилын гал зуухны өрөөнд оров.

Хананы хажууд ор тавьсан байх бөгөөд ширээний дээр доош нь харуулсан дэнлүү асаалттай

байна. Тэр эмэгтэй...

Тэрээр их л цухалдан нулиммаар байв. Хонгил доторх гал зууханд байсан эмэгтэйг санахаар

өөрийнхөө авгай Кэтринийг эргэн саналаа. Смит авгайтай байсан, нэгэн цаг үед, одоо ч

авгайтай байж мэднэ. Авгайгаа амьд гэдгийг тэрээр мэддэг юм. Смит дахиад л гал зуухны

бүгчим, хиртэй цагаан даавуу, бясаа, хямд сүрчигний холилдсон үнэр, шившгийн муухай,

Намын эмэгтэй гишүүн сүрчиг хэрэглэдэггүй болохоор тэдний үнэрээс огт өөр хорхой

хүрмээр үнэр дахиад л үнэртэх шиг боллоо. Үгээгүйчүүл л сүрчиг хэрэглэдэг юм. Смитэд

сүрчигний үнэр бол бэлгийн харилцаанд орохтой салшгүй холбоотой юм.

Түүний хувьд энэ нь хоёр жилд үйлдсэн анхны нүгэл байв. Янхантай явалдахыг хориглодог нь

мэдээжийн хэрэг боловч энэ нь үе үе зориг гарган зөрчдөг зуршил байв. Аюултай, гэхдээ амь

насанд аюултай бус юм. Янхантай явалдаж байгаад баригдах юм бол хүндрүүлэх л шалтаг

байхгүй бол таван жил хүрэхтэй үгүйтэй хугацаагаар цөлөгдөнө. Энэ нь тийм ч их ноцтой

хэрэг биш, бэлгийн харилцаанд орж байх үед л баригдаагүй бол шүү дээ. Ядуу дүүргүүдэд

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!