16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

III

Чиний санаа боддын тогтворжуулалт гурван үеэс бүрдэнэ: сурах, ухаарах, үнэмших. Чи одоо

хоёрдох үедээ орох цаг болжээ гэж Обрайен хэллээ.

Смит урьдынх лугаа нэгэн адил орон дээрээ хэвтэж байлаа. Хүлээс нь нэг их чанга барихгүй

байна. Хүлээс нь түүний биеийг ор руу нь барих боловч тэрээр одоо өвдгөөрөө хөлөө

хөдөлгөдөг, толгойгоо зүүн баруун тийшээ эргүүлдэг, гараа тохойлдон хөдөлгөдөг болсон аж.

Тэрээр багажны хуваариас урдынх шиг айж эмээхээ мөн больж хурдан сэтгэж чадах юм бол

хуваарийн зүү дээшээ гүйхээс зайлж чаддаг болсон. Одоо Обрайен түүнийг тэнэг хариулт

өгөхөд л бариулыг эргүүлдэг юм. Заримдаа тэдний яриа багажийг хэрэглэхгүй ч өнгөрдөг

явдал гарах болсон. Тэрээр тэдний ярилндага хэдэн удаа болж өнгөрснийг санахгүй байна.

Энэ бүхэн удаан үргэлжилж байна. Ганц долоо хоног биш гэдэг нь мэдээж хэрэг. Ярилцлага

хоорондын завсарлага заримдаа хэдэн хоногоор, заримдаа ганц хоёр цаг байна.

“Чи энд хэвтэж байхдаа үе үе боддог байсан, заримдаа надаас ч асуудаг байсан. Ямар учраас

Хайрын Яам ийм их хөдөлмөр, цагаа надад зориулна вэ гэж. Чи ганцаараа үлдэхээрээ гол нь

энэ асуултыг л боддог байсан. Чи өөрийнхөө амьдарч байгаа нийгмийн механикийг ойлгож

байгаа боловч түүнийг хөдөлгөгч шалтгааныг ойлгохгүй байна. Чи өдрийнхөө тэмдэглэлд

«Би яаж гэдгийг ойлгож байна, яах гэж гэдгийг ойлгохгүй байна» гэж бичиж байснаа санаж

байна уу? Чи энэ «яах» гэдгээ бодож байхдаа өөрийнхөө эрүүл ухаантай эсэхэд эргэлзэж

байсан. Чи нөгөөх нотыг, Голдштейний номыг, ямар ч гэсэн хагас хугасыг нь уншсан. Чи энэ

номноос урд өмнө өөрийнхөө мэдэхгүй байсан юмыг олсон уу?”

"Та энэ номыг уншсан юм уу?”

“Би түүнийг чинь бичсэн юм. Үнэндээ гэвэл зохиоход нь оролцсон юм. Номыг ганц хүн

бичдэггүй нь ойлгомжтой шүү дээ”

“Номонд өгуүлж байгаа юм үнэн үү?”

“Тодорхойлсон хэсэг нь үнэн. Хөтөлбөр нь огт хэрэггүй зүйл. Мэдлэгийг далдуур

хуримтлуулах, аажмаар гэгээрүүлэх, үгээгүйчүүдийн бослого гаргах эцсийн зорилго Намыг

татан буулгах. Цаашаа юу гарахыг нь чи лав тааварлаж байсан биз. Үгээгүйчүүд хэзээ ч

бослого гаргахгүй, мянган жилд ч, сая жилд ч гаргахгүй. Тэд бослого гаргаж чадахгүй. Чамд

үүний учир шалтгааныг тайлбарлах хэрэг байхгүй. Чи өөрөө мэдэж байгаа. Зэвсэгт бослого

гаргахыг мөрөөдөн санагалзаж байгаа бол түүнийгээ орхи. Намыг унагах ямар ч боломж

байхгүй. Намын эрх мэдэл мөнх. Энэ үндсэн дээр л сэтгэн бодоорой”

Обрайен ор руу ойртож ирлээ.

“Мөнх!” гэж тэрээр давтан хэллээ. “За одоо «яаж», «яах» гэсэн асуултыг авч үзье. Нам

өөрийн эрх мэддээ яаж хамгаалж байдгийг чи их, бага ч гэсэн ойлгосон. За чи одоо надад

хэлээд аль, бид юунд эрх мэдэлтэй зууралдаад байгаа юм бэ. Үүний учир шалтгаан юунд

байна вэ? Яриач” гэж тэрээр хэллээ.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!