16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

I

Смит бүхээгнээсээ гарч бие засах газар руу алхахад үд болж байв.

Гэрэлтүүлсэн урт хонгилоор нэгэн хүн ганцаараа өөдөөс нь ирж явсан нь нөгөөх хар үстэй

залуухан бүсгүй аж. Тэр бүсгүйтэй лэнсий барааны мухлагийн гадаа үдэш дайралдсанаас

хойш дөрвөн хоног өнгөрчээ. Смит түүнд ойртож очихдоо баруун гар нь боолттой байхыг

харлаа. Боодол нь хөх баадай шигээ өнгөтэй байсан болохоор холоос ажигласангүй. Бүсгүй

романы зохиомжийг «хольж найруулдаг» том шагайврыг эргүүлж байгаад гараа гэмтээсэн

байж магадгүй юм. Уран зохиолын газарт ийм осол гарах нь жирийн үзэгдэл.

Тэр хоёрыг дөрвөн метр орчим газар бие биедээ дөхөж явахад бүсгүй бүдэрч нүүрээрээ газар

харуулдаж унав. Тэрээр шархтай гараа дарж унасан бололтой, чанга ёолох нь дуулдав. Смит

зог тусан зогсоход бүсгүй өвдөг дээрээ өндийгөөд нүүр нь цайчихсан, уруул нь улам улайгаад

Смит рүү өвдсөндөө бус айсан нүдээр гайхан харж байлаа.

Смитийн сэтгэл нэг л хачин байлаа. Түүний өмнө өөрийг нь алахыг оролдсон дайсан байна,

түүний өмнө магадгүй яс нь гэмтсэн, өвчиндөө шаналсан хүмүүн байна. Смит зөнгөөрөө

түүнд туслахаар урагш ухасхийв. Тэр бүсгүйг боолттой гараа дарж унах хоромд Смитийн

өөрийнх нь бие өвдөх шиг болсон юм.

"Та зүгээр биз?” гэж тэрээр асуув.

“Зүгээр, зүгээр. Гар минь, одоохон зүгээр болно”

Бүсгүйн зүрх хүчтэй цохилж байх шиг байх бөгөөд царай нь хувхай цайчихжээ.

"Та бэртчихээгүй биз?”

“Үгүй, дажгүй ээ. Жаахан өвдөж байна, тэхдээ зүгээр ээ”.

Бүсгүй гараа өгөхөд нь Смит татаж босгоход түүний царай нь дээрдээд бие нь сайжрав

бололтой.

“Зүгээр ээ. Би бугуйгаа жаахан хөндчих шиг боллоо. Баярлалаа, нөхөр минь”

Бүсгүй ингэж хэлээд явж байсан зүг рүүгээ үнэхээр юу ч болоогүй юм шиг хурдан хурдан

алхав. Энэ бүх явдал хэдхэн хором дотор болоод өнгөрлөө. Сэтгэлийнхээ хөдөлгөөнийг

нүүрэндээ гаргахгүй байх нь угийн зуршил болчихсон ба энэ явдал болох үед харин тэр хоёр

теледэлгэцийн яг өмнө нь байсан аж. Гэлээ ч гэсэн бүсгүйг гараас нь татан босгож байх

тэрхэн агшинд Смитийн гарын апганд нэг юм хавчуулахад нь төрсөн цочирдол гайхлаа

гаргахгүй байхад их бэрх байсан. Бүсгүй энэ үйлддийг санаатайгаар хийсэн гэдэгт эргэлзэх

юм ачга. Тэр юм өчүүхэн жижиг хавтгай юм байлаа. Тэрээр бие засах газрын хаалгаар

орохдоо нөгөөх юмаа халаасандаа хийгээд хурууныхаа үзүүрээр тэмтэрч үзэхэд тэр нь

дөрвөлжилж нугалсан цаас байлаа. Ямар нэг юм цаасан дээр бичсэн байх ёстой. Тэрээр

жорлонгийн нэг бүхээгт ороод бичгийг уншмаар байв. Гэхдээ ингэх нь тун тэнэг хэрэг

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!