16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

маш алгуурхан нэг ч илүү хөдөлгөөн гаргалгүй хиймэл хүн шиг хийдэг болсон аж. Түүний

том гоолиг бие нь хөдөлгөөнгүй болчихсон байлаа. Тэрээр өвдөмтгий, жаахан гурав,

дөрөвхөн настай номхон туранхайгаасаа сармагчин шиг царайтай охин дүүг нь тэврээд олон

цагаар орны ирмэг дээр сууна. Заримдаа Смитийг биендээ наалдуулан чанга тэврээд юу ч

дуугардаггүй байлаа. Смит хэдийвээр бага балчир, хар амиа боддог ч гэсэн энэ нь удахгүй

зайлшгүй тохиолдох эхийн огт ярьдаггүй нэг юмтай хамаатай болохыг мэдэж байсан юм.

Тэр ихэнх зайг нь хаваастай цагаан бүтээлэгтэй ор эзэлсэн харанхуй бүгчим өрөөнд суудаг

байснаа санаж байна. Өрөөнд нь халдаг ширмэн тавагтай зуух, хоол хүнсний тавиур байсан

ба гадна нь шатны тавцан дээр хэд хэдэн гэр бүл хэрэглэдэг улаан хүрэн өнгөтэй угаагуур

байсан юм. Эх нь хувин савандаа зай гаргах гэж том биеэрээ халдаг ширмэн тавган дээр

бөхийчихсэн байхыг тэрээр харж байсан. Тэрээр үргэлж тохиолддог өлмөн зэлмэн байдал

хоол идэх үед гардаг уур хилэнтэй бузар булай хэрүүлийг их сайн санадаг юм. Эх нь яагаад

хоол нэмэхгүй байна гэж гоншигнон үглэж хэрүүл шуугиан дэгдээдэг (хоолой нь эрт эвдэрч

үе үе бүдүүн хоолойгоор хашгирах болсон аж) байсан ба өөрийгөө өрөвдүүлэх гэж оролддог,

илүү хоол авах гэж гоншигнодог байлаа. Эх нь тэр дор нь түүнд хоол нэмж өгдөг байсан.

Тэрээр үүнийг ингэх ёстой гэж хүлээж авдаг байлаа. Тэрээр «эр хүн» болохоор бусдаас илүү

авах ёстой гэж үздэг байсан бөгөөд эх нь хичнээн өгсөн ч дахиад л нэхдэг байсан. Эх нь

түүнийг хар амиа битгий бодож бай гэж дандаа гуйж, охин дүү нь өвчтэй тул хоол сайн идэх

ёстойг бүү март гэж ятгадаг ч ямар ч нэмэр болдоггүй байлаа. Эх нь хоол аягалахаа зогсмогц

л тэрээр уурлан орилж эхээсээ хоолны халбага, хайруулыг нь булаацалдаж дүүгийнхээ

тавагтай хоолыг булаадаг байсан юм.

Түүнээс өөрөөс нь болж тэд өлсөж байгааг мэддэг боловч биеэ барьж чаддаггүй байсан, тэр

ч байтугай өөрийгөө зөвтгөдөг байсан. Тэрээр гэдсээ өлссөнөөр өөрийгөө зөвтгөдөг байв.

Хоол идэх хүртэл эхийгээ буруу харах бүрд л тавиур дээрх хоолноос нь авдаг байв.

Нэг удаа хэдэн арав хоногт, бүр хэдэн сарын туршид анх удаагаа тэдэнд шоколадны талон

өгсөн юм. Тэрээр энэ алт шиг үнэтэй хавтгай шоколадыг сайн санаж байна. Гурван хүнд нэг

лан (тэр үед лангаар хэмждэг байсан юм) шоколад ногдсон юм. Шоколадыг гурав хуваах

хэрэгтэй байсан нь мэдээж хэрэг билээ. Смит гэв гэнэт өөрийнхөө хашгирах бүдүүн хоолойг

хөнддөнгөөс сонсох шиг боллоо. тэрээр бүгдийг өг гэж нэхэж байлаа. Эх нь бүү ховдоглоод

бай гэж хэллээ. Залхуу хүрмээр эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан, үг хаялцал, орилолдоон

чарлалдаан, уйлаан майлаан, нулимс асгаруулалт, ятгалцал, наймаалцал боллоо. Сармагчны

хүүхэд шиг жаахан охин дүү нь эхээсээ хоёр гараараа зүүгдчихсэн уйтгартай том нүдээрээ

мөрөн дээгүүр нь харж байлаа. Эх нь аргаа барахдаа шоколадны ихэнхийг хугалж аваад

Смитэд, үлдсэн хэсгийг нь дүүд нь өглөө. Охин өөрийнхөө хувийг аваад юу өгснийг сайн

ойлголгүй эргэлзэнгүй түүнийг харж байлаа. Смит түүнийг харж байснаа үсэрч очоод

шоколадыг нь шүүрч аваад хар эрчээрээ гүйж одов.

“Смит, Смит ээ! Нааш ир! Дүүдээ шоколадыг нь өг!” гэж араас нь хашгирна.

Смит зогссон боловч эргэж очсонгүй. Эх нь сэтгэл түгшин түүнээс нүд салгалгүй харж байв.

Тэрээр одоо ч гэсэн удахгүй зайлшгүй тохиолдох тэр юмыг л бодож байсан... Смит юун тухай

гэдгийг мэдэхгүй байлаа. Охин дүү нь өөрийг нь гомдоосныг ойлгон аяархан уйлна. Эх нь

түүнийг нэг гараараа цээжиндээ тэвэрч байлаа. Тэрээр үүнийг хараад дүү нь амьсгаагаа

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!