16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ухаараагүй юм. Олигархийн захиргааны мөн чанар нь эцэг хүүгийн үе залгамжлал биш юм.

Харин энэ нь үхэгсдээс амьд үлдэгсэддээ тулган хүлээлгэсэн ертөнцийг үзэх үзэл ба аж

төрөх хэвшлийн шургуу чанар мөн. Эрх баригч бүлэг нь өөрийнхөө залгамжлагчийг томилж

чадах чадвартай байх хүртлээ эрх баригч бүлэг байдаг болно. Нам нь үр удмаа мөнхжүүлэхэд

санаа зовдоггүй, харин өөрийгөө мөнхжүүлэхэд санаа зовдог болно. Шатлан захирах ёст

бүтэц үргэлж хэвээрээ байгаа цагт хэн эрх мэдэлтэй байх нь бага ач холбогдолтой юм.

Өнөөгийн цаг үеийн шинж болох шүтлэг бишрэл, зан заншил, дур сонирхол, мэдрэмж, үзэл

бодол нь Намын далд ид шидийг дээддэх, өнөөгийн нийгмийн жинхэнэ мөн чанарыг ил

гаргахгүй байхад үнэн хэрэг дээрээ үйлчилж байдаг юм.

Хүмүүсийн бослого, тэр ч байтугай бослого гаргах гэсэн анхны алхам хийх боломж одоо

байхгүй болсон. Үгээгүйчүүдээс айх юм байхгүй. Тэднийг зөнд нь орхисон болохоор тэд нар

бослого гаргах зөнгүй, түүгээр зогсохгүй амьдрал өөр байж болох тухай огтхон ч

ойлголтгүйгээр үеэс үед, зуунаас зуунд ажил хийж, өсөж үржиж, үхэж үрэгдэж байх болно.

Техникийн дэвшил хөгжлөөс болж тэдэнд сайн боловсрол шаардагдах тохиолдолд л тэд

аюултай болж болох юм. Харин цэргийн болон арилжааны өрсөлдөөн ач холбогдолгүй

болсон тул ард түмний боловсролын түвшин бодит байдал дээр доошилсоор байна. Үй олон

түмэн ямар үзэл бодолтой байна, ямар үзэл боддыг баримтлахгүй байна гэдэг нь ямар ч

хамаагүй болсон аж. Тэдэнд оюун ухаан байхгүй болохоор оюуны эрх чөлөөг олгож болно.

Намын гишүүний хувьд бол харин ч хамгийн ач холбогдол багатай асууддаар ч гэсэн үзэл

санаа зөрөхийг тэсвэрлэшгүй зүйл гэж үзнэ.

Намын гишүүн хүн төрөхөөс насан эцэслэх хүртлээ Сэтгэхүйн Цагдаагийн хараа хяналт дор

аж төрдөг. Тэрээр гав ганцаараа байхдаа ч ганцаараа байна гэдэгтээ итгэх арга байдаггүй юм.

Тэрээр хаана ч байсан, унтаж байсан ч, сэрүүн байсан ч, ажиллаж байсан ч, амарч байсан ч,

усанд орж байсан ч, орон дотроо хэвтэж байсан ч түүнийг хянаж байж болох бөгөөд өөрийг

нь хянаж байна гэдгийг тэрээр мэдэх арга байхгүй. Түүний хөдөлгөөн бүр анхаарагдах ёстой.

Түүний найз нөхөд, амралт, авгай, хүүхэддээ хэрхэн ханддаг байдал, ганцаараа байхдаа

царайных нь өнгө ямар байдаг, зүүд дундаа шивэгнэдэг үг, биеийнх нь хөдөлгөөний онцлог

шинж, энэ бүхнийг нарийн судалж байдаг юм. Зөвхөн буруу үйлдлээр зогсохгүй хамгийн

гэмгүй гаж зан авир гаргах, сэтгэлийн хямралын илрэл болж харагдах уур уцаар энэ бүхэн

хараа хяналтын гадна үлдэх ёсгүй. Түүнд чөлөөт сонголт хийх ямар ч боломж байхгүй. Нөгөө

талаар түүний үйлдлийг хуулиар ч юм уу, нарийн хэмээр зохицуулсан юм байхгүй. Далайн

гүрэнд хууль цааз байхгүй. Цаазаар авах ял хүлээх (илрэх юм бол) бодол санаа, үйлдлийг

албан ёсоор хориглосон юм байхгүй, үргэлж гарч байдаг цэвэрлэгээ, баривчлага, шоронд

хийх, эрүү шүүлт болон ууршуулалт нь гэмт этгээдийг шийтгэхэд бус харин ирээдүйд хэзээ

нэгэн цагт гэмт этгээд болж болох этгээдийг устгах зорилготой болно. Намын гишүүн нь зөв

үзэл бодолтой байгаад зогсохгүй зөв зөн билэгтэй байх ёстой болно. Түүнд байх ёстой үзэл

бодол, итгэл үнэмшлийг яв цав тодорхойлоогүй юм. Ангсоцад угаасаа байгаа зөрчлийг

илчлэхгүйгээр тэдгээрийг тодорхойлох арга байхгүй болно. Хүн хэрвээ төрөлхийн тууштай

(Шинхэлээр зөвсэтгэгч гэдэг юм) бол тэрээр ямар ч нөхцөлд огтхон ч эргэлзэлгүйгээр ямар

итгэл үнэмшил, ямар мэдрэмж зөв болохыг мэддэг юм. Юутай ч гэсэн Шинхэлийн хэлний

гэмээболих, харцагаан, хоёрсэтгэхүй гэдэг үгэн дээр үндэслэгдсэн хар багаасаа хийсэн оюун

ухааны дасгал нь аль нэг асуудлыг гүн гүнзгий бодох зуршлаас ангижруулдаг болно.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!