16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Элбэгийн Яамны мэдээ дуусч цоглог хөгжмөөр солигдов. Парсонс энэ олон тоо баримтад

бага зэрэг сэтгэл нь хөдлөөд гаансаа сорохоо болив.

“Элбэгийн Яам энэ жил үнэхээр сайн ажилласан шүү. Смит, хөгшин минь ингэхэд чамд

надад өгчих илүү сахлын хутга байхгүй биз?” гэж тэрээр юм мэддэг царай гарган хэллээ.

"Танц ч байхгүй шүү. Ганц сахлын хутгаараа сар гаруй хусаж байгаа “ гэж Смит хариулав.

“Аргагүй. Юу ч гэсэн асуугаад үзье л гэж бодсон юм”.

“Харамсалтай байна” гэж Смит хэлэв.

Яамны мэдээллийн үеэр түр тасалдсан хажуугийн ширээний ард суугаа хүний гуагласан дуу

дахиад л түрүүчийнх шигээ чанга гарч эхэллээ. Смит яагаад ч юм Хатагтай Парсонс, түүний

шингэн сэгсгэр үс, тоос даасан үрчлээсийг нь бодож байв. Хатагтай

Парсонс ч, Смит ч, Обрайен ч ууршуулагдана. Харин нүд нь үл харагдах нугас шиг гуагладаг

эр ер нь ууршуулагдахгүй. Яамны асар том байшингийн хонгилоор гүйлдэх цох хорхой шиг

амьтдыг хэзээ ч ууршуулахгүй. Уран зохиолын газрын залуу эмэгтэйг ууршуулахгүй. Тэрээр

хэнийг хороох, хэн нь үлдэхийг зөнгөөрөө мэдэх юм шиг байх ба харин чухам яагаад зарим нь

амьд үлдэнэ гэдгийг мэдэхгүй байна.

Түүний бодлыг хажуугийн хүний огцом харц гэнэт тасалдуулав. Хажуугийн ширээнээс

нөгөөх хар үстэй залуухан бүсгүй түүн рүү нүднийхээ булангаар ихэд сонирхон харж байна.

Тэр хоёрын харц тулгарахад бүсгүй нүүрээ буруулав.

Смитэд айдас төрж нуруу руу нь хүйт оргив. Тэрээр тэрхэн дороо тайвширсан ч дотор нь нэг

л эвгүй байна. Тэр бүсгүй яагаад намайг хараад байна вэ? Өөрийг нь ирэхэд тэр бүсгүй

ширээний ард сууж байсан уу, аль эсвэл дараа нь ирсэн үү гэдгийг тэрээр харамсалтай нь

санахгүй байлаа. Харин өчигдөр Хоёр минут үзэн Ядалтын үеэр тэр бүсгүй яагаад ч юм

түүний ар талд суусан. Тэр бүсгүй түүний аль зэрэг чанга хашгирахыг нь сонсох гэж суусан

нь лавтай.

Тэрээр урьдын адил бодолд автав. Тэрээр Сэтгэхүйн Цагдаагийн орон тооны ажилтан л лав

биш байх, харин сайн дураараа тагнадаг бол хамгийн аюултай нь байж таарна. Бүсгүй өөрийг

нь хэр зэрэг удаан харж байгааг, магадгүй таван минут ч юм уу, тэрээр мэдэхгүй байна,

тэгээд бас энэ хугацаанд царайгаа би хянаж байсан бил үү мэдэхгүй байна. Нийтийн байранд

буюу теледэлгэцийн хараанд боддогширсноо харуу.пах юм бол энүүн шиг их аюултай юм

байхгүй. Жаахан хөдөлгөөн л чамайг илчилнэ. Нүүр татваганах, царай барайх, амандаа үглэх,

энэ бүхнийг хэвийн бус байдал, ямар нэг юм нуух гэсэн оролддого гэж үздэг юм. Ер нь

жирийн бусаар царай хувирах (жишээ нь, ялалтын тухай зарлаж байхад үл итгэсэн царай

гаргах гэх мэт) нь шийтгэл хүлээх гэмт хэрэг мөн. Шинхэлээр үүнийг нүүргэм гэдэг юм.

Одоо тэр бүсгүй буруу харан сууж байна. Тэрээр Смитийг ер нь мөрдөөгүй ч байж болно,

хоёр өдөр дараалаад ойрхон суусан нь тохиолддынх ч байж болно. Смитийн янжуур нь

унтарсан тул түүнийгээ ширээний буланд тавиад ажил тараад татья гэж бодож байлаа.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!