16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

“Бүгдий нь тогтоов уу?” гэж тэрээр шивнэн асуулаа.

"Тэглээ”

“Зүүн тийшээ эргэнэ, дараа нь баруун тийшээ, дахиад зүүн тийшээ эргэнэ. Задгай хаалга

бий”

"Тийм. Хэдэн цагт вэ?”

“Арван таван цагийн орчимд. Чи жаахан хүлээх болж магадгүй шүү, би нөгөө талаас нь очно.

Бүгдийг нь сайн тогтоов уу?”

"Тэгсээн”

“За тэгвэл одоо хурдхан яв”

Цугларсан хүмүүс тараагүй болохоор ингэж хэлэх ч шаардлага байсангүй. Машины цуваа

үргэлжилсээр хүмүүс ханахгүй тэднийг харсаар л байв. Анхандаа намын гишүүд

хашгиралдаж шүгэлдэж байснаа дараа нь чимээгүй болцгоов. Сэтгэл хөдлөлийн хийрхэл нь

зүгээр л нэг сониуч зан байв. Гадаадынхан, Евразийнхан байна уу, Дорнодазийнхан байна уу,

зэрлэг амьтад л шүү дээ. Тэднийг цэргийн олзлогдогсод болохоор нь л хараад өнгөрсөн

болохоос биш ерөөсөө тэднийг чи үзээгүй. Тэдний хувь заяаг ч мэдэхгүй, цэргийн гэмт

хэрэгтэн гэж дүүжилснийг нь л мэднэ, бусад нь сураг чимээгүй алга болно, хүнд

хөдөлмөрийн лагерьт цөлчихдөг бололтой юм. Дугуй монгол царайтангууд сахалтай, бохир,

зовж шаналсан европ царайтангуудаар солигддоо. Зарим нэгнийх нь ширтэнгүй харц Смит

дээр тусаад алга болж байлаа. Жагсаал дуусч байхад Смит эрүүндээ цав цагаан сахалтай

настайвтар хүнийг харлаа, тэрээр гавлуулаад сурчихсан юм шиг гараа урдаа зөрүүлж барин

зогсоно. Смит бүсгүйгээс холдон явах цаг аль хэдийнээ болжээ. Сүүлийн мөчид хүмүүс тэр

хоёрыг шахаж түлхсээр байхад тэрээр Смитийн гарыг олж бариад атгав.

Энэ нь хоромхон зуур болсон ч гэсэн Смитэд тэд гар гараасаа барилцаад л байгаа юм шиг

санагдаж байсан. Смит түүний гарыг сайн санаж байна. Тэрээр түүний урт хуруу, хумс, хар

ажлаас эвэртсэн алга, зөөлхөн бугуйг тэмтэрч байна. Тэрээр гарыг нь тэмтэрч мэдэрсэн

болохоор одоо түүнийг хараад л мэднэ. Бүсгүйн нүд ямар өнгөтэй вэ гэдгийг хараагүй юм

шиг Смитэд санагдана. Хар үстэй хүүхний нүд голдуу цэнхэр байдаг ч гэсэн түүний нүд хар

байсан байж таарна. Түүний нүд рүү эгцдэн харах нь тэнэг хэрэг байсаан. Бөөн хүний дунд

шахагдан гар гараасаа барин зогсож буй тэр хоёр чанх урагшаагаа харж байхад бүсгүйн нүд

биш харин олзны настайвтар эрийн харц дух руугаа унжсан бөөн үсний цаанаас Смит дээр

тусаж байлаа.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!