16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

дугуйлаад л явуулчихна. Тэгээд ч бүсгүйн хаяг байтугай нэрийг нь мэдэхгүй. Тэрээр бодож

бодож хамгийн аюул багатай газар бол гуанз юм байна гэж боддоо. Тэрээр өрөөний дунд,

теледэлгэцээс холхон шиг олон хүн шуугилдсан ширээнд бүсгүйн хажууд суугаад, ганц хоёр

мөч нөхцөл байдал тохиромжтой байх юм бол түүнтэй хэд гурван үг сольж амжихсан билээ.

Энэ явдлаас хойш хэдэн арван хоног Смитийн амьдрал хар дарсан зүүд шиг байлаа.

Дараагийн өдөр Смитийг үдийн завсарлага дууссаны хонх дуугарсны дараа гарч явахад нь

бүсгүй гуанзанд орж явлаа. Тэр оройн ээлжинд шилжсэн бололтой юм. Тэр хоёр бие бие

рүүгээ харшггүй зөрж өнгөрөв. Дараагийн өдөр нь бүсгүй гуанзанд цагтаа ирсэн боловч

бусад бүсгүйчүүдтэй хамт байхаар зогсохгүй теледэлгэцийн яг нүүрэн дээр сууж байв.

Тэгээд дараагийн айдас төрүүлсэн гурван өдөр бүсгүй ерөөсөө ирсэнгүй. Түүний оюун ухаан,

бие махбодь нь сэтгэлийн тэсвэрлэшгүй дарамтанд нэвтэрхий автагдсан юм шиг болоод

хөдөлгөөн бүр, дуу чимээ бүр, хэлсэн дуулсан үг бүр нь зовлон шаналал болж хувирчээ.

Унтаж байхад нь ч бүсгүйн дүр өөрөөс нь салахгүй байлаа. Тэрээр энэ өдрүүдэд өдрийн

тэмдэглэлдээ гар хүрсэнгүй. Тэрээр ажил хийж байхдаа арван минут ч гэсэн өөрийгөө

мартдаг нь түүнд сэтгэлийн тайвширал авчирч байв. Бүсгүйд юу тохиолдсоныг мэдэх арга

түүнд огт байсангүй. Ажиг сураг гаргах арга огтхон ч алга байна. Бүсгүйг ууршуулчихсан,

бүсгүйн амийг егүүтгэчихсэн, бүсгүйг Далайн Гүрний газрын тагтанд цөлчихсөн ч байж

магадгүй юм. бүсгүй зүгээр л санаа буцаж түүнтэй уулзахаас зайлсхийж байж магадгүй гэсэн

таамаглал нь хамгийн ортой, хамгийн эвгүй нь юм.

Дөрөв хоногийн дараа бүсгүй дахин харагддаа. Тэрээр гарынхаа бооддыг авчихсан, бугуйгаа л

боосон байна. Смитийн сэтгэл ихэд тайвшраад бүсгүй рүү хэдэн хором харахгүй байж

чадсангүй. Дараагийн өдөр тэрээр бүсгүйтэй бараг яриа дэлгэхээ дөхөв. Смитийг гуанзанд

ороход бүсгүй хананаас холхон ширээний ард ганцаараа сууж байлаа. Гуанз дөнгөж саяхан

нээгдсэн тул хүн цөөхөн аж. Хоолны дараалал урагшилсаар Смит хоол тавьж өгдөг лангуунд

ойртож явтал дараалал хэдэн мөч зогсчихлоо. Сахар орлуулагч өгсөнгүй гэж хэн нэгэн гомдол

гаргаж байна. Гэлээ ч гэсэн Смит хоолоо аваад харахад бүсгүй ганцаараа суусаар л байлаа.

Смит чөлөөтэй суудал эрж байгаа мэт дээгүүр харан түүнийг чиглэн явлаа. Бүсгүй ердөө л

хоёр, гуравхан алхмын цаана байх бөгөөд нэг, хоёр хормын дараа л гэхэд зорилгодоо хүрэх

ажгуу. Ард нь хэн нэгэн «Смит!» гэж дуудахад нь дуулаагүй болон урагш алхтал араас нь

«Смит!» гэж улам чанга дууддаа. Салахгүй нь л дээ. Смит эргээд хартал муухан таньдаг,

цайвар үстэй, тэнэгдүү царайтай Уилшер хэмээх залуу инээмсэглэн ширээнийхээ сул суудалд

урьж байлаа. Татгалзах арга алга. Нэгэнт л өөрийг чинь таньчихсан хойно ганцаараа хоол

идэж суугаа эмэгтэйтэй хамт суух аргагүй юм. Суух л юм бол анхаарал татна. Смит ялдам

инээмсэглэн суухад тэнэг царай баяр баясгалантай байлаа. Смитэд зээтүүгээр нуруун

дундуур нь цохиод авах шиг боллоо. Хэдхэн хормын дараа бүсгүйн дэргэд ч хүмүүс сууж

харагддаа.

Бүсгүй өөр рүү нь явж байгааг лав харсан байх ёстой, магадгүй ойлгосон ч байх аа.

Дараагийн өдөр Смит арай эрт ирэхийг хичээв. Энэ нь ч талаар болсонгүй. Бүсгүй

өчигдрийнхөө суудлын хавьцаа ганцаараа сууж байна. Дараалалд Смитийн өмнө нь нэгэн

хавтгай нүүртэй, сэжигтэй жижигхэн нүдтэй, жаахан биетэй, хурдан хөдөлгөөнтэй цох

хорхой шиг эр байлаа. Смит хоолоо аваад эргэтэл нөгөөх жижигхэн эр бүсгүйн ширээ рүү

чиглэн явж харагдав. Смитийн горьдоого дахиад л хөсөрдоөө. Жаахан цаана нь сул суудал

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!