16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

шидэж хага цохив.

Шүрний ягаан хагархайнууд бялуун дээр шигтгэсэн чихрэн сувд шиг шалаар нэг тарлаа. Смит

энэ яасан жижигхэн, яасан жижигхэн юм байсан юм бэ гэж бодож байлаа. Смитийн ард ямар

нэг зөөлхөн юм руу хүчтэй цохих чимээ гарч хэн нэгэн ёоллоо. Смитийг цагдаа шагай руу нь

хүчтэй өшиглөхөд тэрээр арай л ойчсонгүй.

Цагдаа Жулиягийн хэвлийн хөндий рүү гараараа чанга цохиход тэрээр шалан дээр ойчоод

дөрвөн хөллөн мөлхөж амьсгаагаа авч чадахгүй байлаа. Смит хэдийвээр эргэж харж

зүрхлээгүй ч гэсэн Жулиягийн том ангайчихсан ам, хувхай цагаан болчихсон царай нь

нүднийх нь буланд харагдаж байна. Тэрээр өөрөө айдас хүйдэст автагдсан ч гэсэн хөөрхий

бүсгүйн зовлон шаналал, боомилогдож үхэхээс арай наагуур тэевэрлэшгүй их шаналлыг

биеэрээ амсаж байлаа. Тэрээр ингэж тарчлахыг мэднэ. Огт намдахгүй аюумшигтай муухай,

амь тэмцсэн тарчлаан, энэ бол шаналж зовж дууссан хэрэг биш бөгөөд хамгийн чухал нь

ямар ч байсан нэг амьсгаагаа авах хэрэгтэй байна! Хоёр цагдаа бүсгүйг цээж хөлнөөс нь

өргөөд шуудайтай юм авч яваа юм шиг өрөөнөөс авч оддоо. Смит түүний шарлаж, муруйсан

уруугаа харсан нүүр, аниастай нүд, хацар дээрх улаан нөрөөгий нь зэрэвсхэн харлаа, тэрээр

түүнийг сүүлчийн удаа харлаа.

Смит хөддөхгүй зогссоор байх бөгөөд одоохондоо түүнийг зодсонгүй. Түүнд элдвийн огт

хэрэггүй бодол төрнө. Ноён Чаррингтоныг баривчлаа болов уу? Хашаан дотор байсан

эмэггэйг яасан бол? Шээс их хурч байх чинь хачин юм даа. Хоёр гуравхан цагийн өмнө

шээсэн юмсан. Задгай зуухны дээрх цагаар есөн цаг буюу 21 цаг болж байна. Гадаа гэгээтэй

байна. Наймдугаар сард хорин нэгэн цагт бүрэнхий болдоггүй билүү? Жулия бид хоёр цагаа

андуурсан юм уу, хагас өдөр унтчихсан юм уу, бидний 20. 30 гэж бодож байсан чинь өглөөний

8. 30 болж байсан юм болов уу? Тэрээр үүнийг цааш нь бодсонгүй, сонирхол ч алга байлаа.

Хонгилд хэн нэгэн хүн зөөлхөн алхсаар ирж буй чимээ гарлаа. Ноён Чаррингтоныг өрөөнд

орж ирэхэд дүрэмт хар хувцастай хүмүүс чив чимээгүй боллоо. Ноён Чаррингтон ч

өөрчлөгдчихжээ. Түүний харц бөөрөнхий шилний хагархай дээр тусав.

“Шилний хагархайг цуглуулж ав” гэж тэрээр огцом хэллээ.

Нэг цагдаа дуулгавартай нь аргагүй шилний хагархайг цуглуулж гарлаа. Гэрийн эзний

Лондон хотын борчуудын ярианы аялга алга болжээ, Смит түүний дуу дөнгөж саяхан

теледэлгэцнээс гарч байсныг ойлголоо. Ноён Чаррингтон нөгөөх л элэгдсэн хилэн хүрмээ

өмсчихсөн байна, харин түүний бараг бууралтсан үс нь хар болчихсон, нүдний шил зүүгээгүй

байна. Тэрээр Смит рүү хэн болохыг нь тогтоож байгаа юм шиг эгцлэн харснаа түүнийг

анзаарахаа болив. Түүнийг таниж болох боловч тэрээр өөр хүн болчихсон байна. Түүний

нуруу нь тэгшрээд бие хаа нь том болчихсон ч юм шиг харагдана. Түүний нүүр ялихгүй

өөрчлөгдсөн мөртлөө тэрээр огт өөр хүн болжээ. Хар хөмсөг нь тийм ч өтгөн биш юм шиг

болоод үрчлээ нь алга болж нүүр нь өөр болжээ, хамар нь хүртэл намхан болсон байна. Энэ

царай бол гуч эргэм настай хүний цовоо, цэвдэг хүйтэн царай байна. Смит энэ насандаа анх

удаагаа Сэтгэхүйн Цагдаагийн ажилтантай ямар ч эргэлзээгүй нүүр тулан уулзаж байна даа

гэж боддоо.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!