16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

III

Смит эхийгээ зүүдэлж байлаа. Эх нь өндөр гуалиг нуруутай, сайхан цайвар үстэй, үг цөөтэй

хүн байсаан. Ээжийгээ сураггүй алга болох үед би арав, арван нэгэн настай л байсан байж

таарах нь гэж Смит бодов. Тэрээр аавыгаа бүрэгхэн санадаг бөгөөд аав нь нүдний шил

зүүдэг, туранхай хар хүн байсан ба маш цэвэрхэн хар өнгийн хувцас (Смит түүний шаахай их

нимгэн ултай байсныг сайн санадаг юм) өмсдөг байсан юм. Тавиад онд эхэлсэн анхны

хэлмэгдүүлэлт тэр хоёрыг залгичихсан байж таарах нь.

Энэхэн агшинд ээж нь охин дүүгий нь тэвэрчихсэн Смитээс тээр доор сууж байна. Смит охин

дүү нь туранхай, том гярхай нүдтэй, үг цөөтэй, ядруу хүүхэд байсан гэдгээс өөр юу ч

санадаггүй юм. Тэр хоёр Смит руу харж байна. Тэд нар газрын гүнд, худагны ёроолд ч юм уу,

булшны нүхний ёроолд, юутай ч улам доошилсоор байгаа газрын гүний аль нэг газарт байна.

Тэд нар далайн гүн рүү живж буй усан онгоцны нэгэн танхимд улам харанхуйлах усны

цаанаас дээшээ харна. Тэрхүү танхим нь одоохондоо агаартай болохоор Смит тэднийг, тэд

Смитийг харсаар байхад тэр хоёр далайн гүн рүү доошоо живсээр л, живсээр л байх ба нэг л

хоромд ус тэднийг харагдахгүй болгон аваад явчихна. Тэднийг үхэл рүүгээ живсээр байхад

Смит гэгээтэй, агаартай газар гарч ирчихсэн байх ба тэрээр газар дээр байгаа учраас л тэд

тэр доор байна. Тэдний сэтгэл зүрхэнд ч, нүүр царайнд ч зэмлэсэн өнгө аяс алга, Смитийг

амьд үлдээхийн тулд тэд үхэх ёстой, энэ бол гарцаагүй тохиолдох зүйл гэсэн ухаарал л байна.

Смит зүүдэн дундаа чухам юу болсныг санахгүй ч гэсэн эхийнх нь болон охин дүүгийнх нь

амь нас өөрийнх нь төлөө золиослогдсон гэдгийг мэдэж байлаа. Энэ нь зүүдэн дунд гарсан

юм маань хүний өдрийн бодол болон үргэлжилж нойрноос сэрсэн үед санаа бодол, бодит

зүйл, шинэ үнэ цэнэтэй юм мэт санагддаг тийм л зүүд байлаа. Гуч шахам жилийн өмнөх

ээжийнх нь үхэл одоо яаж ч ойлгох аргагүй тийм эмгэнэлтэй харамсалтай байсан юм гэж

Смит гэнэт бодлоо. Смит энэ явдлын эмгэнэл нь бүр урьдын цагт, хүний дархан байдал, хайр

сэтгэл, нөхөрлөл гэдэг юм байсан, гэр бүлийн гишүүд зөнгөөрөө бие биеэ хайрлаж

хамгаалдаг байсан цаг үед хамаарах юм байна гэж ухаарч байлаа. Смитийг эхийгээ хайрлахыг

мэддэггүй жаахан хүүхэд байхад ээж нь хүүгээ хайрласаар байгаад өөд болсон, үнэнч

шударгын, өөрийнхөө хувиршгүй итгэл үнэмшлийн тусын тулд ээж нь яагаад ч юм амь насаа

өгсөн гэдгийг тэрээр бодон сэтгэл нь шаналж байлаа. Одоо бол тийм юм болохгүй гэдгийг

Смит мэдэж байна. Өнөөдөр айдас, үзэн ядалт, сэтгэлийн зовиур л байхаас бус сайхан сэтгэл,

гүн гүнзгий харамсал гэдэг юм алга аа. Далайн тээр дор гүнд живсээр байгаа мөртлөө

дээшээ харсаар байгаа ээж, охин дүүгийнхээ дүрлийсэн нүдэнд энэ бүхнийг харах шиг

Смитэд санагдана.

Смит гэнэтхэн намалзсан зүлэг дээр зогсож байна, зуны оройн нарны туяа газрын ногоог

алтлаг өнгөтэй болгожээ. Тэрээр зүүдэндээ олон удаа харсан энэ газар нутгийг бодит байдал

дээр ер нь үзсэн үү, үгүй юү гэдгээ сайн хэлж чаддаггүй юм. Тэрээр

нойрноосоо сэрсэн цагтаа энэ газар нутгийг Үзэсгэлэнт нутаг гэж дууддаг. Энэ бол хулганы

нүхэнд идэгдчихсэн, явган хүний мөр гарчихсан, энд тэнд сохор номины нүхний шороо

овооролдсон урдын цагийн нутаг юм. Талбайн захад хайлаас модны мөчир зөөлөн салхинд

гулзганан навч нь эмэгтэй хүний үс шиг намиран унана. Хажууханд үл харагдах цэнгэг устай

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!