16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

боол байлаа. Хөрөнгөтнүүдийн үгийг сонсоогүй хэнийг ч бай шоронд хийж өлсгөлөнгөөр

хатааж алахын тулд ажлаас нь халдаг байв. Эгэл хүн хөрөнгөтөнтэй ярихдаа малгайгаа

авч бөхийн тонголзож «Ноёнтон гуай» гэж дуудах ёстой байжээ. Хамгийн гол

хөрөнгөтнийг хаан гэдэг байсан ба тэр нь...

Смит энэ жагсаалтыг цээжээр мэддэг юм. Энэ жагсаалтад бээлий зүүсэн хамба ламтан, үслэг

захтай нөмрөгтэй шүүгчид, дөнгө, гав, тээрэм эргүүлэх шийтгэл, бүдүүн ташуур, Хотын Лорд

Мэрийн цайллага, Пап ламын хөлийн хурууг үнсэх зуршил зэрэг орно. Мөн jus primae noctis

гэдэг юм бас бий. Харин хүүхдийн сурах бичигт энэ тухай дурдахгүй нь лав бололтой.

Хөрөнгөтөн бүр үйлдвэртээ ажилладаг эмэгтэйтэй хэнтэй нь ч унтах эрхийг хуульчилсан

байжээ.

Эдгээр нь хэр зэрэг худал хуурамч зүйл гэдгийг та яаж мэдэх вэ? Дундаж амьдралтай хүн

Хувьсгалын өмнөх үеийнхээс дээр аж төрдөг болсон гэдэг нь үнэн байж ч болох юм. Үүнийг

хүлээж авахгүй байх цорын ганц нотолгоо нь өөрийн чинь мах цусанд шингэсэн ил хэлдэггүй

эсэргүүцэл, амьдрал тэсч байхын аргагүй юм, хэзээ нэгэн цагт өөр байсан байх гэсэн төрөлх

зөн юм. Өнөөгийн амьдралын хамгийн гол шинж тэмдэг бол энэ амьдралын ширүүн бүдүүн

нь ч биш, баталгаагүй нь ч биш, харин зүгээр л хоосон хөндий, уйтгар гунигтай, гутармал

чанар юм гэж Смитэд гэнэт бодогдлоо. Та өөрөө эргэн тойрноо нэг сайн харах юм бол

амьдрал маань теледэлгэцээр цацаж буй худал хуурмаг зүйлтэй огт адилгүй, түүгээр ч

зогсохгүй, Намын хүрэх гэж зорьж буй орь хүслэнгээс огт ондоо юм. Намын гишүүдийн

ихэнхийн хувьд ч гэсэн ялгаагүй амьд явах насны ихэнх нь улс төрийн гаднах орчинд

өнгөрнө. Нэг хэвийн уйтгартай ажилд зогсоо зайгүй зүтгэх, Метронд урьтаж суудал авах гэж

чихцэлдэх, оймсныхоо цоорхойг нөхөх, сахар орлуулагч олох гэж гуйланчлах, тамхины шилбэ

цуглуулах гэсээр өнгөрнө. Намын туйлын зорилго нь асар их, сүр далайцтай, гайхам сайхан

зорилт юм. Ган, бетоны үйлдвэрлэл, аврага том машин, хөнөөлт зэвсэг, адилхан сэтгэдэг,

адилхан лоозон хашгирдаг, цуцалтгүй ажилладаг, тэмцдэг, адилхан баяр хөөр болдог, мөрдөж

мөшгиж явдаг, нэг эгнээнд алхсан цэрэг эрс, бишрэн шгүтэгчид, нэг нүүр царайтай гурван

зуун сая хүн юм. Цоорхой гуталтай өлөн зэлмэн хүмүүс хөлхөлдсөн сөнөж байгаа сүүмгэр

баргар хотууд, байцаа, жорлон үнэртсэн арван есдүгээр зууны эвдэрхий байшингууд бол

бодит байдал. Түүний нүдэнд Лондон хот сая хогийн савтай асар их эвдрэл сүйрлийн хот

болон атираатай нүүртэй, шингэн үстэй, гал зуухны усны хоолойг засах гэж аргаа баран

оролдож буй Хатагтай Парсонсын дүр харагддаа.

Тэрээр доошоо тонгойгоод хөлийнхөө судсыг маажив. Теледэлгэцээр өдөр шөнөгүй хүмүүс

улам сайн хооллодог, сайн хувцасладаг, сайн байшинд суудаг, чөлөөт цагаа улам сайхан

өнгөрөөдөг, урт насалдаг, бага ажилладаг боллоо. Тэдний бие бялдар нь улам том, улам эрүүл

саруул, хүч чадалтай, аз жаргалтай, улам ухаантай, тавин жилийн өмнөхөөс илүү

боловсролтой боллоо гэж тоо баримтаар чихэнд чинь хангинана. Нэг ч үгийг батлах

боломжгүй, мөн үгүйсгэх ч аргагүй. Нам тухайлбал хувьсгалаас өмнө үгээгүйчүүдийн зөвхөн

арван таван хувь нь бичиг үсэгт тайлагдсан бол өнөөдөр дөчин хувь нь бичиг үсэгт

тайлагдсан гэж баталж байна. Нам өнөөдөр мянган хүүхдэд ногдох хүүхдийн эрсдэл дөнгөж

нэг зуун тавь бөгөөд хувьсгалын өмнө энэ нь гурван зуу хүрч байлаа... гэхчлэн баталж байна.

Энэ бол хоёр үл мэдэгдэхүүнтэй тэгшитгэл шиг юм. Түүхийн номонд байгаа үг бүр

мэдээжийн юм гэж хүлээн авч болох үг бүр санаанаасаа цэвэр зохиосон үг байж бүрнээ болох

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!