16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

гэж бархирлаа. Смит тэр дороо дуугүй болоод гараа өвдөг дээрээ тавьж суулаа. Биерхэг

Амплфортод нарийхан сандал дээр суухад эвгүй байсан тул хоёр тийшээ хавчигнан өвдгөө

ээлжлэн барьж байлаа. Теледэлгэц дахиад л хөддөхгүй суу гэж бархирлаа.

Цаг явсаар байна. Хэдэн хором, бүтэн цаг өнгөрлөө, мэдэх арга алга. Гадаа дахиад хөлийн

чимээ гарлаа. Смитийн айдас хүрч байна. Удахгүй, тун удахгүй магадгүй хэдхэн хормын

дараа ээлж ирэхлээр өөрийг нь өшиглөж дэвслэх болно.

Хаалга онгойж хүйтэн царайтай офицер орж ирээд Амплфорт руу хуруугаараа зааж

“Зуун нэгдүгээр өрөө рүү яв” гэв.

Амплфортын сэтгэл багахан түгшин юу болж буйг үл ойлгон хоёр харгалзагчийн хамт эв

хавгүй алхан гарч явлаа.

Их л удах шиг боллоо. Смитийн бие нь өвдсөөр байна. Түүний бодол нэг нүхэнд дахин дахин

өнхөрч ойчоод байгаа бөмбөг шиг эргэлдсээр байна. Тэрээр зургаан юмыг л бодож байна.

Эдгээр нь бие нь өвдөх, зусэм талх, цус урсах ба орилон дуу алдах, Обрайен, Жулия, сахлын

хутга болно. Дахиад л айдас төрж байна. Хүнд хөлийн алхаа дахиад л дуулдлаа. Хаалга

онгойход хулмас хөлс ханхаллаа. Парсонс өрөөнд орж ирлээ. Тэрээр ногоон өнгийн богино

өмд, биеийн тамирын цамц өмсчээ.

Смит гайхсандаа бүх юмаа мартчихлаа.

"Та энд байгаа юм аа?”гэж тэрээр хэллээ.

Парсонс Смитийг сонирхсон ч үгүй, гайхсан ч үгүй шаналсан харцаар харж байлаа. Тэрээр

тайван байж чадахгүй байсан болохоор өрөөнд цухалдангуй орж иржээ. Түүний хавдартай

өвдөг нь чичирч байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэрээр нүдээ том нээгээд алсын алс дахь нэг

юмнаас хараагаа салгаж чадахгүй байгаа юм шиг ширтэж байлаа.

"Таныг юунаас болж баривчилсан юм бэ?” гэж Смит асуулаа. “Сэтгэхүйнгэм!” гэж тэрээр

уйлах шахаж гэмээ хүлээж үнэхээр энэ үг түүнд хамаатай юу гэж гайхан айдас нь хүрч

хэллээ. Тэрээр Смитийн өөдөөс харж зогсоод тэсч ядан:

“Найз минь, тэд намайг арай буудчихгүй байх, тийм биз дээ? Үнэхээр хэрэг хийчихээгүй бол

тэд намайг буудахгүй, хүний бодлыг бол яах ч арга байхгүй, тийм биз дээ? Тэд нар үгийг нь

сонсоно, учрыг нь олно. Би үүнд хатуу итгэлтэй байна. Миний хэрхэн зүтгэж байсныг тэд

мэдэж байгаа. Та ч намайг ямар хүн болохыг мэдэж байгаа шүү дээ. Би чинь ямар ч гэсэн муу

хүн биш. Би чинь ухаантай биш ч зүтгэлтэй хүн шүү. Би Намынхаа төлөө бүх хүч чаддаа

дайчилсан, тийм биз дээ? Надад таван жил л өгөх байх, тийм үү? Арван жил ч өгвөл өгөг,

тийм ээ? Над шиг хүн лагерьт ч хэрэг болох байх аа. Нэг удаа алдаа гаргалаа гэж тэд намайг

буудахгүй биз дээ?”

"Та өөрөө буруутай юу?” гэж Смит асуулаа.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!