16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Тэрээр хэдхэн алхмын цаана өөдөөсөө ирж яваа хөх баадайтай хүнийг хармагц ар зоо руу нь

хүйт оргиод гэдэс нь өвдөх шиг боллоо. Уран зохиолын газарт ажилладаг хар үстэй залуу

бүсгүй мөн байна. Үдшийн бүрүйд ч гэсэн тэрээр түүнийг сайн танилаа. Бүсгүй өөдөөс нь

эгцдэн харснаа юу ч мэдээгүй юм шиг хажуугаар нь өнгөрөөд явчихлаа.

Тэрээр хөлгүй юм шиг хэдхэн хором хөдөлж ч чадсангүй. Тэгээд баруун гар тийшээ эргэж

буруу явж байгаагаа ч мэдэлгүй аажимхан сажиллаа. Одоо ямар ч гэсэн бүх юм тодорхой

боллоо. Эргэлзэх хэрэг үгүй, бүсгүй түүнийг араас нь мөрдөж явна. Бүсгүй түүнийг мөрдөн

мөшгиж байна. Намын гишүүдийн оршин суудаг газраас хэдэн километрийн зайтай хүн

цөөхөн явдаг гудамжаар зүгээр явж байна гэхэд итгэх арга үнэхээр байхгүй. Ийм олон юм

нэгэн зэрэг болж байна. Бүсгүй Сэтгэхүйн Цагдаагийн туршуул уу, аль эсвэл өөрийнхөө

дураар тагнаж явна уу гэдэг нь хамаагүй хэрэг. Бүсгүй намайг мөрдөж явна гэдэг нь

хангалттай хэрэг. Шар айргийн паабанд орж байхыг ч харсан байж магадгүй.

Смитэд урагшаа явахад улам бэрх болж халаасан дахь бөөрөнхий шил нь гуя руу нь цохиод

байхаар гаргаад хаячихдаг ч юм уу гэж бодож явлаа. Гэдэс базлах нь ихдээд бие засах газар

олохгүй бол яадаг юм билээ гэж тэрээр бодож байв. Ийм дүүрэгт нийтийн бие засах газар

байхгүй. Тэгсгээд гэдэс нь базлахаа зогсоод жаахан хөндүүрхэн болов.

Смит мухар гудамжинд орсноо мэдээд хэдэн хором яадаг юм билээ гэж бодсоноо эргэж

явлаа. Тэрээр эргээд явахдаа нөгөө бүсгүйтэй хэдхэн хормын өмнө дайралдсан болохоор

гүйгээд очих юм бол гүйцэх юм байна гэсэн бодол төрнө. Түүнтэй хөл хөдөлгөөн багатай

газар уулзаад толгойгий нь чулуугаар хага цохино. Хүнд болохоор бөөрөнхий шил ч хэрэг

болно. Гэхдээ энэ бодлоо орхилоо. хүний биед халдана гэж бодохын ч хэрэг байхгүй. Гүйгээд

явах ч чадал алга, цохиод авах ч чадал алга. Тэгээд ч тэр бүсгүй залуухан, хүч тамиртай,

эсэргүүцэл үзүүлэх болно. Олон нийтийн Төвд очоод хаах хүртэл нь тэнд байж өөрийнхөө

үйлдлийг цагаатгая гэж ч бодлоо. Харин энэ нь боломжгүй зүйл юм. Маш их залхуу хүрч

байна. Ганцхан юм л бодогдоно, гэртээ хариад юу ч хийлгүй суух юмсан.

Тэрээр гэртээ хорин гурван цагт л дөнгөж хүрч ирлээ. 23. 30-д цахилгааныг тасалдаг юм.

Тэгээд гал тогооныхоо өрөөнд орж нэг хундага «Виктори» хэмээх жин хөнтөрчихлөө. Тэрээр

тэгээд хананы онгорхойд байгаа ширээний ард суугаад өдрийн тэмдэглэлээ гаргаж ирсэн ч

түүнийгээ нээлгүй жаахан суув. Теледэлгэцнээс нэгэн эмэгтэй чанга дуугаар эх оронч дуу

дуулна. Смит теледэлгэцийн дууг сонсохгүй байхыг хичээж өдрийн тэмдэглэлийнхээ хатуу

хавтас руу харж сууна.

Тэд харанхуй шөнөөр ирж баривчилдаг. Баривчлахаас өмнө өөрийгөө егүүтгэх нь хамгийн зөв

шийдэл юм. Ихэнх хүн ингэсэн байж таарна. Ихэнх хүн сураггүй алга болсон нь үнэн

хэрэгтээ амиа егүүтгэсэн явдач байсан юм. Галт зэвсэг ч, сайн хор ч олдохгүй энэ оронд

өөрийгөө егүүтгэхэд аюумшиггүй чин зориг гаргах хэрэгтэй болно. Тэрээр биологийн

зовиур, айдас хэрэг болохгүй, онцгой хүч чармайлт гаргах тэрхэн мөчид хүний бие махбодь

итгэл алдаж хөшиж царцана даа гэж гайхан бодлоо. Тэрээр шууд л хөдөлсөн бол хар үстэй

бүсгүйг үгүй хийж болох байсан, гэхдээ энэ нь тун аюултай зүйл байсан болохоор чадаагүй

юм. Хүн туйлдаа хүрэх мөчид гаднах дайсантай бус өөрийнхөө биетэй тэмцдэг юм байна

гэсэн бодол түүнд төрнө. Одоо ч гэсэн жин уучихаад байхад гэдэс нь базлаад цэгцтэй бодох

зав өгөхгүй байна. Бүхий л эмгэнэлт явдал, баатарлаг үйл хэрэг байгуулах үед ч ийм л байдаг

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!