16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

явна. Чамайг хаана ч байсан автомат бууны томруулж өсгөсөн ам чам руу чиглэж байна. Энэ

зургийг байшингийн хана болгонд, зай гарсан газар болгонд наасан байх бөгөөд тоо нь Их

Ахын зургаас ч олон байна. Үгээгүйчүүд уг нь дайныг сонирхдоггүй боловч тэдний үе үе

хөдөлдөг эх оронч үзлийн хийрхлийг хөдөлгөжээ. Дайчин үзэл санааг нь дэмжиж байгаа мэт

пуужингууд урьд өмнөхөөс олон хүний амь насыг хөнөөх боллоо. Степни дахь олон хүн

дүүрсэн кино театрт пуужин тусаж хэдэн зуун хүнийг булшлав. Тэдний оршуулганд энэ

дүүргийн бүх хүн оролцож оршуулгын цуваа хэдэн цаг- үргэлжлээд төгсгөлд нь

эсэргүүцтшйн цуглаан болж хувирав. Бас нэг пуужин хүухдийн тоглоомын талбайд унаж

хэдэн арван хүүхдийг зад дэлбэлэв. Энд дахиад л сүрт жагсаал болж Голдштейний чихмэлийг

шатааж Евразийн цэрэг эрийн зурагтай хэдэн зуун хуудсыг хуу татаж авч шатаалаа, үймээний

үеэр хэд хэдэн дэлгүүрийг дээрэмджээ, тагнуулууд пуужинг радио долгионоор чиглүүлж

байна гэсэн цуу үг тархлаа, гадаадын хүний гаралтай гэж сэжиглэгдсэн настай эр эм хоёрын

суудаг байшинг шатаахад нөгөө хоёр нь утаанд бүтэж үхжээ.

Чаррингтоны мухлагийн дээд өрөөнд Смит, Жулия хоёр бүтээлгийг нь аваагүй орон дээр

бүгчим халуунд нүцгэн хэвтэж байна. Харх дахиад гарч ирсэнгүй ч гэсэн халуунд бясаа

тэсвэрлэхийн аргагүй их цугларчээ. Тэд үүнд огтхон ч санаа зовсонгүй. Өрөө нь бохир байна

уу, цэвэрхэн байна уу тэр хоёртоо л диваажин юм. Тэр хоёр өрөөнд оронгуутаа хар захаас

худалдаж авсан чинжүүгээ бүх юман дээр цацаад хувцсаа хуу татаж тайлаад хөлсөө

асгаруулан хурьцал үйлдээд унтаж орхисноо сэрээд харахад бясаа бөөгнөрчихсөн өөдөөс нь

дайрахад бэлэн болчихсон байдаг аж.

Тэд нар зургадугаар сард тав, зургаа, долоон удаа уулзсан юм. Смит ч өдөржингөө жин уухаа

ч больжээ. Тэрээр таргалж, шагайных нь дээхэн бор толбо үлдээгээд судасных нь шарх

эдгэрч, үүрээр ханиалгадгаа зогссон аж. Амьдралынх нь явц тэсвэрлэж болшгүй зүйл байхаа

больж теледэлгэц рүү муухай харах, аль байдгаараа хараал зүхэл хашгирах хүсэлгүй болжээ.

Тэд нар бараг өөрийн гэр шигээ найдвартай нуугдах газартай болсон болохоор энд хааяа ганц

хоёр цагаар ирэх нь зоштон гачигдал биш юм шиг байлаа. Тэдэнд мухлагийн эзний энэ өрөө

байгаа нь чухал ач холбогдолтой юм. Ийм өрөө байна, тэр нь халдашгүй байна гэдэг бол

түүний дотор байгаа гэсэнтэй адилхан юм. Энэ өрөө бол нэгэн ертөнц, устаж алга болсон

амьтад хөлхөж байдаг өнгөрсөн үеийн нэгэн цоорхой нүх юм. Смит ноён Чаррингтон бол бас

нэг устаж алга болсон амьтан юм гэж бодож байлаа. Тэрээр голдуу шатаар дээшээ өгсөж

явахдаа ноён Чаррингтонтой ярих гэж зогсдог байв. Өвгөн гадагшаа бараг гардаггүй буюу

ерөөсөө гардаггүй бөгөөд түүнд худалдан авагч бараг байхгүй юм шиг байлаа. Түүний энэ

даруухан амь зуулга нь давчуухан мухлаг, элдэв шалдав эд юмсын дунд гайхмаар эртний маш

том хоолойтой пянз тоглуулагч бүхий хоолоо өөрөө хийж идцэг жижигхэн гал тогооны өрөө

хоёрын хооронд өнгөрдөг аж. Өвгөн яриа дэлгэх боломж гарах бүрд л баяртай байдаг юм. Урт

хамартай, бөгтөр нуруутай, нүдний зузаан шилтэй, хилэн хүрэмтэй худалдаачин гэхээсээ

илүү цуглуулагч шиг харагдах тэрбээр хэрэггүй лэнсий эд барааныхаа дунд холхино. Тэрээр

урамгүйхэн аль нэг шал хэрэггүй юмыг гартаа барьж, шилний шаазан бөглөө, будагтай

хагархай хөөрөг, хэзээ ч юм олон жилийн өмнө нас барсан нялх хүүхдийн туг үстэй гуулин

гууг Смитэд худалдах гэлгүй зүгээр л сонирхохыг санал болгодог юм. Түүнтэй ярина гэдэг

бол элэгдэж хуучирсан хөгжмийн хайрцгийн дуу сонсохтой агаар нэг юм. Тэрээр хүүхэд ахуй

цагийнхаа мартчихсан хэдэн шүлгийн мөрийг эргэн дурсана. Хорин дөрвөн хар хөөндэйн дуу,

нэг нь хугархай эвэртэй үхрийн тухай, бас нэг дуу Робин Гудын үхлийн тухай дуу байлаа.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!