16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Түүний үгийг сонсоод эхлээд итгэхгүй байх, дараа нь солиорохгүй байх арга алга байна.

Цугларсан хүмүүсийн уур хилэн хэдэн хором тутамд шатаж хэдэн мянган хүний зэрлэг

араатан архирах шиг дуунд үг хэлэгчийн дуу дуулдахаа больж байлаа. Сургуулийн сурагчид

хамгийн муухайгаар орилж байна. Илтгэгч үг хэлж эхлээд хориод минут болж байхад зарлага

индэр дээр яаран гарч ирэн илтгэгчийн гарт тал хуудас цаас бариуллаа. Илтгэгч үгээ хэлсээр

л нөгөө цаасыг дэлгээд уншлаа. Түүний хоолойны өнгө ч, төрх байдал нь ч, ярьж байгаа

юмных нь агуулга ч өөрчлөгдсөнгүй гэхдээ хүмүүсийн нэр гэнэт өөр болчихжээ. Цугларсан

хүмүүс ямар ч үг дуугаралгүй Далайн Гүрэн Дорнодазийн Гүрэнтэй дайтаж байгааг ойлгон

дэмжиж байна. Дараагийн агшинд маш их үймээн шуугиан дэгддээ. Талбайг чимэглэсэн туг

далбаа, самбар буруу байна! Тэдгээрийн хагас дээр буруу хүний нүүр зурсан байна. Энэ бол

хорлон сүйтгэх ажиллагаа мөн! Голдштейний тагнуул туршуулууд үйл ажиллагаа явуулж

байжээ! Ханан дээр наасан зурагт хуудсыг хуулж туг далбааг урж тасдан хөл дороо гишгиж

байхад бослого гарах нь уу гэмээр байлаа. Тагнуулчид байшингийн дээвэрт шаламгай авирч

яндангуудын дунд дэржигнэн хийсч буй лоозонгийн даавууг тасдан авч байна. Харин хоёр

гуравхан минутад бүх юм намжлаа. Илтгэгч цээжээ түрэн зогсоод нэг гараараа микрофоны

ишийг барьчихсан нөгөө гараараа зангаж үгээ таслалгүй хэлсээр байна. Нэг минут өнгөрөхөд

л цугларсан олон хүн уурлаж хилэгнэн урьдын адил орилж хашгирч эхэллээ. Үзэн ядалт юу ч

болоогүй юм шиг үргэлжилж байна. Харин бай нь өөр болжээ.

Илтгэгч огтхон ч мэгдрэлгүй нэг чиг шугамаас нөгөө чиг шугамд хэлж байгаа

өгүүлбэрийнхээ дунд, тэр ч байтугай үгийн дарааллыг алдалгүй шилжиж чадаж байсныг

Смит эргэн санаад ихэд гайхаж байлаа. Одоо бол түүнд үүнийг бодох зав алга байна. Зурагт

хуудсыг урж тасдан үймээн шуугиан дэгдэж байх тэрхүү агшинд нүүрээ үл харуулсан хэн

нэгэн Смитийн мөрөн дээр аяархан цохиод “Уучлаарай, та цүнхээ унагачих шиг боллоо”

гэхэд тэрээр цүнхийг авчээ. Цүнхний доторхийг үзэх боломж олдтол хэдэн хоног өнгөрнө

гэдгийг тэрээр мэдэж байсан юм. Тэрээр бараг хорин гурван цаг болж байсан ч гэсэн

жагсаал тармагц л Үнэний Яам руугаа явав. Яамны бүх ажилтнууд ч мөн яам руугаа

явцгаалаа. Теледэлгэцээр тэднийг албан ажлынхаа байранд ирэхийг дуудаж эхэлсэн ч гэсэн

энэ нь илүү ажил байлаа.

Далайн Гүрэн Дорнодазийн Гүрэнтэй дайтаж байна. Далайн Гүрэн Дорнодазийн Гүрэнтэй

үргэлж дайтаж байсан юм. Таван жилийн өмнөх улс төрийн номууд одоо огт хэрэггүй

болжээ. Бүх төрлийн мэдээ, баримт, сонин, ном, товхимол, кино, дууны бичлэг, фото зургийг

маш түргэн засварлаж өөрчлөх хэрэгтэй байна. Энэ талаар ямар нэг даалгавар өгөөгүй ч

гэсэн Газрын дарга нар Евразийн Гүрэнтэй дайтсан тухай болон Дорнодазийн Гүрэнтэй

холбоотон байсан тухай аливаа мэдээллийг долоо хоногийн дотор устгахаар шийдсэн нь

тодорхой боллоо. Хийх ажил маш их, тэх тусмаа хийх аргы нь жинхэнэ нэрээр нь хэлж

болохгүйд л бэрхшээл байлаа. Баримтжуулах газарт ажилтнууд нь хоёр гурван цаг унтаж

амраад хоногт арван найман цагаар ажиллаж байв. Доод хонгилоос дэвсгэр гаргаж хонгилоор

дэвсэж гуанзнаас бутерброд, «Виктори» кофе түрдэг тэргээр зөөж байлаа. Смит завсарлага

болохоос өмнө ширээгээ суллахыг хичээж байсан боловч нойрмог нүдлэн бүх бие нь янгинан

өвдсөөр эргэж ирэхэд нь ширээ нь бөөн бөөрөнхий цаасанд дарагдчихсан үгбичигчийг нь

дарчихсан зарим нь газар уначихсан байдаг, тэрээр юуны түрүүнд ажлын байраа суллахын

тулд цаасаа эвтэйхэн овоолно. Ажил нь зөвхөн механик ажиллагаа шаардаад зогсдоггүй нь

хамгийн хэцүү байв. Заримдаа хүний нэг нэрийг нөгөөгөөр солиход л хангалттай байдаг юм,

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!