16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Смит урьд өмнөхийнхөө нэгэн адил Обрайены ядарсан царайг хараад гайхал төрлөө. Энэ нь

ширүүн дүртэй, махлаг, харгис догшин харагдах бөгөөд хүч хүрэхгүйгээ мэдрэн уур хилэнгээ

тэвчин барьж буй шинжтэй аж. Тэхдээ л ядарч доройтсон царай харагдлаа. Нүд нь

бөлцийгөөд хацар нь унжсан аж. Обрайен ядарсан царайгаа зориуд харагдуулах гэж ойртуулж

Смитийн дээрээс бөхийлөө.

“Чи миний царайг хөгшин, ядарсан байна гэж бодож байгаа. Чи намайг эрх мэдлийн тухай

яриад байгаа мөртлөө биеэ хөгшрүүлэхгүй байх чадалгүй юм гэж бодож байгаа. Смитээ, хувь

хүн бол зөвхөн эс гэдгийг чи ойлгохгүй байна гэж үү? Эсийн ядрал бол бие махбодийн хүч

тэнхээ. Чи хумсаа авахдаа үхэх үү?”

Тэрээр нэг гараа халаасандаа хийгээд өрөөгөөр нааш цааш алхлаа.

“Бид бол эрх мэдлийн тахилчид. Бурхан бол эрх мэдэл. Харин одоохондоо чиний хувьд бол

эрх мэдэл гэдэг нь зөвхөн үг төдий зүйл юм. Чамд «эрх мэдэл» гэж ямар учиртай юм бэ

гэдгийг тайлбарлаж өгөх цаг болжээ. Чи юуны өмнө эрх мэдэл бол хамтын ойлголт гэдгийг

ухаарах ёстой. Хувь хүн хувь хүн байхаа больсон зөвхөн тэр цагт л тэрээр эрх мэдэлтэй

байна. Чи Намын “Эрх чөлөө бол боолчлол” гэсэн лоозонг мэднэ. Үүнийг тонгоргож болох

юм гэсэн бодол чамд төрсөн үү? Боолчлол бол эрх чөлөө. Ганцаараа эрх чөлөөтэй хүн дандаа

ялагддаг. Нэгэнт л хүн бүр үхдэг, энэ нь түүний хамгийн том ялагдал мөн болохоор ийм л

байх ёстой. Хүн бүрэн дүүрэн захирагдаж чадах юм бол, хүн өөрөөсөө татгалзаж чадах юм

бол, тэрээр Намд шингээд өөрөө Нам болох юм бол аугаа их хүчтэн, үхэшгүй мөнх болж

чадна. Хоёрт, эрх мэдэл гэдэг бол хүнээс эрх мэдэлтэй байх, биендээ эрх мэдэлтэй байх,

хамгийн гол нь оюун ухаандаа эрх мэдэлтэй байх явдал гэдгийг ойлгох нь зүйтэй юм.

Материд буюу чиний нэрлэдгээр гаднах бодит байдалд эрх мэдэлтэй байх нь ямар ч ач

холбогдол байхгүй. Бид материйг бүрэн эзэмшсэн”

Нэгхэн агшинд Смит нөгөө багажны зүү эргэхийг мартчихсан байх бөгөөд хүч гарган өндийж

суух гэсэн боловч биеэ л улам хөндүүрлүүллээ.

"Та нар материйг яаж захирах юм бэ? Та нар цаг агаарыг, татах хүчийг ч захирч чаддаггүй.

Тэгээд цаана нь өвчин, өвчлөх, үхэх” гэж тэрээр дуу алддаа.

Обрайен гараараа дохиж үгий нь таслав.

“Бид оюун ухааныг захирч байгаа болохоор материйг захирч байгаа юм. Бодит байдал нь

гавал дотор бий. Смитээ, чи үүнийг аажмаар ухаарна. Бидний чадахгүй юм гэж юу ч байхгуй.

Үл харагдах, агаарт нисэх ид шид юу ч байсан ялгаагүй. Миний дур хүрэх юм бол би яг одоо

шалан дээрээс дээшээгээ савангийн хөөс шиг нисэж чадна. Нам үүнд дургүй тул би ингэхгүй.

Чи байгалийн хуулийн талаархи арван есдүгээр зууны ойлголтоосоо салах хэрэгтэй. Бид

байгалийн хуулийг бий болгож байна”

"Та нар түүнийг яаж бий болгох юм бэ? Та нар энэ дэлхий дээр хүртэл эзэд нь биш шүү дээ.

Евразийн Гүрэн, Дорнодазийн Гүрний тухайд юу хэлэх вэ? Та нар эдгээрийг байлдан

дагуулаагүй байна”

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!