16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

орны хажууд байгаа жижиг сандал дээр унаад мэгшин уйллаа. Тэрээр бузар муухайгаа, эв

хавгүйгээ, хурц тусах гэрэл дор хиртэй дотуур хувцас доторхи хэлхээтэй хэдэн ясаа хараад

биеэ барьж чадахгүй байна. Обрайен бараг л эелдэгхэн Смитийн мөрөн дээр гараа тавилаа.

“Энэ байдал төгсгөлгүй үргэлжлэхгүй. Чи дуртай цагтаа үүнээс зугтаж болно. Бүх юм өөрөөс

чинь шалтгаална”

"Та л ингэсэн юм. Та намайг ийм байдалд оруулсан” гэж Смит цурхиран уйлж хэллээ.

“Үгүй шүү. Смит чи өөрөө өөрийгөө ийм байдалд оруулсан. Чи Намын эсрэг зогсож энэ

замаар орсон юм. Чиний үйл ажиллагаа энэ бүхнийг харуулсан юм. Чи өөртөө юу

тохиолдохыг урьдаас мэдэж байсан”

Тэрээр жаахан чимээгүй болсноо дахин ярьж эхлэв.

“Смит ээ, Бид чамайг зодож нүдсээн. Бид чиний эр зоригийг чинь мохоосон. Бие чинь юу

болсныг чи харлаа. Чиний оюун ухаан мөн ийм л байгаа. Чамд бахархах сэтгэл нэг их

үлдээгүй гэж бодож байна. Чамайг өшиглөж, ташуурдаж, доромжилж байсан, чи зовж

шаналахдаа орилж чарлаж, цус бөөлжистэйгээ хутгалдан шалан дээр мөлхөж байсан. Чи

өршөөл үзүүлэхийг гуйн гиншиж байсан, чи хүн бүрээс, юм бүрээс урван тэрсэлсэн. Чамд

үзээгүй доромжлол, гутамшиг гэж байна уу?”

Смит уйлахаа больсон ч гэсэн нүднээс нь нулимс асгарсаар байна. Тэрээр Обрайен руу

эгадэн харж:

“Би Жулиягаас урваагүй” гэж хэллээ.

"Тийм ээ, тийм. Үнэхээр тийм. Чи Жулиягаас урваагүй” Смитийн зүрх сэтгэл дахиад л

Обрайеныг гүн хүндэтгэх сэтгэлээр бялхлаа. Энэ хүндэтгэлийг юу ч эвдэж чадахгүй. Тэрээр

яасан ухаантай юм бэ, яасан ухаантай юм бэ! гэж бодож байлаа. Обрайен түүнийг ойлгохгүй

байсан тийм тохиолдол ерөөсөө

гараагүй юм. Өөр хэн нэгэн байсан бол чи Жулиягаас урвасан гэж тэр дор нь хариулах

байсан. Тэд нар эрүү шүүлтээр түүгээр хэлүүлээгүй юм юу байна вэ! Тэрээр бүсгүйн талаар

юу эс хэллээ. Түүний зуршлын тухай, түүний ааш зангийн тухай, өнгөрсөн амьдралынх нь

тухай, болзоот уулзалтынхаа тухай, өөрийнхөө түүнд ярьсан юмны тухай, бүсгүйн өөрт нь

ярьсан юмны тухай, хар захаас авсан хүнсээрээ оройн зоог бэлтгэсэн тухай, янаг

амрагийнхаа явдлын тухай, Намын эсрэг шивнээ ярианыхаа тухай, ер нь бүгдийг маш

дэлгэрэнгүй ярьсан билээ. Харин энэ үгийг одоо ойлгож байгаа утгаар бол тэрээр Жулиягаас

урваагүй юм. Тэрээр бүсгүйд хайр сэтгэлтэй хэвээрээ байна. Түүнд тэмүүлэх сэтгэл

урьдынхаараа үлдсэн. Обрайен энэ бүхнийг ямар ч тайлбаргүй ойлгожээ.

“Намайг удахгүй буудаж даазаар авах болов уу, хэлээд өгөөч?” гэж тэрээр асуулаа.

“Энэ их удаж магадгүй. Чинийх бол төвөгтэй тохиолдол. Итгэл бүү алдраарай. Хүн бүр эрт

орой хэзээ нэг цагт эдгэдэг юм. Тэр үед бид чамайг буудаж хорооно”

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!