16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

“Би мэдээж буруутай!” гэж Парсонс теледэлгэц рүү зусарч зангаараа хашгирлаа. “Нам гэмгүй

хүнийг баривчлахгүй, тийм биз дээ?” Түүний мэлхий шиг царай нь тайвширч хуурмаг зан нь

цухалзлаа. “Сэтгэхүйнгэм бол бузар булай зүйл шүү, найз минь” гэж тэрээр сургамжлан

хэллээ. “Энэ бол хортой зүйл. Мэдээгүй байхад чинь л чамд халдана. Энэ яаж надад

халдсаныг та мэдэх үү? Нойрон дунд шүү. Би үнэнээ хэлж байна. Би хаа хаагүй ажиллаж,

өөрийнхөө хувь нэмрийг оруулж байлаа. Тэхдээ ийм бузар булай бодол толгойд төрнө гэж

төсөөлж ч явсангүй. Би тэгээд зүүдэндээ ярьчихдаг болсон байна. Тэд нар зүүдэндээ миний

юу ярихыг сонссон гэж бодож байна?”

Тэрээр хүнд өвчнөөсөө болж бузар муухай үг хэлж байгаа хүн шиг дуугаа намсгаад.

“Их Ах сөнөтүгэй! Тиймээ, би яг ингэж хэлсэн байна! Олон дахин ингэж хэлсэн шиг байгаа

юм. Эндээ гэж хэлэхэд намайг баривчилсанд би баяртай байна. Намайг шүүхэд аваачихад би

юу гэж хэлэхийг мэдэх үү? «Та бүхэнд баярлалаа. Намайг цаг алдалгүй аварсанд баярлалаа»

гэж хэлнэ”

“Хэн таныг барьж өгсөн юм бэ?” гэж Смит асуулаа.

“Жаахан охин минь” гэж Парсонс гашуудангуй бардамнан хариуллаа. “Охин минь цоожны

нүхээр чагнадаг байсан юм. Миний ярихыг сонсоод маргааш нь гэхэд эргүүлийн цагдаад

мэдэгдчихсэн байгаа юм даа. Долоохон настай гэхэд сэргэлэн байгаа биз. Надад түүнд гомдох

юм байхгүй. Би үнэндээ охиноороо бахдаж байна. Энэ чинь ямар ч гэсэн би түүнийг зөв

хүмүүжүүлснийг л харуулж байгаа хэрэг юм”

Тэрээр хэдэн удаа суулт хийснээ шээсний хувин руу тэсч ядан харж байгаад өмдөө доош нь

мултлав.

“Өршөөгөөрэй, хөгшин минь. Тэсэхгүй нь. Сэтгэл хөдлөхөөр ингэдэг юм”

Тэрээр шээсний хувингийн ам руу эрхтэнээ шургуулахад Смит алгаараа нүүрээ таглав.

“Смит!-жар-далан ес, Смит ээ! Нүүрээ гарга. Өрөөнд нүүрээ бүү хаа!”гэж теледэлгэцнээс

бархирлаа.

Смит гараа буулгав. Парсонс хувинд шурчигнуулан ихээр шээж авлаа. Хувингийн таглааг

дутуу тагласан тул шээсний муухай үнэр өрөөнд удаан үнэртлээ.

Парсонсыг аваад явсан ба бусад хоригдлууд ч үзэгдээд л алга болж байлаа. Смит нэгэн

эмэгтэй «101 дүгээр өрөө» гэсэн үгийг дуулмагц биеэ хавчаад царай нь цайж байхыг харлаа.

Смитийг энд өглөөгүүр авчирсан бол одоо орой болж байх учиртай. Өдрөөр авчирсан бол

одоо шөнө дунд болж байх учиртай. Өрөөнд эрэгтэй, эмэгтэй зургаан хоригдол улдэв. Бүгд

чимээгүй сууцгаана. Смитийн өөдөөс харан нэгэн гэмгүй мэрэгч шиг эрүүгүй том шүдтэй эр

сууж байна. Мань эрийн цулцгар цоохор хацар нь төмбийж байхыг харахад ямар нэг идэх юм

аманд нь байна гэсэн сэтгэгдэл аргагүйн эрхэнд төрүүлнэ. Түүний айж эмээсэн гэгээвтэр

саарал нүд нь хүн бүрийн нүүр дээр ээлжлэн тусч харц тулгарахад өөр тийшээ харж байлаа.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!