16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

их ярьцгааж байлаа. Чи хэрэв нүх сүвийг нь мэддэг холбоо сүлбээтэй бол лагерь ч «айх

юмгүй» гэдгийг Смит ойлгосон юм. Тэнд авилгал, тал тохой татах, дарамтлан зандалчлахаар

ч зогсохгүй бандидах, янхандах мөн түүнчлэн төмснөөс архи нэрэх хүртэл байна. Жирийн

эрүүгийн гэмт этгээдүүд, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болон алуурчдад

итгэдэг ба тэд нар нь нэгэн төрлийн давуу эрх эдлэгчид болсон байх юм. Хамгийн бузар ажил

нь улс төрчдөд ногдоно.

Шоронгийн өрөөгөөр долоон шидийн хүмүүс зогсолтгүй цувна. Хар тамхины наймаачид,

хулгайчид, дээрэмчид, хар захын худалдаачид, архаг архичид, янхнууд. Зарим архаг архичин

агсрахаар бусад хоригдлууд хамтран түүнийг номхотгож байлаа. Дөрвөн харгалзагч жар эргэм

настай, том мээмтэй аврага том биетэй эмгэнийг дөрвөн мөчнөөс нь чирж гулдарсаар

оруулж ирлээ. Тэрээр бахь байдгаараа хашгирч, хөлөөрөө тийрэхэд түүний цав цагаан үс нь

мушгиралдан сагсайж байлаа. Эмгэн харгалзагчдын хөл рүү өшиглөсөөр байгаад шаахайг нь

мултлаад тэд нар эмгэнийг Смитийн өвөр дээр хаяхад арай л түүний хөлийг хугалчихсангүй.

Эмгэн суумагцаа харгалзагчдын араас «Эхээ о...!» гэж бархирав. Эмгэн эвгүй сууж байгаагаа

мэдмэгц Смитийн өвөр дээрээс бууж сандал дээр суув.

“Хүү минь уучлаарай. Би өөрөө чам дээр суугаагүй шүү. Муусайн новшууд л суулгачихлаа.

Эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгааг харав уу?” гээд цээжээ илснээ “Уучлаарай. Би ч

өөрийгөө мэдэхээ байлаа” гэв.

Эмгэн бөхийгөөд шалан дээр бөөлжчихөв.

“Энэ нь дээр. Би биеэ битгий барь гэдэг юм. Шингээгүй юмыг гаргаж бай” гэж тэрээр нүдээ

аниад хана налж суугаад хэлэв.

Эмгэн бага зэрэг сэргэн Смит рүү эргэж харахад сэтгэл нь таатай болов. Тэрээр Смитийг

мөрөөр нь тэвэрч, бөөлжис үнэртүүлэн өөр рүүгээ татлаа.

“Чамайг хэн гэдэг вэ, хүү минь?”

“Смит”

“Смит гэнээ? Би ч бас Смит шүү дээ” гээд сэтгэл нь хөдлөн “Би чиний ээж байвал таарах

юм”

Ээж ч байж болох л юм гэж Смит бодлоо. Нас сүүдрээрээ ч, биеэрээ ч байж болох л юм.

Хорин жил лагерьт байхад хүн их өөрчлөгдөнө л дөө.

Өөр хэн ч түүнтэй яриа дэлгэсэнгүй. Эрүүгийнхэн намын гишүүдийг үл тоож буй нь

гайхмаар аж. Тэд илт жигшин «улс төрчид» гэж дуудаж байлаа. Баривчлагдсан улс төрчид

яриа дэлгэхээс айн эмээж ялангуяа өөр хоорондоо яриа дэлгэхээс ихээхэн эмээж байлаа. Нэг

удаа намын гишүүн хоёр эмэгтэйг сандал дээр шахаж ойртуулж суулгахад л тэд нар бие

биедээ хурдан хурдан шивнэн ярилцах нь, үл ойлгогдох «зуун нэгдүгээр өрөөний» тухай ярих

нь шуугиан дунд сонсдож билээ.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!