16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Харин Смит хэдэн хором дуугарсангүй. Тэрээр ядарч байлаа. Обрайены нүдэнд бүдэгхэн

солиорлын урам зоригийн гэрэл гялсхийлээ. Смит юу хэлэх гэж байгааг урьдаас мэдэж

байна. Нам өөрийнхөө төлөө эрх мэдэл рүү тэмүүлээгүй, харин олонхын эрх ашгийн тусын

тулд л түүн рүү тэмүүлж байна. Эрх мэдэл рүү тэмүүлээд байгаагийн учир нь гэвэл хумүүс

олонхидоо сул дорой, аймхай амьтад бөгөөд тэд эрх чөлөөг тэвчиж чаддаггүй, үнэнийг харж

чаддаггүй юм. Хүчтэй нь тэднийг захирч толгойг нь байнга эргүүлж байх шаардлагатай юм.

Хүн төрөлхтөнд сонголт хийх шаардлага тулгарч байна. Эрх чөлөө буюу аз жаргал, тэхдээ

олонхийн хувьд аз жаргал нь дээр юм. Нам бол тэднийг мөнхийн асрамжлан хамгаалж буян

үйлдэхийн төлөө бүхнээ зориулан нүгэл үйлдэж буй бүлэглэл. Нам бусдын аз жаргалын

тусын тулд өөрийнхийгөө золиослож байдаг юм. Хамгийн гутамшигтай нь Обрайен үүнийг

халэхдээ тэрээр үүндээ итгэнэ гэж Смит бодож байлаа. Энэ нь түүний царайнаас харагдаж

байна. Обрайен бүх юмыг мэднэ. Тэрээр хүмүүс ямар ядуу дорой амьдарч байгааг, Нам

тэднийг ийм байдалд ямар худал хуурмаг үг, зэрлэг бүдүүлэг аргаар барьж байдгийг Смитээс

хамаагүй илүү мэдэж байгаа. Тэрээр бүх юмыг ойлгосон, үнэлж цэгнэсэн бөгөөд үзэл

бодолдоо хэзээ ч эргэлзэж байгаагүй. Туйлын зорилго бүхнийг зөвтгөнө. Өөрөөс чинь

хамаагүй илүү ухаантай, үгийг чинь анхааралтай сонсчихоод дараа нь өөрийнхөө солиорлыг

хатуу баримталдаг энэ солиотой амьтныг яах вэ? гэж Смит бодож байна.

"Та нар бидний тусын тулд биднийг захирч байна. Хүмүүс өөрсдийгөө захирч чадахгүй гэж та

нар үзэж байна уу, ингэхлээр..” гэж тэрээр сулхан дуугарлаа.

Тэрээр цочин арай л хашгирсангүй. Обрайен багажны бариулыг гучин тав хүртэл эргүүлэхэд

бүх бие нь янгиналаа.

"Тэнэг, Смнт ээ, энэ чинь тэнэг явдал! Би чамайг арай дээр хариулах байх гэж бодсон юм”

гэж тэрээр хэллээ.

Обрайен бариулыг буцааж эргүүлэв.

“За одоо би энэ асуултад хариулья. Ийм байна. Нам бол зөвхөн өөрийнхөө тусын тулд л эрх

мэдэл рүү тэмүүлдэг юм. Бидэнд бусдын сайн сайхан сонирхолтой бус. Бидэнд эрх мэдэл л

сонирхолтой. Эд баялаг ч, тансаг урт удаан амьдрал буюу аз жаргал ч бус, гагцхүү эрх мэдэл,

цэвэр эрх мэдэл. Цэвэр эрх мэдэл гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг чи одоо ойлгоно. Бид юу

хийж байгаагаа мэднэ, үүгээрээ бид өнгөрсөн үеийн бүх олигархиудаас өөр юм. Бусад бүх

хүн, тэр ч байтугай бидэнтэй төстэй хүмүүс ч хулчгар, хоёр нүүртэнгүүд байсан юм.

Германы нацистууд ба Оросын коммунистуудын арга барил биднийхтэй тун төстэй байсан,

харин тэдэнд өөрсдийнхөө зорилгын учир шалтгааныг ойлгох эр зориг дутсан юм. Тэд нар

эрх мэддийг богино хугацаанд хүсээгүй мөртлөө гартаа авсан бөгөөд хүн эрх чөлөөтэй, эрх

тэгш байх диваажин энүүхэнд байна гэсэн дүр үзүүлж байсан, магадгүй үүндээ итгэсэн ч

байсан байх. Бид бол тийм биш ээ. Бид эрх мэдлийг татгалзах гэж хэзээ ч гартаа авдаггүй юм

гэдгийг мэднэ. Эрх мэдэл хэрэгсэл биш. Эрх мэдэл бол зорилго. Хувьсгалыг хамгаалах гэж

дарангуйллыг тогтоодоггүй юм. Дарангуйллыг тогтоох гэж хувьсгал гаргадаг юм. Залхаан

цээрлүүлэлтийн зорилго бол залхаан цээрлүүлэлт мөн. Эрүү шүүлтийн зорилго бол эрүү

шүүлт мөн. Эрх мэдлийн зорилго бол эрх мэдэл мөн. Чи одоо намайг жаахан ойлгож байна

уу?

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!