16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

үсэгт тайлагдаж бие даан бодож чаддаг болно, эдгээр хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт

онцгой эрх мэдэлт цөөнх ямар ч үүрэг гүйцэтгэхгүй гэдгийг ойлгож тэднийг авч хаяна.

Шатлан захирах ёст нийгэм нь эцсийн бөлөгт ядуурал ба харанхуй бүдүүлэг байдал дээр

тогтдог юм. XX зууны эхэн үед зарим сэтгэгчийн бодож байсанчилан хөдөөгийн амьдралын

хэвшлийг эргүүлж авах нь бодитой шийдэл биш юм. Ийм хандлага нь газар сайгүй бараг зөн

болсон аж үйлдвэржүүлэлтийг хэрэгжүүлэх гэсэн эрмэлзэлд харшилж байна. Мөн түүнчлэн

аж үйлдвэрийн буурай хөгжилтэй орон нь цэрэг зэвсгийн хувьд чадвар мөхөс бөгөөд арай

илүү хөгжилтэй өрсөлдөгчдийнхөө эрхшээлд шууд буюу шууд бусаар ордог юм.

Үй олон хүнийг бараа үйлдвэрлэлтийн хязгаарлалтаар ядууралд барьж байх шийдэл ч

хангалттай биш байлаа. Энэ нь капитализмын сүүлчийн үе шат болох 1920 ба 1940 оны

хооронд их хэмжээгээр гарсан байна. Олонхи орны эдийн засагт зогсонги байдал бий болсон,

газар тариалан эрхлэлт зогссон, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийхээ больсон, хүн амын

томоохон бүлгүүдийг ажил хөдөлмөрөөр хангахгүйгээр төрийн татаасаар амь зуулгыг нь чүү

чай залгуулж байсан юм. Энэ нь ч гэсэн цэргийн хүчин чадлыг ихээхэн сулруулсан бөгөөд

гачигдал дутагдал нь бодит шаарддагаар үүсээгуй болохоор аяндаа эсэргүүпдийг үүсгэж

байлаа. Дэлхий дахины эд баялгийн үнэ цэнтэй зүйлсийн тоо хэмжээг ихэсгэхгүйгээр аж

үйлдвэрийг бүрэн хүчин чаддаар нь ажиллуулах зорилт тавьж байсан юм. Барааг үйлдвэрлэх

шаарддагатай, харин хуваарилах шаарддагагүй юм. Бодит байдалд ийм байдлыг хадгалж байх

цорын ганц арга бол тасралтгүй дайтах явдал юм.

Дайны мөн чанар нь хүний амь насыг хөнөөгөөд зогсохгүй хүний хөдөлмөрийн үр шимийг

устгахад оршино. Дайн бол үй олон хүний аж амьдралыг тохь тухтай болгох улмаар тэднийг

алсдаа оюунлаг болгоход ашиглаж болох эд баялгийг зад дэлбэлж агаарт хийсгэх, далайн гүнд

живүүлэх арга хэрэгсэл юм. Дайны талбарт зэр зэвсэг устгахгүй ч гэсэн түүнийг үйлдвэрлэх

нь өргөн хэрэглээний бараа огт үйлдвэрлэхгүйгээр хүний хөдөлмөрийг үрэн таран хийх арга

хэрэгсэл мөн. Хөвөгч цайз барихад жишээ нь хэдэн зуун ачаа зөөгч хөлөг онгоц барихад

хүрэлцэхүйц хөдөлмөр шаардагдсан юм. Эцсийн бөлөгт хөвөгч цайз нь эд баялгийн ямар ч үр

ашиг өгөлгүй хуучирч элэгдэн төмрийн хаягдал болдог ба дараагийн хөвөгч цайзыг асар их

хөдөлмөр зарцуулан барьж эхэлдэг юм. Онолын хувьд хүн амын хамгийн наад захын

хэрэгцээг хангаад үлдсэн илүүддийг шавхахад цэргийн үйл ажиллагааг зориулахаар

төлөвлөж байдаг. Бодит байдалд хүн амын хэрэгцээг дандаа дутуу үнэлдгээс амь зуулгын

өдөр тутмын хэрэгцээт зүйлийн тэн хагас нь байнга дутагдаж байдаг. Харин үүнийг давуу

чанар гэж үздэг байна. Нийтлэг хомсдол нь ялихгүй эрх ямбын ач холбогдлыг улам өсгөж

бүлэг хоорондын ялгааг ихэсгэдэг тул эрх мэдэл бүхий давхаргыг хүртэл гачигдал дутагддын

ирмэгт барьж байх зориудын боддого явуулдаг юм. Хорьдугаар зууны эхэн үеийн жишгээр бол

Дотуур Намын гишүүд хүртэл хөл бохирохгүй, даянч амьдралтай. Харин тэдэнд олгосон

жаахан эрх ямба, сайхан тавилгатай цэлгэр байр сууц, сайн даавуугаар хийсэн хувцас хунар,

дээд зэргийн чанарын хоол хүнс, тамхи, архи ундаа, хоёр гурван зарц, албаны автомашин

буюу нисдэг тэрэг зэрэг нь тэдннйг Гадуур Намын гишүүдээс өдөр шөнө шиг ялгаатай

болгодог бөгөөд Гадуур Намын гишүүд ч бидний «үгээгүйчүүд» гэж нэрлэж буй хамгийн ядуу

үй олноос мөн эрс ялгаатай юм. Энэ бол баян ядуугийн хоорондын ялгаа нь хэнд адууны үмх

мах байна гэдгээр тодорхойлогддог бүслэлтэд байгаа хотын нийгмийн байдал мөн. Мөн

түүнчлэн дайныг, түүний аюулыг ухаарахаар бүх эрх мэддийг цөөн хэдхэн эрх баригчдад

олгох нь эсэн мэнд үлдэхийн зайлшгүй нөхцөл, зүй ёсны хэрэг мэт байдаг аж.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!